Дархан-Уул аймгийн V цэцэрлэгийн эрхлэгч Д-г ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар тус аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэрээс лавлахад “Аймгийн Засаг даргын шийдвэрээр V цэцэрлэгийн эрхлэгч Д-г өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн” гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт /2020.02.05/ Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Нас барсан хүүхдүүдийн ээж нь Дархан-Уул аймгийн V цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосон байхад тус цэцэрлэгийн захирал нь 50 жилийн ойн арга хэмжээндээ бэлдэхээр багш ажилчдаа цуглуулсан үеэр дээрх харамсалтай хэрэг гарсан юм.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ