"ЖДҮХС-г цөлмөсөн эрх баригчид зээлээ төл"

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

"ЖДҮХС-г цөлмөсөн эрх баригчид зээлээ төл"

"ЖДҮХС-г цөлмөсөн эрх баригчид зээлээ төл"

"Иргэдийн нэхэх эрх" төрийн бус байгууллагыг байгуулсан иргэн Х.Алтанхуяг өнөөдөр /2020.02.11/ Засгийн газрын есдүгээр байрны өмнө лоозон барьж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл авсан эрх баригчдыг зээлээ 100 хувь буцаан төлөхийг шаардлаа. Хэрэв зээлээ төлөхгүй бол тойрогт нь очиж, шаардлага тавина гэсэн юм.

Тэрбээр мөн “Өчигдөр би жижиг дунд үйлдвэрлэгчидтэй уулзсан. Тэд маш их бухимдалтай байна. ЖДҮХС-гаас хэдэн тэрбумаар нь зээл хүсдэггүй. Цөөн хүнтэй үйлдвэрээ хөгжүүлж, томруулахыг л хүсч байна. Тиймээс бид ЖДҮХС-гаас мөнгө завшсан УИХ-ын гишүүдийг зээлээ буцаан төлөхийг шаардаж байна. Энэ мөнгө санд орж ирсэн нөхцөлд жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд боломж олдоно. Хэрэв гишүүд зээлээ төлөхгүй бол нэрийг нь зарла.

УИХ-ын дарга, гишүүд өөрсдөдөө хариуцлага тооцох ёстой. Үүнд нь Ерөнхийлөгч Х.Баттулга хяналт тавьж ажиллах ёстой. Мөн "ЖДҮ-чид" хар дансанд орсон шүү гэдгийг харуулах зорилгоор бид ном гаргасан" гэв. Уг ном нь "ЖДҮ бол хулгай" гэсэн нэртэй ном байлаа.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж