АН Хятадуудаас дэмжлэг аваагүй

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

АН Хятадуудаас дэмжлэг аваагүй

Ардчилсан намын удирдлагууд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан "АН-ын удирдлагууд Хятадын төв намаас мөнгө гуйхаар явсан, сонгуулийнхаа санхүүжилтийг авах гэж явсан" гэх утгатай мэдээлэл хийсэн. Харин Ардчилсан намын зүгээс энэ асуудлыг үгүйсгэж, мэдэгдэл гаргасан юм. Бид энэ удаагийн VS буландаа тэдний эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. 

Б.Дэлгэрмаа
Ардчилсан намын дэд дарга

-АН-аас энэ талаар мэдэгдэл гаргасан бөгөөд мэдэгдлийг АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа танилцуулсан юм. Мэдэгдэлд, АН болон Хятадын Коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны арваннэгдүгээр сард АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд Хятадын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн болон тус хорооны олон улсын харилцааны газрын дарга албаны бусад хүмүүстэй уулзаж улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон. УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын  нэр хүндийг унагах, АН-ын гадаад харилцаа бусад улс орны улс төрийн намуудтай хийж буй хамтын ажиллагаанд сэв сууж болзошгүй гүтгэлийн чанартай мэдээг зарим намын удирдлагууд мөн нэр хаяг тодорхой бус хаягуудаас тарааж байгааг АН-ын гишүүд, дэмжигчид эрс буруушаан эсэргүүцэж байна. АН-ын зүгээс бусад улс орон тэр дундаа Хятадын Коммунист намтай сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг намуудын хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар аливаа уулзалт яриаг хийж байгаа бөгөөд сонгуулийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн талаар огтхон ч дурдаагүй яриа хэлэлцээр хийгээгүй цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огтоос үгүйг хариуцлагатайгаар хатуу мэдэгдэж байна.

Ж.Батзандан:
“ШИНЭ” намын дарга

-С.Эрдэнэ Хятадын даргатай уулзахаар байдаг л нэг зүйл. Ж.Батзандан төрийн ажлын хүрээнд гадныхантай уулзахаар тэр нь ноцтой байдаг юм уу. Хятадуудтай хамгийн их уулздаг намын даргыг та бүхэн мэдэж байгаа. Бүр Хятадуудаас дэмжлэг гуйгаад намаараа явж байгаа шүү дээ. 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж