ЗД-ын цалинг бууруулахгүй байхыг дэмжив | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ЗД-ын цалинг бууруулахгүй байхыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

ЗД-ын цалинг бууруулахгүй байхыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ хүрээнд тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм. Тухайлбал, сумын Засаг дарга, орлогч дарга, Иргэдийн Төлөөлөгчийн хурлын тэргүүлэгч8 дарга, баг, хорооны Засаг даргын цалинг 30 хувь бууруулахгүй байж, 1 тэрбум 319 сая төгрөгийг нэмж тусгах гэсэн санал тус хуралдаанд оролцож буй гишүүдийн 75 хувийн дэмжлэг хүлээлээ.

Мөн улсын орлогын төлөвлөгөөг 51.4 тэрбум төгрөгөөр бууруулах санал гишүүдийн 100 хувийн дэмжлэг хүлээсэн юм.

Төсөвт байгууллагын урсгал зардал/ирэх арваннэг, арванхоёрдугаар сар/-ыг 15-20 хувиар бууруулж, 8.8 тэрбум төгрөгөөр бууруулах санал гишүүдийн 100 хувийн дэмжлэг авав. Үүнд цалингаас бусад бичиг хэрэг, шуудан холбоо, тээвэр, хог хаягдал зайлуулах, нормын хувцас, багаж хэрэгсэл, тавилга, урсгал засвар, гадаад, дотоод томилолт, тээврийн хэрэгслийн оношлогоо, бусад тэтгэмж, урамшуулал зэрэг багтаж байна.

Түүнчлэн Хэнтий, Сүхбаатар аймгийн суурь орлогыг 2.9 тэрбум төгрөгөөр бууруулах саналыг гишүүдийн 92.3 хувиар дэмжив.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Орлогоо нэмэгдүүлж зарлагаа бууруулах ёстой байтал яагаад эсрэгээр нь юм хийгээд байна вэ. Энэ онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зориулж 90 тэрбум төгрөг төсөвт суулгасан байсныг төсвийн тодотголоор хаслаа. Гэсэн хэрнээ нэр бүхий гуравхан компанид 80 тэрбумыг өгөх шударга юм уу. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Сангийн сайдын үүрэг гүйцэтгэж байхдаа энэ асуудлыг шийдсэн гэх мэдээлэл бий. MCS, Очир төв гэсэн гуравхан нэр бүхий компанид 80 тэрбумыг өгснөөс цалинг нэммээр байна” гэв.

Ажлын хэсгийг ахалж ажиллаж буй УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Энэ бол вексельтэй холбоотой асуудал. Төсвийн тодотголд энэ асуудал байхгүй учраас ажлын хэсгийн төвшинд яриагүй” гэсэн хариулт өгсөн юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Вексельтэй холбоотой асуудлыг судлах ажлын хэсгийг өнгөрсөн наймдугаар сард байгуулж, би ахалж ажиллаж байгаа. 280 орчим компанид хамаарах 170 тэрбумын асуудлыг судлаад нэр бүхий гурван компанитай холбоотой 77 тэрбумыг зогсоосон. Бусад компанийн мөнгийг олго гэдэг чиглэл өгсөн. Сангийн яаманд бид дүгнэлт хүргүүлсэн, тэр хүрээнд хэчнээн компанид хэдий хэмжээний мөнгө олгосон бэ гэдгийг эргэж мэдээллээр авна” гэсэн хариулт өглөө.

Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Шинжээчийн бодол 2015-10-28 122.201.24.32

Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулаад олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ЗГ төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Энэ төслүүдийг нийтэд мэдээлжээ.Харин Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр зарласан боловч төсөл нь алга. ТАТХ-ийн 38.2-т заасан: “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн зардлыг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний ЦАЛИН ХӨЛС, НӨХӨХ ТӨЛБӨР, ТУСЛАМЖ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ бууруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтын “мааныг нь унших”-аар нуугаад байгаа биш биз.Уг хуулийн энэ заалтыг 25 жил хэн ч анзаараагүй.Төрийн албан хаагчдынхаа цалин хөлсийг бууруулна гэдэг зүйл хэний ч толгойд орохгүй байснаас тэр. Манайхан юм нуугаад эхлэхээрээ, эсвэл аль нэг баяр наадмын өмнөх өдөр иймэрхүү зүйлээ чимээгүйхэн амжуулчихдаг гэмтэй шүү. Төрийн албан хаагчдын амьдралд ганц тус дэм болдог байсан нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төр даадаг байсан уг хуулийн заалтыг хүчингүй болгох ажлыг яг наадмын өмнө 7 дугаар сарын 9-нд чимээгүйхэн амжуулчихсан байж билээ.Монголын төр зүтгэсэн хүмүүстээ халтай гэдэг ч ортойдог шүү.Төрийн албаны хараат бус шинжээч Ш.Раднаа

Зочин 2015-10-28 202.131.242.74

АН-ынхан АН-аас гарсан засаг дарга нарын цалинг 30% нэмээд МАН-ын засаг дарга нарыг 30% бууруулаад баталчих. Та нар олуулаа юм чинь чадна шүү дээ.Тэгээд ард түмэнд бүгдийг нь 30% бууруулсан гээд зарлачих. Тэгээд асуудал үүсвэл Гончигдоржоор тайлбар хийлэгчих. Цаадах чинь Үндсэн хуулийн төдийн төдөд ингэж заасан бид хууль зөрчөөгүй гээд л ард түмний тархийг мулт угааж орхино. Мууд мэргэн хүн шүү дээ.

Зочин 2015-10-28 103.9.90.130

АН-ынхан компаниудаараа дамжуулан сонгуулийнхаа мөнгийг босгож байгаа заль......... Ойлгомжтой л шүү дээ. Тэгсэн мөртлөө цалинг багасгана гээд байгаа

iltgegch 2015-10-28 202.131.238.242

3 kompanid ugch bolohgui gesen bn shuu

Зочин 2015-10-28 124.158.126.101

Ner buhii 3 companias ajil uilchilgee huuliin daguu avsan bol ted nar ni nom yosoor ni hiisen bol busdiin adil tulburiig tuluh yostoi yum uu esvel ugyu yum uu. Hervee ugyi bol yagaad tuluh geed baigaan yamar uchirtai yum geed il tod bolgooch.

кк 2015-10-28 202.70.34.244

Баярцогт MCS-д үнэхээр үнэнч юмаа.