Ховд аймгийн ЗДТГ менежментийн тогтолцооны гэрчилгээтэй болов | News.MN

Ховд аймгийн ЗДТГ менежментийн тогтолцооны гэрчилгээтэй болов

Ховд аймгийн ЗДТГ менежментийн тогтолцооны гэрчилгээтэй болов

Ховд аймгийн ЗДТГ менежментийн тогтолцооны гэрчилгээтэй болов

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар  нь үйл ажиллагаандаа Олон Улсын Чанарын менежментийн тогтолцооны /ISO 9001:2015/ /MNS ISO 9001:2016/ стандартыг шаардлагын дагуу нэвтрүүлсэн тул “Төрийн үйлчилгээ”-нд стандартын шаардлага хангасан батламжийн “Гэрчилгээ” олгожээ.

Гэрчилгээг өнөөдөр/2020.02.11/ Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд Ховд аймгийн ЗДТГ-ын удирдлагад гардуулж өглөө. Ёслолын ажиллагаанд “Төрийн байгууллагад хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны стандарт боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэгсийн гишүүд, ЗГХЭГ-ын ХШҮДАГ болон ОНУЗГ-ын дарга нар албан хаагчид оролцов.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт /ISO 9001:2015/ /MNS ISO 9001:2016/  нэвтрүүлэхэд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ зөвлөх үйлчилгээ үзүүлж, “Монсертф” ХХК баталгаажуулжээ.

Тус стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, Зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардал хийдэлгүй болж, албан бичиг хөтлөлт эмх цэгцтэй болох ач холбогдолтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж, иргэдийн болон албан хаагчдын сэтгэл ханамж дээшлэх нөхцөл бүрдэх юм.

Ховд аймгийн ЗДТГ нь гэрчилгээг “Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, төрийн үйлчилгээ” хамрах хүрээнд 2024 он хүртэл хугацаагаар эзэмших юм.

ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hero 2020-02-11 103.57.94.17

Хөгжлийн индекс ээрээ сүүл мушгиж байгаа аймаг сертификат аваад зогсож байгаа нь доромжлол уу хөөрхий

Avatar

Зочин 2020-02-11 165.65.120.139

Hend heregtei yum be…Ali ch tuvshindee baahan certificat tsugluulsan uls. Hunii toloo yum hiideg l baih heregtei. Oor yum hereggyi

Avatar

МАН-ЫН ХАР ЖАГСААЛТ; Д.Хаянхярваа, М.Энхболд нарыг нэр дэвшүүлэхгүй байхаар тохирсон уу. 2020-02-11 185.220.100.253

МАН ЕНБД Д.Амарбаясгалан саяхны бүлгийн хуралдааны үеэрээ “Энд сууж байгаа хүмүүсийн 70 хувийг нь солино” гэж мэдэгдсэн байдаг.Тийм ч учраас 2020 оны сонгуульд шинэ залуу боловсон хүчин, намтар, түүх нь цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлэх бодлого барьж ажиллаж байгаа гэх. Энэ нь ч түүнийг улс төрд удаан хөлөө тогтоох алсын хараатай нь холбоотой. Тиймээс дээрхтэй уялдуулж горилогчдоос хасах хар жагсаалтаа ч гаргасан байна. Хар жагсаалтад М.Энхболдын 27-ийн бүлгийнхнийг оруулж, нэр дэвшүүлэхгүй байхаар-

Avatar

2020 2020-02-11 185.220.100.253

-Хар жагсаалтад М.Энхболдын 27-ийн бүлгийнхнийг оруулж, нэр дэвшүүлэхгүй байхаар шийдсэн гэх яриа тус нам дотор яригдаж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар 2020 оны сонгуульд М.Энхболд Д.Хаянхярваа М.Билэгт Ц.Цогзолмаа Н.Амарзаяа Д.Ганболд Ж.Эрдэнэбат тэргүүтэй олон хүнийг нэр дэвшүүлэхгүй байхаар ярилцсан гэх “бор шувуу” тус нам дотор хүчтэй нисч байна.

Avatar

Зочин 2020-02-11 66.181.187.188

Төрийн хууль тогтоомжоо хэрэгжүүлж чадахгүй байж олон улсын чанарын стандарт нэвтрүүллээ гэж шоу хийдгээ болих хэрэгтэй. үүний цаана мөнгө угаалт л явж байна. Олон улсын стандарт нь бизнесийн том компаниуд л үйл ажиллагаандаа нэвтрүүлж батламжаа авч байх хэрэгтэй. Төрийн ажил мэдэхгүй нөхөд жонхууруулж байна даа яана даа хөөрхийс. Засгийн газрын хэрэг эрхлэх газар үүнийг зогсоох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж