“Гацуурт”-ын асуудлыг нэг тийш нь шийдэхийг хүсэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Гацуурт”-ын асуудлыг нэг тийш нь шийдэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

“Гацуурт”-ын асуудлыг нэг тийш нь шийдэхийг хүсэв

“Монгол байгаль дэлхийд ганц” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Баттулга, гишүүн П.Тэмүүжин нар “Гацуурт ба Шантаачлагчид” нэртэй хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний хэвлэлд хандах болсон шалтгаан нь “Ноён уул”-ын асуудал аж. Энэхүү төрийн бус байгууллагынхан аравдугаар сарын 10-нд газар дээр нь очиж “Ноён уул”-ын нөхцөл байдалтай танилцсан байна. Тухайн үед 80 орчим цооног ухсан, 500 гаруй нинжа гар аргаар алт олборлож байсан талаар дурдлаа. Зөвхөн алт ухахаас гадна хулгай, танхай, дээрмийн гэмт хэрэг ч багагүй гарч байгааг, мөн орон нутгийн иргэд айдастай амьдарч буйг тэд хэлэв . Тиймээс төр засаг болоод холбогдох хүмүүст нь хандаж “Ноён уул”-аа хамгаалалтанд авч, нинжа нарыг хөөж гаргах шаардлагатай байгааг сануулсан юм. “Монгол байгаль дэлхийд ганц” төрийн бус байгууллагаас хэрэв Монголын төр засаг Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаа бол үүнийгээ УИХ яаралтай шийдвэрлэж, асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй байгааг анхааруулсан юм. Учир нь чоно борооноор гэгчээр 70 тонн алтны сургаар газар газрын нинжа нар “Ноён уул”-ыг оготно шиг сэндийчиж байгааг газар дээр нь очиж харснаа хэлэв.

Энэ үеэр “Ноён уулаа авръя”, “Босоо хөх монгол”, “Монголын дуу хоолой” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хэвлэлийн хурлын дундуур дайрч орж ирээд багагүй үймээн дэгдээв. “Та нар хэний захиалгатай хэвлэлийн хурал хийгээд байгаа юм бэ? Шантаажлагчид гэж хэнийг хэлээд байгаа юм бэ” хэмээн хашгирч, хэвлэлийн хурал хийхээр сууж байсан хүмүүсийг эрлийз хурлийзаар нь дуудав. Тэдний гаргасан дээрэнгүй үйлдэл хэвлэлийнхнийг алмайруулж, “Тэд болохоор үзэл бодлоо илэрхийлж болдог, бусад нь үзэл бодлоо илэрхийлэхээр хятад, хужаа болдог юм уу” гэсэн шүүмжлэл ч гарсан.

Хэвлэлийн хурлын дундуур орж ирсэн иргэний нийгмийн байгууллагаас төлөөлөл болгож “Монголын дуу хоолой” ТББ-ын тэргүүн Ш.Түвдэнбалжираас дараах асуудлыг тодрууллаа.


-“Ноён уул”-ыг нинжа нар эзэлж байхад иргэний нийгмийн байгууллагууд юу хийж байна вэ?

-Тэднийг тарааж хөөнө гэдэг бол бидний ажил биш.

-Тэгвэл та нар нинжа нараар ухуулахыг зөвшөөрч байгаа юм уу?

-Үгүй.

-Нинжа нараар ухуулахыг зөвшөөрөхгүй байгаа юм бол өнгөрсөн хугацаанд ямар арга хэмжээ авсан юм бэ. Ингээд эсэргүүцлээ илэрхийлж болоогүй юм уу. Өнгөрсөн зунжингаа л “Ноён уул”-ыг нинжа нар ухлаа?

-Бид холбогдох газруудад хандсан, хариу ирээгүй. Бид тэнд оролцох эрх байхгүй гэв.

“Монгол байгаль дэлхийд ганц” төрийн бус байгууллагынхнаас доорх асуултад хариулт авлаа.


-Та нар газар дээр нь очсон уу, тэнд нөхцөл байдал ямар байна?

-Бид аравдугаар сарын 10-ны өдөр очсон. Тэнд байдал үнэхээр хүнд байна лээ. Байгаль дэлхий сүйтгэгдээд зогсохгүй, гэмт хэргийн үүр уурхай болж. Дээрэм, хулгай, танхайн хэрэг багагүй гарч байна. Төр засаг одоо яаралтай шийдмээр байна. “Гацуурт”-ын ордыг ашиглабал хуулийн дагуу ашигламаар байна. Түүнээс баахан нинжа нараар ухуулаад уул ч үгүй хоцормооргүй байна.

-Та нарын энэ хүмүүс яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?

-Мэдэхгүй. Бид хэнийг ч шантааж гээгүй. Гэтэл энэ хүмүүс хэвлэлийн хурал дайрч орж ирээд “шантаажлагчид гэж хэнийг хэлээд байгаа юм бэ” хэмээн давшлаад байна. Бид хэрэв ордоо ухуулбал хуулийн дагуу ухуулъя. Үгүй бол хууль хяналтынхан тэнд байгаа нинжа нар арга хэмжээ аваад өгөөч гэсэн хүсэлт гаргаж байгаа. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн болохоор үг хэлэх, өлсөх, жагсах, эсэргүүцэх эрхтэй, бид болохоор үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй байж болохгүй биз дээ.

Т.Давааням

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

хүн 2015-10-28 202.170.93.12

босоо хөх монголыхоны дунд сонин сонин нөхөдүүд бий. тэд том том хаммер жип унаад л нэг цатгалан эвгүй нөхөдүүд. хүмүүс яриагаар алтны том наймаачин, нинжа нарын атаманууд л гэх юм бараг л үнэн санагдсан. саяны үйлдэл нь батлаад өгчихлөө. өөрсөнөө өлсөж жагсаал хийж болдог бусад нь үзэл бодолоо илэрхийлэж болохгүйдээ ч биш өөрсөнийг нь илчилсэн болохоор л тэр л дээ.

Зочин 2015-10-28 202.131.225.197

Монгол байгаль дэлхийд ганц - ныг дэмжиж байна. Худлаа шантаажилсан баагийнуудын үнэн нүүрийг нь ил гаргах хэрэгтэй. Тэд шал буруу хүмүүсийн кармааны бууны нохойнууд. Зоригтой залуус байна. Атгаалзин хар мангасын эсрэг тэмцэж байгаа Бошхүү нар байна. Барууны компаниудыг дэмжих хэрэгтэй.

Зочин 2015-10-28 122.201.31.80

Mongoloos 40 tn alt hulgailsan Senterragouldiin zahialga l bna

Зочин 2015-10-28 112.72.11.101

Одоохондоо ямарч байсан Монгол төртэй хуультай улс. Ийм шантаажчидыг өөгшүүлээд байвал ЛАЛ-ынхан шиг хэт даврагсдадаа дарлуулсан улс болоход ойрхон байна. Угаасаа л хэт давраад байна ш дээ. Бидний нүдэн дээр теppоppистууд төрж, бойжиж байна.

yun guya kkk 2015-10-28 103.229.123.68

Yun guya gedeg shig bosoo ***** mongoliinhon uursdiiguu ilchileh ni gej sandraad irsiin bish uu. Evgui tsarai zustei ninja nar shigee ebgui nuhduud dee. Ochson setguulchdiig ni hurtel daramtalsan bn lee sh dee. Ene bol mash notstoi asuudal.

Зочин 2015-10-28 182.160.36.212

Гачууртыг УИХ аар хэлэлцээд шийдвэрээ гаргах хэрэгтэй Гадныхнаар ухуулнаа гсэн шийдвэр гарвал Уянга Ганбаатар Даваасурэн нар амаа хамхих хэрэгтэй Олонхийн шийдвэрээ дагах учиртай Цагдаагийн еронхий газар нэг мор нинжа нарыг цэгцлэх хээгтэй Хун бурийг буртгэж татвар авдаг болох Алтны ченжуудийг буртгэж татвар авах Ченжууд лт нууцаар хятадад гаргаж улсаа их хоролсон доо Хууль зуйн яамнаас торийн ус байгууллагуудыг шалгах хэрэгтэй Гадныхныыг арамталдаг зоддог Босоо монгол зэрэг байгууллагуудыг шалгах хэрэгтэй

ж 2015-10-28 103.26.195.8

70 хн тоонны нөөцтэй орд шүү дээ Тэрнии шавхруу нь бүүр инээдтэй биздээ Тиим л шавхруундээр жижигхэн тархитай том булчинтай бөхчүүдээс өөр хүн орохгүйлдээ Яанадаа монгол бөхчүүд шантааж хор найраа хар Пи Ар аас өөр юу ч хииж чадахгүй хоолны савнууд болждээ Дахиж л улс төрд бөхчүүдииг сонгож болохгүйм байна шүү Ёстой жижиг гарууд байдгиин байнаа

Зочин 2015-10-28 202.170.94.226

Ninja nar mandtugai!

ТАРХИ УГААЛТАА БОЛЬ, ҮНДСЭН ОРД ШОРООН ОРДОО ЯЛГАА 2015-10-28 49.0.186.220

ГАЦУУРТЫН ОРД БОЛ ҮНДСЭН ОРД, НИНЖА ТЭР АЛТЫГ ГАР АРГААР ОЛБОРЛОЖ ЧАДАХГҮЙ ТИЙМ БОЛХООР Л СЕНТЕРРА ГЭЖ ТОМ КОМПАНИ ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. АЛБААР ТЭР ХАВИЙН ШОРООН ОРДУУД ДЭЭР БСАН НИНЖАНУУДЫГ ОРУУЛЖ ҮЙМҮҮЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ

Зочин 2015-10-28 103.26.193.101

Юуу наадуул чинь бvр тэсэлгээ хийнэ, тэсэлгээгэр буталснаа тээрэмдэнэ. тээрэмдсэнээ менген усаао угаадаг шдээ. Боссууд нь менген усанд ойртох ч vгvй. Дандаа нинжаа боолуудаар хийлгэнэ. Ойрх дорнод шиг Исламын улсын боолын даарга vvсцийн биш vv.

НИНЖА 2015-10-28 103.229.122.135

НИНЖА НАРТ ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ЦАГ НЬ ИРСЭН.....

Зочин 2015-10-28 112.72.13.127

Босоо хөх Монгол ,Уянга эд нар одоо ажил хийлгэхгүй ээ. Өвөлжингөө л юм болно. Санхүүжилтийг нь манай тагнуулынхан илрүүлж чаддаггүй ээ.

dabka 2015-10-28 202.179.20.87

bosoo ***** mongol metiin toriin bus baiguullagiin ner barisan zusar ch hubalzuudiig oorsdiig in hen ch bish bolgoh heregtei toriin bus baiguullaga bish naaduul chine tumnii luibarchid shu de! aimhai ooroor amidarch chadahgui aalzuud baihgui yu ajil hiij ch chadahgui odoo iim hubalzuudiin toroos olgodog ene neriig bolibol taarna