ОУ-ын концертын танхимтай боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ОУ-ын концертын танхимтай боллоо

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

ОУ-ын концертын танхимтай боллоо

Монгол Улсад гадаадын нэрт уран бүтээлчид, хамтлаг дуучид тоглолт хийхээр хүрэлцэн ирэхэд хүлээн авах мэргэжлийн, чанарын өндөр түвшинд дугаралттай танхим байдаггүй байна. Тэгвэл дэлхийн хэмжээний сонгодог концертын танхим Монголд бий болсон байна. Тус танхим 1200 хүний суудалтай, дэлхийн хэмжээнд ашиглагдаж буй орчин үеийн хөгжим техник хэрэгсэлээр бүрэн тоноглогджээ. Заал нь өөрөө акустик дуугаралттай бөгөөд ямар ч нэмэлт хөгжим шаардлагагүй аж. Тоглолт үзэж буй хүн заалны хаана ч суусан дуугаралт нь адилхан сонсогддог. Тайзны хувьд 3х6 хэмжээтэй дээш доош болох хоёр липттэй механик хөдөлгөөний шийдэлтэй Монгол дахь анхны тайз болжээ. Цаашлаад тус танхимыг давхар кино театр хэлбэрээр ашиглах бөгөөд сүүлийн үеийн дэлгэцийг байршуулах юм байна.

Тус танхимын нээлтийн үйл ажиллагаа нь энэ сарын 30-нд болно. Нээлтийн үйл ажиллагаанд зориулан Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж тоглуулахаар болжээ. Эльтар Гасанов нь Унгар Герман Франц Австри Англи АНУ зэрэг дэлхийн 20 гаруй оронд өөрийн бие даасан тоглолтуудаа толилуулсан дэлхийн төгөлдөр хуурч юм.  Эльтар Гасанов нь тоглолтондоо ОХУ-д нэртэй "RusQuartet" хийлийн квартетийг урьж оролцуулах аж. Тус тоглолтонд сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховен, Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманинов, Германы хөгжмийн зохиолч Брамс нарын дэлхийд ховорхон тоглогдсон сонгодог бүтээлүүдийг тоглох юм. Мөн тэрбээр тоглолтондоо хүн төрөлхтөний сэтгэл зүрхийг 90 жилийн туршид хөглөсөн KAWAI төгөлдөр хуураар тоглоно. Цаашдаа Дэлхийн хэмжээний супер одууд хүрч ирж тоглолт хийх бүрэн боломжтой аж.

Ж.ХАТАНБААТАР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-10-28 202.131.247.82

Сайхан танхимтай болжээ. Гэхдээ суудлынх нь тоо арай бага юм шиг ээ. Нөгөө гадаадууд чинь 20-30 мянган хүнтэй танхимд тоглолт хийхдээ аймар үнэтэй хийдэг юм чинь 1200 хүнтэй танхимд бол бүүр өндөр үнэ хэлэх нь дээ.

sa 2015-10-28 150.129.141.207

bairlal ni corporate geed zochid buudliin hajuud gsen bhaa dotroo ch baij magadgui hudaldaa aj uildveriin tanhimiin hajuud bdag

zochin 2015-10-28 178.199.190.22

Сайхан танхимтай болсон байна.. болж байна.. Монгол улсын нийслэл байна даа... ийм сайхан танхимтай болох цаг болсоон.... баяр хүргье.... браво

Зочин 2015-10-28 43.242.243.34

Хаана нээгдсэн юм бол оо. Энэ мэдээлэл бол мэдээлэл биш байна. Сэтгүүлч бус хүн нэг юм эрээчээд тавьсан бололтой.

ulziid 2015-10-28 202.21.125.130

дэлхийд ховорхон тоглогдсон?tiim yum gej yu baihav dee.mongold ch bas toglogdoj vaidag zohioluud sh dee

хм 2015-10-28 43.242.242.59

сэтгүүлч санаатай нөхөр энэ танхим хаана нээгдэж байгааг бичиж мэддэггүй ээ,лифт гэдэг үгийг ч зөв бичих чадваргүй зайлуул даа. Сарын өмнө Бөхийн өргөөнд концерт үзсэн,суудал,орчны ариун цэвэр ....авах юмгүй болсон байна лээ,машины зогсоол нь 2000төгрөг аваад байсан.Концертын түрээсийн төлбөр авч таарна тэгээд концерт үзэхээр ирж байгаа үзэгчдийн билетий нь үзээд зогсоол үнэгүй баймаар,дахиж юм үзэх хүсэл үгүй болсныг нуух юун

jervis 2015-10-28 43.242.243.100

Minii neg moroodol biyelelee gej tootsloo!!!

Ganboldod 2015-10-28 122.201.28.5

Ene zaal neegdsenii margaash Mogolyn buh kontsertny zaaluud uudee barij, Mongolyn urlagiin har odruud ehelne. ...za za hudlaa hudlaa, Bayar hurgeye ih goyo haragdaj baina.

Зочин 2015-10-28 112.72.8.90

kawai.... сайхаан....

Зочин 2015-10-28 112.72.8.90

kawai.... сайхаан....

zochin 2015-10-28 202.170.80.25

ene haana baiguulagdaj bgaa ve

Зочин 2015-10-28 203.91.114.170

хаана байдаг юм бол?

Зочин 2015-10-28 202.21.112.202

Олон улсын концерт гэж юу байдаг юм бэ? Магтах гээд ***** цацах юм. Орчин үеийн концертын танхим, олон улсын түвшний гэх мэт олон л үг байх юм. Монголоор огт бичиж чадахаа байжээ манай сэтгүүлчид.

Зочин 2015-10-28 150.129.143.60

Yun ni buruu baigaa yum! Sanaa ni zuv baina.

Зочин 2015-10-28 122.201.20.195

bairlal n haan yum