Урт цагааны үйл ажиллагааг зогсооно гэв | News.MN

Урт цагааны үйл ажиллагааг зогсооно гэв

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Урт цагааны үйл ажиллагааг зогсооно гэв

Урт цагааны үйл ажиллагааг зогсооно гэв

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу олны нэрлэн заншсанаар Урт цагаан нь 1958 онд хоршоологчдын хөрөнгөөр баригдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн ахуй үйлчилгээний төв билээ. Тус төв нийт 8000 м2 талбайтай бөгөөд 30 иргэн нийслэлтэй гэрээ байгуулан 200 гаруй иргэнд дамнан түрээсэлдэг аж. Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд өнөөдөр /2020.02.11 /Урт цагаантай танилцаж үйл ажиллагааг нь зогсоож, хаах саналтай байгаа гэдгээ хэллээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Үнэнбат “Жуулчны гудамжинд байрлах Урт цагаан нийслэлийн өмчит гуравдугаар байр нь 1958 оноос хойш засвар хийлгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааг нь зогсоох нийслэлийн Мэргэжлийн хяналтын удаа дараагийн дүгнэлт гарсан.

Уг барилга нь галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг ч даах чадваргүй, Улаанбаатар хотын хамгийн эрдэлтэй обьектын нэгээр жил болгон тодорхойлогддог. Түрээслэгч нар стандартад нийцүүлэх шаардлагыг удаа дараа тавьдаг. Гэвч түрээслэгчид стандартад нийцсэн ажлын байрыг бий болгож чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймээс шаардлага биелүүлэхгүй байгаа учир үйл ажиллагааг нь зогсоох гэхээр олуулаа өргөдөл гомдол гаргаж, өмч хөрөнгийн маргаан үүсгэдэг. Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй дээр үйл ажиллагааг нь зогсоож энэ обьектоос орлого олохоо болих шийдвэр гарсан. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоох болно" гэлээ.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-11 66.181.180.14

зөв шүү одоо цэгцлэх болсон доо дэндүү замбраагүй шүү сайхан үйлчилгээний төв болж тохилог байранд ажиллах ч бас гоё шүү

Avatar

Зочин 2020-02-11 192.82.74.204

Ene chin mongoliin anhnii orchin ueiin ahuin uilchilgeenii barilga. Tuuhiin hosgui unet dursgal yum shuu. Tuhain uedee l uvurmuts shiideltei uran barilgiin shine ueiin ehleliig tavij baisan yum. Baga nas maani ch ene barilgiin gudamjtai salshgui holbootoi. Iimd uran barilgiin unet uvuu hamgaaltsgaaya

Avatar

Pablo 2020-02-11 202.9.46.11

Wow.They rhey desided.Good luck.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-02-11 202.21.109.153

ГАЗАРЫГ НЬ ДУУДЛАГААР ХУДАЛДААД ТЭР МӨНГӨӨР НЬ ХОТЫН ЗАХАД АСАР ТОМ ЭМНЭЛГЭ БАРИХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
ГЭХДЭЭ САНАА НЬ БОЛ ОДОО БУЛААЖ АВААД НЭГ ТОМ УЛС ТӨРЧ ДЭЭР НЬ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГА БАРИХ Л БАЙХДАА ХОРШООЛЛЫН ХӨРӨНГӨӨР БАРИСАН ЮМ БОЛ ЭЗЭДИЙНХ НЬ ҮР ХҮҮХДҮҮДЭД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ХЭРЭГТ:ЭЙ НЭГ ХЯТАД ИРГЭН ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ЮМ ГЭНЭЛЭЭ ГЭЖ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ СОНСОЖ БАЙСАН ШҮҮ ТЭХЭЭР ЭНД ӨМЧИЙН МАРГААН БАЙГАА НЬ ҮНЭН БАЙНА МАРГААНЫГ НЬ ШУДАРГААР ШИЙДЭЖ ӨГӨХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2020-02-11 103.26.193.89

Хүмүүс амрах ногоон цэцэлэг болгоод өгөөч гуйя гуйя.

Avatar

Уб 2020-02-11 202.126.89.212

Зүгээр л сайхан 4-5 давхар төлбөртэй зогсоол барьчих

Avatar

ДОРЖ 2020-02-11 49.0.135.63

ЭНЭ ХАВРААС БУУЛГАХ ШИЙДВЭР ГАРСАН ГЭЭ БИЗ ДЭЭ. ТӨР ЗАСАГ ДИЙЛЭХ ҮҮ ХОЁР ЗУУН ТҮРЭЭСЛЭГЧ НЭРТЭЙ ТАНХАЙЧУУД ДИЙЛЭХ ҮҮ ГЭДГИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ.

Avatar

Зочин 2020-02-11 202.9.46.25

Зөв зөв

Avatar

сэтгэ 2020-02-11 202.179.24.230

уб хотыг гутаагч гудамж. Нураа .

Avatar

Tiim uu 2020-02-11 202.9.46.7

ulsiin umchiig uuriin bolgoson etgeeduud sanaagaa tsuhalzyuulj ehellee, dald sanaa ni gazart ni shunaj bui bzee

Avatar

3 давхар зогсоол анх удаа бариад өгөөч кк 2020-02-11 103.14.36.18

3 давхар зогсоол анх удаа бариад өгөөч кк

Avatar

Huuk 2020-02-11 49.0.144.72

Одоо өөрчлөх цаг нь болсон. хуучин өвгөнтийн хөндийд бөмбөгөр төв баригдсанаар хамаг архичид нь урт цагаан луу нүүж ирсэн. энэ хавьд олигтой юм байхгүй. хэдэн бөбө нар өдөржин тэнэж архи ууж, орчинг бохиртуулан баас шээс, шэвтэр ханхлуулж байдаг. тэрүүгээр явсан охид хүүхнүүдийг айлгаж ичээнэ. машинууд луу чулуу шиднэ, хүмүүсээс мөнгө шаналгана тэнд байга үйлчилгээнүүд ч авах юм байхгүй. хэдэн алт мөнгөний дархан, химийн хор үнэтрүүлсэн гуталчид байдаг. сайхан шинэ өндөр байшин барих хэрэгтэй.

Avatar

иргэн 2020-02-11 202.179.25.62

за одоо удахгүй Долгион Батүүл тэргүүттэй 40.50 мянгатынхан Түүх дурсгалын хуучин барилга нураалаа гээд Хэвлэлийн хурал зарлаж бөөн Асуудал болноо, Яанаа,

Avatar

Зочин 2020-02-11 202.131.231.230

Түрээслэгчид болон дамлан түрээслүүлэгч нарын эсэргүүцлийг хүлээж авах хэрэггүй хууль журамын дагуу шийдэх хэрэгтэй. Ямарваа нэг ажил зохиохоор л хэдэн нөхөд гарч ирээл ардаа баахан хүн тэжээж байгаа юм ярих юм. Бүх хүн л гэр бүлээ тэжээх гээл ажиллаж байна. Та нар нураад өөрсдөө болон өрөөлийг хохирвол ингэж том том ярих уу. Үгүй шүү дээ баахан мөнгө төрөөс нэхэнэ биздээ булайнууд.

Avatar

Дулам 2020-02-11 66.181.191.9

30 шимэгчээс хурдан салаач дээ. З0 жил түрээслэх нэрээр шуллаа болоо юм биш үү..
Хотын захиргаа эзэн нь юм бол эрхээ хэрэгжүүлээч . АЙГААД БАЙГАА ЮМ УУ БАРЬЦААЛАГДЧИХААГҮЙ БИЗ ДЭЭ.!!!

Avatar

Зочин 2020-02-11 202.21.126.30

Нийслэлд үнэхээр гологдохоор тэгээд хотын төвд бохир завван газар. Одоо зогсоож тэр хүмүүстэй учир зүйгээ олж хөрөнгө оруулалт хийвэл оногдох өмчийг нь баталгаажуулж шинэ үйлчилгээний төв барих хэрэгтэй. Утга учиргүй эсэргүүцэлээс айх хэрэггүй. Өмчлөгч шийдэх учиртай. Өлсөөд үхвэл тэр л биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж