Хорооны ЗД залилангийн хэрэгт холбогджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хорооны ЗД залилангийн хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Хорооны ЗД залилангийн хэрэгт холбогджээ

Хорооны Засаг дарга эмэгтэй хуурамч материалд тамга даран баталгаажуулан оршин суугчдын залилсан гэмт хэрэгт холбогджээ. Уг хэрэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан байна. Тус хорооны Засаг дарга Б.Нарангаваа гэгч нь хуурамч материал ашигласан Д.Солонго гэгчид “Хурал болсон нь үнэн” гэсэн тодорхойлолт гаргаж өгсөнөөр 26 дугаар хороонд байрлах “Нарлаг өргөө” хотхоны иргэдэд 19 сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ.

Засаг дарга Б.Нарангаваа

Энэ талаар “Нарлаг өргөө” хотхоны “Нарлаг өргөө-5” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Ж.Буянтогтохоос тодрууллаа.

-Нарлаг өргөө хотхоны иргэд Цагдаагийн байгууллагад хандсан шалтгаан юу байв?

-Бүлэглэж хуурамч материал бүрдүүлсэн СӨХ байгуулсанаар иргэд хохирч 19 сая төгрөгийн хохирол амсаад байна. Хамгийн гол нь энэ хэрэгт хорооны Засаг дарга өөрөө холбогдсон нь бухимдал төрүүлээд байна. Төрийн төлөөлж, төрийн анхан шатны байгууллагыг удирдаж байгаа хүн хэн нэгэн этгээдийн ашиг сонирхолын зөрчлийг дэмжиж, хуурамч материалыг нь баталгаажуулна гэдэг гэмт хэрэг. Тиймээс бид энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гарган хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан байгаа. /цагдаад гаргасан өргөдлөө үзүүлэв/

-Хуурамч материал бүрдүүлсэн гэж үзэж байгаа шалтгаанаа Арай тодорхой ярьж болно биз дээ?

-26-р хорооны нутагт байрлах “Нарлаг өргөө” хотхоныг “Эйч Эс Би” компанийн захиалгаар “Тэдмэнт” ХХК барьж 2014 онд 2 дугаар сард ашиглалтад өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 1-нд “Нарлаг өргөө-Найрсаг хотхон” нэртэй өдөрлөг зохион байгуулсан. Энэ үеэр СӨХ-ны хурал болох талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Зарлал ч байхгүй. Тэгтэл төр өдөрлөгийн дараа СӨХ байгуулах хурал болж, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгон баталсан гэж Тэдмэнт компанийн ашиглалтын алба тайлбарлаж байгаа. Тэгээд зогсохгүй өдөрлөг сонирхон ирсэн иргэдийн зургийг авч, СӨХ-ны хуралд оролцсон иргэд хэмээн холбогдох материалд хавсарган, Нарлаг өргөө байрны айлуудаар явж тэр зургийг харуулан СӨХ байгуулахаар хуралдаж оролцсон иргэд хэмээн танилцуулан, гарын үсгийг нь авсан байдаг. Хамгийн гол нь гарын үсэг зурсан иргэд хүснэгтэд гарын үсэг зурсанаас биш тэр хуралд оролцсон тэр СӨХ-г байгуулсан иргэдийн төлөөлөл биш. Гэтэл энэ хуурамч материалыг 26-р хорооны Засаг дарга Б.Нарангаваа “хурал болсон нь үнэн” гэсэн тодорхойлолт гаргаж өгч баталгаажуулсанаар хуурамч СӨХ байгуулагдан Нарлаг өргөө хотхоны оршин суугчдыг хохироож, одоогийн байдлаар 19 сая төгрөгийн хохирол учруулаад байна.

-Та өөрөө энэхүү СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга юм байна. Энэ асуудлыг ийм хол явуулахаас өмнө арга хэмжээ авч болоогүй юм уу?

-Барилгын компаниуд дураараа СӨХ байгуулан оршин суугчдын хохироодог талаар удаа дараа мэдээлэл гаргаж иргэдэд сэрэмжлүүлж байсан. Тиймээс байрны оршин суугчид СӨХ байгуулах тал дээр яараагүй байх. Гэтэл Тэдмэнт компанид менежер ажилтай н.Нарангэрэл, н.Төвшинтөр, н.Хишигбат, тус компанийн Американ дэнж хотхоны СӨХ-ны захирал н.Солонго нар 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуурамч материал бүрдүүлэн “Нарлаг өргөө-5” СӨХ байгуулсан ч үл бүтэх үйл ажиллагааныхаа улмаас 2015 оны 3 дугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Тийм атлаа СӨХ-ны тухай хуулийг уландаа гишгэж, бүлэглэн тус хотхоны оршин суугчдыг СӨХ-д хамаагүй асуудлаар дарамтлан ус цахилгааныг хязгаарлана хэмээн сүрдүүлж, СӨХ-ны батлагдаагүй төлбөр нэхэх болсон учир оршин суугчид эрс эсэргүүцэж байгаа. Миний хувьд Нарлаг өргөө СӨХ-ны удирдах зөвлөлийн даргаар шинээр сонгогдсон бас энэ хотхоны оршин суугч. Тиймээс эрхээ хамгаалан хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хүсч, хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна.

-Та нар бас дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан гэсэн. Үүссэн асуудлыг бүрэн тодорхойлж чадсан юм уу. Хорооны Засаг даргыг буруутгах үндэслэл юунд байна вэ?

-Бид цагдаагийн байгууллагад энэ асуудлаар хандсан шигээ Баянзүрх дүүргийн Засаг даргад 26 дугаар хорооны Засаг дарга Б.Нарангаваад хариуцлага тооцох тухай өргөдөл гаргасан. /Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад хандаж гаргасан өргөдлөө үзүүлэв/

Өргөдлийн хариуг удахгүй өгөх байх гэж хүлээж байгаа. Хамгийн гол нь танилцах өдөрлөг нэрээр иргэдийг цуглуулж авсан гэрэл зургаа хуралдаанд оролцогчид хэмээн хуурамч материалд баримт болгон ашигласан Д.Солонго гэгчид 26-р хорооны Засаг дарга Б.Нарангаваа “хурал болсон нь үнэн” гэсэн тодорхойлолт гаргаж өгч, залилан хийж буй этгээдүүдэд гэрчилгээ, тамга авах боломж олгож, улмаар оршин суугчдыг хохироосонд гомдолтой байгаа.

Манай шинээр томилогдсон Удирдах зөвлөлийн гишүүд Д.Солонго нэр нь СӨХ-д болон иргэдэд учруулсан 19 сая төгрөгийн хохирол учруулсанг баримтаар тогтоосон. 26-р хорооны Засаг дарга ажилдаа хариуцлагатай хандаж, тодорхойлолт гаргаж өгөөгүй бол залилангийн СӨХ байгуулагдахгүй, иргэд хохирохгүй байсан. Тиймээс төрийн ажилд хариуцлагагүй хандсан 26-р хорооны Засаг дарга Б.Нарангаваад дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Бидэнд шаардлагын хариуг удахгүй ирүүлнэ гэж найдаж байна.

Г.ХОРОЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-28 180.235.180.96

Сөх гэж ажил хийдэггүй иргэдийн мөнгөөр хувьдаа хөлждөг газрыг яагаад татан буулгадаггүй юм бэ. Сөх-д элсэхгүй байх эрхтэй ш дээ айлууд.

Зочин 2015-10-28 103.26.194.137

Хороо битгий хэл дуургийн засаг дарга олигтой боловсролгуй АН- ын гишуун би гэж хамраа сехчихсен юмнууд БГД- ээр нэг билчиж байгаа. Сум, багийн засаг даргыг 7- р анги тегссен хунийг шахаж дарга болгосон дуулддаг. Ингэхээр энэ улс яаж еедлех бэ??. Монголоор дуурэн би бол АН- ын гишуун гээд хамраа сехчихсон юмнууд яаж далд орноо.

хрхрхими 2015-10-28 202.179.10.150

Аргагүй шүүдээ,гаршсан мэрэгшсэн үнэн ч шудрага алба хаагчдаа халж солиод өөрсдийнхөө өнхрүүшнүүдийг төрд чихдэг болсоны хар гай,энэ бол нуултгүй үнэнийг хэлэхэд нам нэртэй мамын нэр барьсан луйварчдын хийж байгаа ажил,судлаад үзвэл энэ НАРАНГАВАА гэгч хоолны сав болсон мануухайны өмнө жинхэнэ төрийн алба хаагч байсан, түүнийг намын харьяалалаар ажлаас нь өөрчилсөн байхыг үгүйсгэхийн аргагүй.

zochin 2015-10-28 150.129.142.205

манай ихэнх хороон дарга ч их л сонин улсууд байдаг шүү. хүн өөрөө л анхааралтай байхгүй бол хороон дарга нар боловсрол, мэдлэг, туршлага муутай, юу ч хийж мэдэх л улсууд байдаг юм билээ

Зочин 2015-10-28 103.229.123.188

энэ сөх гээд авгай бас л өөрөө сөх ийн хулхи дарга юм биш үү

Саран 2015-10-28 103.9.90.227

Ийм аргаар СӨх байгуулж мөнгө саадаг явдал зөндөө шүү дээ тэр бүл СӨх-ийн зөвшөөрөл зардаг худалдаж авдаг гээд боддоо

Зочин 2015-10-28 103.26.195.30

ямар сонин юм вэ хурал хийж СӨХ байгуулдаг юм уу энэ манай энэ Шинэ зуун хотхонд СӨХ гэж байхгүй нэг орон сууцны контор гэж л хаа байсан барилга бүхнийг авч бөөн мөнгө авдаг газар байдаг ш дээ