Коронавирус туссан мэт жүжиглэсэн влогч 30 хоног хоригдоно

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Коронавирус туссан мэт жүжиглэсэн влогч 30 хоног хоригдоно

Коронавирус туссан мэт жүжиглэсэн влогч 30 хоног хоригдоно

Москва хотын метронд нүүрэндээ амны хаалт зүүсэн нэгэн залуу гэнэт шалан дээр унаад, таталдан тийчилж буй бичлэг цахим сүлжээнд тархсан юм. Ойр хавьд нь явж байсан зорчигчид залууд туслахаар очих үед тэрбээр “коронавирус, коронавирус” хэмээн хашхирч, хүмүүс ч түүнээс дөлөн зугтаж, метро зогсох үед яаран сандран буусан байна.

Гэвч энэ нь влог хийдэг хэсэг бүлэг залуусийн хошигнол байсан нь тогтоогдсон юм. Хүмүүсийг хуурсан бичлэг буюу “пранк” хийж цахим сүлжээнд байршуулдаг влогч Каромат Джаборов ба түүний найзууд үүнийг хийсэн байна.

Ингээд Каромат Джаборов олон нийтийг айдаст автуулсан уг бичлэгээсээ болж таван жилийн хорих ял сонсчээ. Түүнийг санаатайгаар үймээн самуун дэгдээсэн гэх хэрэгт буруутгаж хорих ялаас гадна их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах болжээ.

Каромат Джаборовын өмгөөлөгчийн хэлснээр түүний үйлчлүүлэгч нь дээрх бичлэгээрээ хүмүүсийг амны хаалтаа зүүж, коронавирусээс өөрсдийгөө болон бусдыг хамгаалъя гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон, санаатайгаар хүмүүсийг айдаст автуулах гээгүй. Ийм сөрөг үр дагаварт хүргэнэ гэж бодоогүй хэмээн тайлбарлаж, ялыг нь хөнгөлж өгөхийг хүссэн байна.

Үүний дараа прокурор бүх баримт сэлтийг дахин шалгаж, влогч залуугийн хэргийн дахин шалгасны эцэст түүнийг 30 хоног хорих шийтгэл ногдуулахаар болсон байна.

Эх сурвалж: RT

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж