АНУ-ын тагнуулын хиймэл дагуулуудыг Оросын хиймэл дагуулууд дагаж, мөрдөх болсон тухай тус улсын агаарын хүчин мэдэгджээ.
Пентагоны Сансрын хүчний генерал Жон Рэймондийн мэдээлснээр Оросын хиймэл дагуулууд АНУ-ын хиймэл дагуулд 160 км хүртэл зайнд ойртсон гэнэ. Түүнчлэн тэрбээр ОХУ-ыг дипломат шугамаар тайлбар хийхийг шаардаж байна гэжээ. Оросын хиймэл дагуулуудын энэ үйлдлийг өнгөрсөн сард Америкийн судлаач Майкл Томпсон анх илрүүлсэн байна.
Энэ байдал нь хоёр улсын сөргөлдөөнтэй байдлыг, тэр тусмаа сансрын уудмыг эзэгнэх гэсэн амбицыг нэмэгдүүлж, дайсагналцлыг улам өдөөх хөшүүрэг болох вий гэж ажиглагчид санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ