ҮАБЗ цагаан сарыг тэмдэглэх эсэхэд нэгдсэн шийдвэрт хүрээгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

ҮАБЗ цагаан сарыг тэмдэглэх эсэхэд нэгдсэн шийдвэрт хүрээгүй байна

ҮАБЗ цагаан сарыг тэмдэглэх эсэхэд нэгдсэн шийдвэрт хүрээгүй байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Улсын онцгой комисс өчигдөр /2020.02.10/ хуралдан Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн саналыг дэмжсэн билээ. Улмаар уг саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон. Энэ дагуу ҮАБЗ өнөөдөр /2020.02.11/ хуралдаж дээр саналыг эцэслэх учиртай. Эх сурвалжийн хэлж байгаагаар, ҮАБЗ-ийн гишүүд нэгдсэн шийдвэрт хүрээгүй байгаа гэх.

Иргэдийн хувьд цагаан сарыг тэмдэглэх эсэх талаарх ҮАБЗ-ийн шийдвэрийг хүлээж байгаа бөгөөд зарим ахмадын хувьд цагаа сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүйгээр гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэж өнгөрүүлнэ гэдгийг хэлж буй.

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн 43099 тохиолдол бүртгэгдэж, 1018 хүн нас барсан. Ялангуяа Франц, Герман, Солонгос, Малайз, Сингапур, Испани, АНУ, Тайланд, Хятад улсад зорчсон түүхгүй тохиолдлууд нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Түүнчлэн дөнгөж сая Хөвсгөл аймагт шинэ коронавирусийн халдвар байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж