“Паразит” киноны түүхийг эргүүллээ хэмээн оросууд үнэлэв

Хуучирсан мэдээ: 2020.02.12-нд нийтлэгдсэн

“Паразит” киноны түүхийг эргүүллээ хэмээн оросууд үнэлэв

“Паразит” киноны түүхийг эргүүллээ хэмээн оросууд үнэлэв

Оскарын шагналын түүхэнд түүхэн эргэлт гаргаж, 92 жилийн түүхэнд анх удаа гадаад хэл дээрх кино тэргүүн шагналыг хүртсэн нь кино уран бүтээлийн уран сайхны чанар, өгүүлэх санаа хэзээ хэзээнээс илүүтэй чухал болсныг харууллаа хэмээн Америкийн Кино Академийн гишүүн, Оросын продюсер Александр Роднянский байр сууриа илэрхийллээ.

Америкийн КиноАкадемийн 92 дахь удаагийн Оскарын тэргүүн шагнал олгох ёслол хоёрдугаар сарын 9-ны Ням гаригийн орой Лос-Анжелес хотноо болж Өмнөд Солонгосын найруулагч Бон Жу Хогийн “Паразит” кино тэргүүн шагналаас гадна гурван номинацид тэргүүлсэн юм. Энэ нь анх удаа англи биш хэлээр хийгдсэн кино тэргүүн шагнал авч байгаа тохиолдол юм. Шилдэг кино, Шилдэг найруулагч, Шилдэг зохиол, Шилдэг гадаад кино гэсэн номинацийн эзнээр “Паразит” тодорсон.

"Англи биш хэл дээрх кино ийм олон номинацийг нэгэн зэрэг авсан нь үнэхээр бахархал төрүүлж байгаа төдийгүй богино хэмжээний авторын бүтээл үнэлэгдэх цаг ирсэн гэдгийг харууллаа” хэмээн Александр Роднянский хэллээ. Энэ жилийн Оскарын өрсөлдөөнд Хооливуудын нэртэй найруулагчдын, студид хийсэн нүсэр зураг авалттай, зах зээл болон үзэгчдийн сонирхолд тааруулсан кинонууд түлхүү байсныг тэр онцолсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж