Хятад: Коронавирустай холбогдуулан албан тушаалтнуудаа огцруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Хятад: Коронавирустай холбогдуулан албан тушаалтнуудаа огцруулжээ

Хятад: Коронавирустай холбогдуулан албан тушаалтнуудаа огцруулжээ

Хятадын эрх баригчид шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбогдуулан хэд хэдэн өндөр албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэдгээр албан тушаалтнуудыг халдварын тархалтын эсрэг хангалттай арга хэмжээ аваагүй, ажил үүргээ үл тоомсорлосон хэмээн буруутгасан байна.

Тухайлбал, Хубэй мужийн Эрүүл мэндийн комиссын дарга, түүний нарийн бичгийн дарга, Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн дэд дарга, Ухань хотын Статистикийн товчооны дэд дарга, Хубэй мужийн Хуанган хотын Эрүүл мэндийн комиссын дарга зэрэг албан тушаалтнуудыг албан үүргээс нь чөлөөлж, заримд нь Коммунист намаас сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Хятадын төрийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, халдварын тархалттай холбогдуулан халдварын тархалт өндөр байгаа Хубэй тэргүүтэй мужуудад албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, мөрдөн шалгах, анхааруулах ажиллагааг өргөнөөр явуулж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж