ОХУ Энэтхэгийн сансрын нисгэгчдийг бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

ОХУ Энэтхэгийн сансрын нисгэгчдийг бэлтгэж байна

ОХУ Энэтхэгийн сансрын нисгэгчдийг бэлтгэж байна

Эх орныхоо түүхийг бичилцэх Энэтхэгийн дөрвөн сансрын нисгэгч анхны даалгавраа биелүүлэхээр Оросын алдарт сансрын нисгэгчийн сургалтын төвд бэлтгэгдэж байна.

Энэтхэгийн сансар судлалын байгууллагын илгээсэн баг хоёрдугаар сарын 10-наас бэлтгэлээ эхэлсэн хэмээн тус төвөөс мэдэгджээ. Багийнхны нэрийг хараахан зарлаагүй байгаа ч бүгд мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн армийн нисгэгчид гэнэ.

"Бэлтгэгдэж буй нисгэгчид Энэтхэгийн нисэх хүчинд сөнөөгч онгоцны нисгэгчээр зүтгэж байсан. Тэднийг Энэтхэгийн үндэсний сансрын агентлаг сонгож ОХУ-д сургахаар явуулсан" хэмээн төвийн захирал Павел Власлов ярьжээ.

Сансарт ниссэн анхны хүн Юрий Гагарины нэрэмжит сансрын нисгэгчийн сургалтын төв тус суралцагчдаа нэг жилийн хугацаанд биеийн тамир болон "Союз" сансрын хөлгийн системийн талаар хичээл заах гэнэ.

Энэтхэг нисгэгчид мөн сансрын хөлөгт асуудал гарсан тохиолдолд, хүнд хэцүү нөхцөлд хэрхэн амьд үлдэх, Ильюшин ИЛ-76МДК онгоцонд жингүйдлийн орчинд хэрхэн байх зэрэг сургалтад хамрагдах гэнэ.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж