Орос: Коронавирусийн халдвартай 2 хятад иргэний бие сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

Орос: Коронавирусийн халдвартай 2 хятад иргэний бие сайжирчээ

Орос: Коронавирусийн халдвартай 2 хятад иргэний бие сайжирчээ

ОХУ-д коронавирусийн халдвартай Хятадын хоёр иргэн тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Энэ хоёр иргэний бие сайжирч, удахгүй эдгэрч эмнэлгээс гарна гэж ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газрын дарга Анна Попова Даваа гаригт /2020.02.10/ сэтгүүлчдэд хэллээ.

Түүний хэлснээр хоёр хятад иргэнээс давтан шинжилгээг ойрын өдрүүдэд авах бөгөөд хариу нь сайн гарвал эмнэлгээс гаргах талаар ярилцах ажээ. Мөн Оросын анагаахын эрдэмтдийн бүтээсэн коронавирус илрүүлэх оношлуур үр дүн өндөртэй байгааг Анна Попова хэллээ. Түүний хэлснээр орос оношлуурын хадгалах нөхцөл нь нэхэх 4 хэм хүртэл байгаа нь давуу тал болж байгаа ажээ. Одоо ашиглаж байгаа бусад оношлуур нв хасах 20 хэмд хадгалах горимтой юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж