Австралид орж буй ширүүн бороо түймрийг дарж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Австралид орж буй ширүүн бороо түймрийг дарж магадгүй

Австралид орж буй ширүүн бороо түймрийг дарж магадгүй

Шинэ Өмнөд Уэльст сүүлийн хэдэн арван жил ороогүй ширүүн бороо цутгаснаар энэ долоо хоногийн сүүл гэхэд түймрүүд унтарч магад гэсэн найдлага төрөөд байна. Хоёрдугаар сарын 7-ноос хойш орсон бороо хэд хэдэн түймрийг унтраажээ. Одоогоор улс даяар нийт 24 түймэр унтраагүй ассан хэвээр байна.

Хэдийгээр ширүүн бороо нь түймэр унтраахад нэмэр болж байгаа ч нөгөө талдаа их үер үүсгэж, зарим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрээд байна. Үер Шинэ Өмнөд Уэльст л гэхэд 30 түймэр унтраажээ.

"Цаг агаарын мэдээгээр энэ долоо хоногийн сүүл гэхэд үлдсэн түймрийг унтрааж магадгүй байна" хэмээн гал унтраах газрын төлөөлөгч Жеймс Моррис ярьжээ.

Мөн Авсрталийн хамгийн том хот болох Сиднейд хоёрдугаар сарын 7-ноос хойш 391.6мм буюу дөрвөн сарын турш ордог бороотой тэнцэх хэмжээний хур тунадас орсон байна.

Шинэ Өмнөд Уэльсийн яаралтай тусламжийн төв хоёрдугаар сарын 10-нд үерийн улмаас 10 мянган дуудлага хүлээн авсан байна. Дуудлага бүрт хариулж, зуу зуун аврах ажиллагаа явуулсны дүнд үерлэсэн голд урсчихгүйн тулд 10 цагийн турш модноос зуурч амьд үлдсэн эрийг аварчээ. Энэ мэт аврах ажиллагаануудын дараа аврах багууд үер болсон газруудыг цэвэрлэн, 100 мянган айлыг дахин цахилгаанаар хангаад байгаа аж.

Үерийн ус Сидней хотын өмнөд болон умард хэсэгт арваннэгдүгээр сараас хойш асч, 5000 км/кв газар шатаасан асар том хоёр түймрийг бүрэн унтраасан байна.

Бороо орсны үр дүнд түймэр унтарсан тул 900 гал сөнөөгийн 800-г нь үерийн дараах цэвэрлэгээний ажилд дайчилж, 100-г нь унтраагүй байгаа түймрүүдийг унтраалгахаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаа гэнэ.

Австралид гарсан гал түймрүүд одоогийн байдлаар 110 мянган км/кв буюу Английн газар нутагтай тэнцэх хэмжээний газрыг шатаан, мянга мянган айлын гэр орныг сүйтгэж, 33 хүн, тэрбум гаруй амьтдын амийг авч одоод байгаа билээ.

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж