НӨАТ-ын буцаан олголтоор 911 мянган иргэн 148.6 тэрбумыг авна | News.MN

НӨАТ-ын буцаан олголтоор 911 мянган иргэн 148.6 тэрбумыг авна

НӨАТ-ын буцаан олголтоор 911 мянган иргэн 148.6 тэрбумыг авна

НӨАТ-ын буцаан олголтоор 911 мянган иргэн 148.6 тэрбумыг авна

НӨАТ-ын буцаан олголт хоёрдугаар сарын 10-наас иргэдийн дансанд орж эхэлсэн. Иргэд буцаан олголтоор нийт 148 тэрбум төгрөг авах юм. Гэвч зарим банкны хувьд иргэдийн буцаан олголтыг шилжүүлээгүй байгаа талаар иргэд гомдоллож байна. Харин Татварын ерөнхий газраас "Бүх арилжааны банкуудад буцаан олголтыг шилжүүлсэн. Өнөөдрөөс "Голомт" банкны харилцагч иргэдийн дансанд орсон" гэдэг мэдээллийг өгсөн юм.  Энэ талаар Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын улсын байцаагч Э.Будаас тодрууллаа.

-НӨАТ-ын буцаан олголтыг хоёрдугаар сарын 10-наас эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн буцаан олголтоо аваад байна вэ?

-Татварын ерөнхий газраас 2019 онд НӨАТ-ын буцаан олголтоор 911.707 албан татвар төлөгч иргэнд 148.6 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно. Үүнээс хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн байдлаар НӨАТ-ын тухай хуулийн нөхцөл шаардлага хангасан 882.814 татвар төлөгч иргэнд 144.3 тэрбум төгрөгийн урамшууллыг  олгосон талаарх урьдчилсан мэдээллийг арилжааны банкнаас ирүүлээд байна.

Сангийн сайдын баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.18-д заасны дагуу ажлын гурав хоногийн дотор Төрийн сангаас эцсийн байдлаар мэдээллийг авна.

-НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оноос улирал тутамд олгохоор болсон. Оны эхний улирлын буцаан олголтоо аваагүй бол дараа сарын мөнгө дээр нэмэгдэнэ гэсэн үү?

-Сангийн сайдын баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.11.2 дугаар заалтад “Хувийн мэдээллээ залруулаагүйгээс болон энэ журмын 4.6-д заасан хугацаанд төлбөрийн баримтаа бүртгүүлээгүйгээс тухайн улиралд өссөн дүнгээр, тухайн жилд олгогдоогүй урамшууллыг дараа жилийн эхний хагаст багтаан олгоно” гэж тусгасан байдаг.

Энэ  журмын дагуу нэг, хоёр, гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөв, долоо, аравдугаар сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Харин  оны дөрөвдүгээр улирлын буюу жилийн эцсийн  урамшууллыг  дараа жилийн эхний хагаст багтаан олгоно.  Тэгэхээр иргэд хувийн мэдээлэл зөрүүтэйгээс юмуу төлбөрийн баримтаа тухайн улиралдаа бүртгүүлж амжаагүй  шалтгаанаар НӨАТ-ын буцаан олголтоо нэгдүгээр улиралдаа авч чадаагүй бол дараагийн  улиралд өссөн дүнгээр буцаан олголтоо авах юм.

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгох болсонтой холбоотойгоор иргэдийн дансанд мөнгө шилжүүлэх явцын шинэ төлөв нэмэгдэнэ гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Тийм. НӨАТ-ын буцаан олголтоо тухайн улиралдаа авч чадаагүй  татвар төлөгч иргэнд уг журмын  6.16.8-д   “Санхүүжилт татсан” төлөв харуулж санхүүжилтийг Сангийн буцаан төвлөрүүлхээр зохицуулсан байгаа.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хөөе 2020-02-11 192.82.75.203

ямард нь өгөөд ямард нь өгдөггүй юм бэ хаан банкны данс оруулсан одоо болтол орохгүй дээрээс нь хянагдаж дүн баталгаажсанаас цаашгүй арай2

Avatar

Zochin 2020-02-11 66.181.189.198

Avsaan, bayarlalaa.

Avatar

Сэтгэгдэл 2020-02-11 203.91.115.56

Минийх одоо болтол ороогүй луйварчид луйварлчихлаа муу аалз хувалзнууд юмаа

Avatar

Зочин 2020-02-11 108.52.27.32

Tiim yum arai baihgui bailgui dee. Araichdee. Udahgui oroh baihaa hu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж