Роб Кардашиан бөөрний донор болохыг хүсчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Роб Кардашиан бөөрний донор болохыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Роб Кардашиан бөөрний донор болохыг хүсчээ

Сагсан бөмбөгч Ламар Одом бөөрний дутагдалд орж биеийн байдал нь сайнгүй байгаа билээ. Тэгвэл Клое Кардашианы дүү Роб түүний бөөрний донор болохыг хүсч буйгаа хэлжээ. Өдгөө 28 настай Роб Кардашиан хүргэн ахдаа өрөөсөн бөөрөө өгч амийг нь аврахыг хүссэн ч Ламар Одом дургүйцсэн байна. Ламар Одом мэс заслын үеэр гарч болзошгүй эрсдэлээс айсандаа Робын бөөрийг авч чадахгүй гэжээ. Тэрээр “Хэрэв мэс заслын үеэр Робд ямар нэгэн зүйл тохиолдвол би өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй. Бас Клое болон Кардашианы гэр бүлийхний нүүрийг харах эрхгүй болно” хэмээн ярьсан байна.

Үүний зэрэгцээ Клое Кардашианы өмгөөлөгч Лос-Анжелесийн шүүхэд гэрлэлт цуцалсан өргөдлийг нь хүчингүй болгож өгөхийг хүссэн байна. Ламар Одом эмнэлэгт хэвтэж байхдаа гэрлэлтээ цуцлах өргөдөлд гарын үсэг зурсан ч Клое Кардашиан түүний хажууд байхыг хүсч байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: HOLLYWOOD LIFE

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс