Дубайд хүн амьдрах аргагүй болно

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Дубайд хүн амьдрах аргагүй болно

 

Хүний хүчин зүйлээс шалтгаалсан цаг уурын өөрчлөлтийн талаар бид байнга сонсдог. Гэвч ирээдүй бидний төсөөлснөөс илүү муу байж болохыг цаг уурын судлаачид сэрэмжлүүлж байна. Америкийн их сургуулиудын судлаачдын хэлж буйгаар цаг уурын өөрчлөлтийн улмаас Ойрхи-Дорнодын том хотууд, газрын тосоор баялаг Персийн булангийн бүс нутагт хүн амьдрах аргагүй болох гэнэ. Энэ зөвхөн агаарын хэм нэмэгдэх тухай биш бөгөөд далай тэнгисийн түвшин нэмэгдэж, тэнгисийн болон шуурга хүчтэй, хөнөөлтэй болох аж.

 

Хүлэмжийн хий ялгаралтын улмаас дэлхийн температур нэмэгдсээр Персийн булан хэдийнэ хэтэрхий халуун болж эхэлжээ. Улмаар 2100 он гэхэд Дубай, Абу-Даби зэрэг хотод хүн амьдрах боломжгүй болохыг судлаачид хэлж байна. Өнөө цагт зуны хэт халалт олон улсад ажиглагдаж буй. Зарим газар өнгөрөгч зун Цельсийн 31-40С хүрч халах үзэгдэл гарч, олон зуун хүн халууны улмаас нас барсан билээ. Гэвч нөхцөл байдал 2100 он гэхэд бүр хүндэрч, агаарын хэм хүний бие тэсвэрлэх хэмжээнээс давах гэнэ. 

 

Цаг уурын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн лидерүүд ирэх арваннэгдүгээр сарын сүүлээс арванхоёрдугаар сарын дунд хүртэл Парис хотноо чуулга уулзалт хийнэ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: СNN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж