Өнөөг хүртэл бүртгэгдээгүй шинэ вирусийг Бразилд илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Өнөөг хүртэл бүртгэгдээгүй шинэ вирусийг Бразилд илрүүлжээ

Өнөөг хүртэл бүртгэгдээгүй шинэ вирусийг Бразилд илрүүлжээ

Бразилийн эрдэмтэд гарал үүсэл нь тодорхойгүй, үл мэдэгдэх генетиктэй өнөөг хүртэл мэдэгдэж байгаагүй, цоо шинэ вирус илрүүлжээ.

Шинэ вирусийг Бразилийн домгийн уснаас санаа авч "Яаравирус" гэж нэрлэсэн бөгөөд Бело Хоризонте хотын Пампула нуураас олджээ.

Сүүлийн жилүүдэд вирус судлаачид болон бусад судлаачид уламжлалт шинжлэх ухааныг мухардуулах аварга вирус (протейний хуяг нь асар том) илрүүлж байгаа билээ.

Тэрхүү аварга вирус эрдэмтдийн энгийн вирусийн тухай мэдлэгээс хэт давсан ярвигтай бүтэцтэй гентэй, өөрийн ДНК-г засах, шинэчлэх чадвартай гэнэ.

"Яаравирус нь том бөөм, нарийн геномийн бүтэцгүй ч урьд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй олон генийг нэгэн зэрэг агуулдаг" хэмээн судлаачид тэмдэглэжээ.

Яаравирусийн генийн 90 хувь нь урьд өмнө хаана ч тэмдэглэгдээгүй аж. Судлаачид Яравирусийн тодорхойгүй уургийн хэмжээ хэний ч мэдэхгүй цоо шинэ вирусийн ертөнцийн үүд хаалга нээгдэж байна хэмээн үзэж байна.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж