NBA болон Hennessy хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

NBA болон Hennessy хамтран ажиллах гэрээ байгууллаа

NBA болон Hennessy хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA өнгөрөгч Даваа гаригт дэлхийн томоохон коньяк үйлдвэрлэгч Hennessy компанитай олон жилийн гэрээ үзэглэж байгаагаа зарлалаа. Ингэснээр Hennessy компани NBA болон WNBA буюу Эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо мөн АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн албан ёсны согтууруулах ундаа болж байна. Хамтын ажиллагааны эхлэлийн хүрээнд удахгүй Чикаго хотод зохион байгуулагдах NBA-ийн Бүх оддын тоглолтын улаан хивсний ёслолд Hennessy брендийн коньякаар үйлчлэх ажээ.

Энэ тухай Hennessy компаний дэд ерөнхийлөгч Гилес Вудер Форбес сэтгүүлд ярихдаа “ NBA болон Hennessy хэмээх дэлхийн хэмжээний хоёр том бренд хамтран ажиллах гэрээ байгуулснаар бие биенийхээ үнэ цэнийг өсгөх, илүү өргөн боломжийг нээхэд оршиж байна. NBA-ийн албан ёсны түнш болсноор маш олон янзын холбоо, боломжийг бий болгож байгаад бид их баяртай байгаа” хэмээжээ.

NBA болон Hennessy компаний хамтын ажиллагааны хүрээнд “ Never Stop Never Settle” хэмээх уриаг гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж