Милвауки Бакс Д.Бендерийг багаасаа хасч М.Уиллиамсыг нэгтгэлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Милвауки Бакс Д.Бендерийг багаасаа хасч М.Уиллиамсыг нэгтгэлээ

Милвауки Бакс Д.Бендерийг багаасаа хасч М.Уиллиамсыг нэгтгэлээ

Милвауки Бакс баг өнөөдөр/2020.02.11/ өөрсдийн хүчний довтлогч, 2016 оны NBA-ийн драфтын дөрөвдэх сонголт Хорват залуу Драган Бендерийг хасч, түүний оронд саяхан Шарлотт Хорнетс багаасаа хасагдсан өдгөө 33 настай Марвин Уиллиамсыг багтаа нэгтгэж байгаа зарлалаа. NBA-д 15 дах улирлаа өнгөрүүлж буй 2005 оны NBA-ийн драфтын хоёрдох сонголт Марвин Уиллиамсын хувьд энэ улирал 41 тоглолтод 6.7 оноо, 2.7 самбараас бөмбөг авалт дунджилж байсан юм. Марвин Уиллиамс шинэ багтаа 20 дугаартай тоглоно. Ийнхүү Милвауки Бакс багийн бүрэлдэхүүн 20 тоглогчтой боллоо.

Харин багаасаа хасагдсан энэ жил 22 настай Д.Бендерийн хувьд энэ улиралд Милвауки Бакс багийн төлөө долоон тоглолтод оролцож 3.7 оноо, 2.9 самбараас бөмбөг авалт дунджилж байсан ажээ. Драган Бендер өнгөрсөн зун Евролигийн ЦСКА Москва багтай тохиролцсон ч Милвауки Бакс багийн саналаас татгалзаж чадалгүй NBA-д тоглосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж