АТГ-аас Х.Тэмүүжинд хариуг нь өгчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

АТГ-аас Х.Тэмүүжинд хариуг нь өгчээ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдын алба хашиж байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн хамаатнууддаа байр өгч, ашиг сонирхлын зөрчил гаргаж хууль зөрчсөн байж болзошгүй гэх мэдээллийг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Э.Зориг хийж байсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин аравдугаар сарын 14-нд Авлигатай тэмцэх газарт хандаж, шалгуулах хүсэлт гаргаж байв.

Дээрх асуудлыг Авлигатай тэмцэх газар судалж үзээд Х.Тэмүүжинд гишүүнд хариуг нь өгчээ. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт “… Таны хүсэлтэд дурдагдсан Хууль зүйн сайд байхдаа хамаатнууддаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, байр өгсөн. Үүгээрээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, хууль зөрчсөн” гэх асуудлын хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт хязгаарлалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэжээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэ тухай өөрийн твиттер хуудаснаа “Хуурамч бичиг баримт үйлдэж хамаатнууддаа байр өгсөн гэх мэдээллийн эх сурвалжийг олох л үлдлээ” гэж жиргэжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж