Коронавирус: Гашуунсухайтын жолооч Хөвсгөлд тусгаарлагджээ | News.MN

Коронавирус: Гашуунсухайтын жолооч Хөвсгөлд тусгаарлагджээ

Коронавирус: Гашуунсухайтын жолооч Хөвсгөлд тусгаарлагджээ

Коронавирус: Гашуунсухайтын жолооч Хөвсгөлд тусгаарлагджээ

Хөвсгөл аймагт шинэ төрлийн коронавирусийн халдвар байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ талаар Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Үүрийнбаяраас тодруулахад “Гашуунсухайтад нэгдүгээр сарын 21-28-нд тээврийн жолооч хийж байсан 28 настай иргэн, Улаанбаатараар дамжин Хөвсгөлд ирсэн. Халуурсан гэх шинж тэмдэгтэйгээр манай төвд хандсан. Эрсдэлтэй газраас ирсэн гэдэг утгаар нь тус иргэнийг тусгаарлан сорьц авч ХӨСҮТ рүү өнөөдөр /2020.2.11/ явуулсан. Шинжилгээний хариу 24-48 цагийн дараа гарна. Томуугийн дэгдэлттэй үе болохоор энэ нь томуу байж ч болно. Гэхдээ болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Онцгой комиссоос зах худалдааны төвийг хоёр хоног хааж байгаа. Энэ хугацаанд хаасан газруудад ариутгал халдваргүйтгэл хийх юм” гэлээ.

Мөн шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулах байсан "Хөх сувд-2020" мөсний баярыг зогсоох саналыг Хөвсгөл аймгийн Онцгой комисс гаргасан юм. Энэ саналыг БОАЖЯ-нд уламжилсан бөгөөд яам эцсийн шийдвэр гарах юм.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хуралдаанаас дараах дөрвөн шийдвэрт хүрсэн байна.

  1. Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийхэд эрсдэлийн түвшин “Өндөр” үнэлэгдсэн тул идэвхжлийн горимд шилжин ажиллах
  2. Аймаг, сумдад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар, караоке, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 2-ыг хүртэлх хугацаанд түр зогсоох
  3. Аймгийн төвд коронавирусийн сэжигтэй тохиолдол нэг бүртгэгдэж тусгаарлагдсан тул Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2020 оны хоёр дугаар сарын 11-нээс 2020 оны хоёрдугаар сарын 13-ыг хүртэлх хоёр хоногийн хугацаанд түр зогсоох энэ хугацаанд объектуудад ариутгал халдваргүйтгэл хийлгэх, хог хаягдлаа цэвэрлэх, ил задгай хаяхгүй байх, хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байх
  4. Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй “Шуурхай штаб”-ыг 24 цагаар гаргаж, холбогдох албадын дарга гишүүдэд үүрэг чиглэл өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн зөв мэдээлэл өгч ажиллах, эрсдэлийн түвшин нэмэгдэх үед хүний нөөцтэй байх, шинэчилсэн төлөвлөгөө боловсруулж ажиллах, сэжигтэй тохиолдлын нэг дүгээр хавьтлыг илрүүлж, хүн тээвэрлэж байгаа жолооч нар болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цагаан хаданд ажиллаж байгаа болон ажиллаж байгаад ирсэн жолооч нарын нарийвчилсан судалгааг гаргах, холбогдох айлуудын орчимд хяналтын пост ажиллуулах, Аймгийн Онцгой комиссын даргын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг бүх байгууллагуудын дарга нарт тус тус үүрэг болголоо.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-11 202.131.235.198

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Avatar

Зочин 2020-02-11 103.229.120.210

ene s** bur niitiin teevreer micro chin shig orilood dairaldsan hun ruugee shulsee usruulsen bobo l***r baisan bol odoo heden hun tussan gesen ug ve. teevriin jolooch chini neg eeljindee 40 50 huntei yavdag shuudee???

Avatar

fdfd 2020-02-11 103.229.120.210

dfdfd

Avatar

н**ш юмаа 2020-02-11 66.181.182.218

новшийн Жонхуу хар луйварчин төмөр зам барихад гай болоогүй бол одоо ийм юм болохуу. Хэдэн мянган хүн байгал орчин сүйтгэж, хүний амь эрсдэж байж ингэж түүхий нүүрсээ зөөсөөр л байх гэж

Avatar

Зочин 2020-02-11 66.181.185.52

Дэндуу удаан, арчаагуй ажиллаж бна!!! Вирус хаяанд ирчихээд байхад баярлаад, найрлаад , тэнээд явцгаах юм!

Avatar

Zochin 2020-02-11 202.126.88.64

Uvchtnuu tusgaarlahaas gadna, uulzsan, hamt bsan humuus, yavsan ochson zam muriig ni shalgaj. Ariutgal. Uulzsan uchirsan humuus ni sain duraar aa shinjilgee ene teree ugdug bmaar umaa. Gehdee kronoo bish bgaasai.

Avatar

Зочин 2020-02-11 103.229.121.241

Халуурсан хүнийг буудчихлаа

Avatar

Зочин 2020-02-11 150.129.143.250

Teneg

Avatar

zochin 2020-02-11 103.212.117.98

huurhii yadraad darhlaa ni muudaad hooloi ni uvduu biz dee, nuguu gaihal bish baih oo

Avatar

Зочин 2020-02-11 202.9.47.56

Oyu tolgoin bayjmalin teewrig zogsoogoochee. Ter jolooch nar chin hvn bishvv. Ar ger vr hvvhdbbdtei hvmvvs shvvdee.

Avatar

Улаанбаатарын эрсдэл 2020-02-11 192.82.73.240

Монголчуудаа том датаг ашиглаж Улаанбаатар хотын хамгийн их хүмүүс цугларч халдвар тарж болох газар, цагийг тогтооё. Үүний тулд НӨАТ-ын баримтын асар их дата дээр нь нэмээд Автобусны билетийг ашиглан буусан , суусан буудлын байршил, мөн дамжих суусан байршил цагийг симуляци хийж, ард түмний дунд халварт өвчин тарах эрсдлийг бууруулах шаардлагатай. Энэ симуляцийг маш олон зүйлд ашиглаж, улаанбаатар хотын ирээдүйг сайхан хөгжүүлэхэд ашиглах ёстой. Үхлийн хар тахал тархах газар байх ёсгүй.

Avatar

bb 2020-02-11 64.119.26.55

bid ch aztai ym aa

Avatar

Зочин 2020-02-11 202.179.27.132

Түгдрэлгүй сайхан хот байна.

Avatar

Зочин 2020-02-11 192.82.73.137

Онош нь батлагдвал ш ууд хавьтсан ойртсонтой нь нийлүүлээд цааш нь харуулсан нь л хожно шүү. Эмчлээд ч хэрэггүй. Анхааруулаад байхад ийм үйлдэл гаргаж 3 сая ард түмнийхээ эсрэг халдварт өвчин тээж ирсэн хүнийг хайрлах хэрэггүй. Тархалт газар авбал сүйрнэ шүү.

Avatar

Рагча 2020-02-11 202.126.88.36

Эхлээд чамайг цааш харуулах хэрэгтэй, хувиа хичээгчийг хайрлах хэрэггүй

Avatar

Зочин 2020-02-11 66.181.186.74

Чамд туссан бол чи сайн дураараа цаашаа харж чадах уу.

Avatar

Зочин 2020-02-11 203.91.115.50

Ард түмнийхээ эсрэг халдварт өвчин тээгч гэнэ үү? Өөрөө ч мэдэхгүй тээгч болох магадлалтай өвчинг чи ингэж амныхаа зоргоор хуцаж болохгүй ээ. Чи муу н**ш өөрөө туссан бол өөрийнхөө амийг хорлож чадах уу гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Цөөхүүлээ байж амиа бодсон н**ш байна даа чи

Avatar

иргэн 2020-02-11 202.72.242.139

Хөвсгөл аймгийн засаг дарга болон аймгийн онцгойкомисс сайн ажиллаж б.на

Avatar

зочин 2020-02-11 182.160.35.201

яаж яваад бүр хөвсгөлд вэ, тэр тэнэг нь ядаж маск зүүж явсан болов уу

Avatar

Иргэн. 2020-02-11 139.5.219.208

Хэрвээ Гашуунсухайт боомтоор дамжин халдварлаж гэмээнэ хариуцлагыг төр үүрэх үү? Хэрэв энэ вирус Монголд илэрвэл арга хэмжээ авч чадахгүй шүү дээ.хил боомтоо хаагаач ээ.Оройтсон бороо болох бий дээ

Avatar

Зочин 2020-02-11 192.82.73.240

Улаанбаатарын эрсдэлтэй хэсгийг тогтоож, том датаг ашиглаж хүмүүсийн хөдөлгөөнийг симуяци хийцгээе. Ингэж чадвал тахал тархах эрсдлийг бууруулна. Нөгөө талд хилийн боомтын хариуцлага яригдах ёстой.

Avatar

иргэн 2020-02-11 139.5.217.221

Гашуун сухайтаар халдвар орж ирвэл Сумъябазар сайд толгойгоороо хариуцна

Avatar

Зочин 2020-02-11 192.82.73.240

Хүрэлсүхийн толгойг авах ёстой.

Avatar

zochin 2020-02-11 169.204.238.34

ta 2 odoo hunii tolgoi zugeer bailgachih hahha

Avatar

zochin 2020-02-11 150.129.142.168

KHILEER ORJ IRJK BAYGAA KHUMUUSEE TUSGAARLAACHEE , ENKHTUWSHIN GUAY YU KHIIGEED YAWNAA?

Avatar

Зочин 2020-02-11 202.131.253.72

25 udder tusgaarlaaaaaa

Avatar

Зочин 2020-02-11 43.228.131.110

Захуудыг хаагаачээ.

Avatar

Лайвэ 2020-02-11 202.9.46.128

Лай чирч ирж байх хэрэг байсан ч юм уу. Японы халдвар авсан иргэн Унаниас нутаг руугаа явахгүй, эх орон нэгтнүүддээ тусгахгүй гэж байгаад үлдсэн дээ. Ер нь монгол хүн юм бол газар ухахаа, газар ухсанд хамжиж тээвэрлэхээ л больчих.

Avatar

Зочин 2020-02-11 202.9.40.5

Ee hezee. haamaas. Irsen. HEN. Geech. Wee

Avatar

Зочин 2020-02-11 192.82.70.46

Энэ Нарантуул дээр ариутгал сайн хийх хэрэгтэй байгаамдаа!

Avatar

tommy tommy 2020-02-11 192.82.64.106

Shuurxai, mash sain shiidveruud gargajee

Avatar

Зочин 2020-02-11 172.58.143.120

Cham shig heneggui pyahluunuud Mongoliig suiruulnee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж