Хилийн боомтуудаа бүхэлд нь хаахгүй бол тэмцэнэ гэв | News.MN

Хилийн боомтуудаа бүхэлд нь хаахгүй бол тэмцэнэ гэв

Хилийн боомтуудаа бүхэлд нь хаахгүй бол тэмцэнэ гэв

Хилийн боомтуудаа бүхэлд нь хаахгүй бол тэмцэнэ гэв

Иргэдийн нэгдсэн холбооноос өнөөдөр /2020.02.11/ хил хаах шаардлагатай талаар мэдээлэл хийлээ. Иргэдийн нэгдсэн холбооноос 24 цагийн дотор яаралтай шийдвэр гаргаж, хилийн боомтуудаа бүгдийг хаах нь зүйтэй гэсэн шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэлээ.

Иргэн  Г.Алтанцэцэг “Шинэ коронавирус гарсантай холбоотойгоор иргэд айдастай байна. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлэл өгч байгаа хэдий ч хилээ хаагаагүй байгаа тохиолдолд бид тайван байж чадахгүй. Өнөөдөр бид Цагаан сар тэмдэглэхээс илүү хилээ хаах асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй. Монгол улс хилийн долоон боомтоо хаагаагүй байгаа учир 24-н цагийн дотор яаралтай энэ боомтуудаа хаах шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт хүргүүлж байна. Иргэд урьдчилсан сэргийлэх ажлыг сайн хэрэгжүүлсэн ч хил хаагаагүй байхад халдвар орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй” гэлээ.

Мөн иргэн Ж.Эрдэнэзаяа “Монгол улсын хувьд 2019 оны байдлаар 70 мянга орчим хүн уушгины хатгалгаагаар өвдсөн гэх мэдээлэл байна. Ийм учир БНХАУ-д дэгдээд буй шинэ төрлийн коронавирус Монголд ороод ирвэл бид яаж ч чадахгүй. Ийм учир урьдчилан хилээ бүхэлд нь хаах хэрэгтэй” гэв.

Хэрэв Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн гишүүд, Улсын онцгой комиссын дарга нар Иргэдийн нэгдсэн холбооноос заасан хугацаанд хилээ хаахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.

Б.ХҮРЭЛЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-11 202.179.24.23

Энэ бизнес эрхэлдэг гээд барааны хомсдол үүснээ хил хааж болохгүй гээд баагий бас өөрөө нэг чухал зүйлийг ойлгохгүй байна. Хүн байхгүй бол худалдан авагч ба үйлчлүүлэгч байхгүй шүү. Хил хаагаагүй цагт эрсдэлтэй гээд гэрээс гарахгүй сууна. Хил хаасан ба хаагаагүй нөлөөллийн үнэлгээ гэж засаг хийх ёстой. Хилээ хаагаад судалгаа хийгээд хэд хоног хаавал ямар үр дагавар гарахыг судалсан байх хэрэгтэй шүү дээ..

Avatar

өө 2020-02-11 192.82.74.45

ajilgui parazitlaj amidardag humuusin yaria. business erheldeg amidralaa zalguulah gej hodolmorloj yavaa humuust naad yaria chin teneg sonsogdoj baina shu. yumni une nemegdeed baraani homsdol uused balrana shde

Avatar

Зочин 2020-02-11 66.181.161.30

Mal ve chi ymnii vne oswol osjil baig l de virus mongold orood irwel ternees bvr muu zvil bolno gdgiig uhamsarlaj chadku bnu

Avatar

Ankhni shinj medregden 2020-02-11 97.81.171.60

Hamriin salst zalguuriig harj ulaadan havagnaj ehelbel bulchin ovdoj hamar bituurch udrah uurlah aih ehni shinj buur ehnishinj ene ued haluun uuraar utlaga hiij hols shuls nusaa goojuultal nuuree ulaatal tomsni uurand utsatsgaa hamarta turuund tav hooloigoo davstai usaar zailtsgaa b** zalhuur holoo haluun usand dur chihende perekis 3 procentiig dusaaa tegjiij virusiig tsaash n urjuulehgui darj av dongoj urjihiig zavdah ued n

Avatar

Darhlaa demj 2020-02-11 97.81.171.60

Mon ehner nohruud belgiin ajil sain hiij taivshruulagch daavar sain ulgaruultsgaa sarmis songino gonidtoo hool aarts aaruul idetsgee gaduur huuhedee b** daguulj haniaj baigaa hunees holuur Bogd uuland uvgan ayalal hiichgee eruul agaar amdgalj holni nuruuni bulching hogjuulsneer zahiin tsusiig deesh zurh ruu shahahad tuslaj chonogt usnaas darhlaani esiig ulgaruulah jintei dasgal 100 dahin odor bolgon hiitsgeee ard tumen

Avatar

Nuuts ueiig ilruulj darhlaagaa demjijtsgey 2020-02-11 97.81.171.60

Irgedeee hamgiin turuund taivan baij darhlaag sulruuldag cortisol hemeeh daavriig bitgii ulgaruul terni orond tsusaa shingeruulj hool tsainiha davsiig buuruulj ooh tostoi huursan sharsan darshilsan hoolnoos zailshiij tort pirojn zairmag juice mayonnaise niislel salad kimchi arhi dars piiv tamhi zergiig horij dasgal hodolgoon sain hiij sainuntaj amarch saikhan kino hoshin shog uzej iheer inee inee geree agaar tsevershuulegcheer tseverl haluun buleen usand orj jims nogoo sholtei jignesen hool idee

Avatar

Иргэн 2020-02-11 122.201.24.6

Урьд хөрштөй хиллэдэг хилийн бүх боомтууд каринтинд байгаа. Өөрөөр хэлбэл зайлшгүй онц шаардлагатайгаас бусад тохиолдолд хилээр оруулахгүй, гаргахгүй гэсэн үг. Хилийн боомтоор нэвтэрч орж ирж байгаа бүхнийг ариутгаж оруулж байна. Энэ чинь хангалтттай. Хил хаана гэдгийг дэмжихгй.

Avatar

Нэгэн иргэн 2020-02-11 178.10.56.222

Хилээ хааж болохгүй шалтгаан надад 2 байна. нэгдүгээрт хилээ хаавал ДЭМХ-оос гаргасан шийдвэрийн эсрэг зүйл болно. Хоёр дугаарт манай орны эдийн засаг ямар эмзэг билээ яг л нялх хүүхдийн зулай шиг гэдгийг хүн бүр л мэдэж байгаа шүү дээ.
Хяналтаа сайн чангатгаж, Хятад ч гэлтгүй гадны улсаас орж ирсэн иргэдийг хил, гааль дээр 14 хоног тусгаарлах хэрэгтэй.
Эцэст нь гэж хэлхэд энэ иргэдийн холбоо гэж хэзээ хаанаас сонгогдсон3.5 саяиргээдийн ихэнхи нь ийм бодолтой байна уу үгүй юу гэж асуусан уу?

Avatar

Мт 2020-02-11 202.55.188.81

хаасан нь дээр. Вирус гэдэг чинь ялаа шумуул, хонь ямаа шиг нүдэнд харагдаад байдаг амьтад биш.

Avatar

ЗОЧИН 2020-02-11 202.179.26.197

нүүрсээ гаргахгүй бүр хаана гэж үү?

Avatar

Монгол хүн 2020-02-11 66.181.183.70

Тэмцье ээ хамт шүү! Хилээ бүрэн хаахыг шаардаж байна !!!

Avatar

Зочин 2020-02-11 64.119.20.47

Солиотой юмнууд

Avatar

Арай л салан задгай болчихлор 2020-02-11 192.82.69.169

Халдвар илрээгүй халдвар илрээгүй гэсэн мэдээлэл иргэдийг тайвшруулж нөхцөл байдал назгай болж байгаа нь аюултай санагдаж байна . 1 өдөр л гай газар дороос болох вий дээ. Эрүүл мэндийн яам арай л хойрго байх шиг шаргуу шаргуу шаардлагуудаа тавьж шийдүүлэхгүй бол дээрх дарга нарч дээ мэдэхгүй дээ аюулыг мэдрэх мэдрэмж ч байхгүй л болуу даа. Харин гэр бүлийнхнээ бол аюулгүй орнууд руу илгээчихсэн байхаа хил хаахгүй бхйгаа нь ч учиртөй ч юм билүү

Avatar

Зочин 2020-02-11 106.102.11.211

ЕР НЬ ХАМГИЙН ТОДОРХОЙ ЮМ ЮУ ВЭ ГЭХЭЭР ХИЛ БҮРЭН ХААВАЛ БҮР НОВШИЙН н**ш ЦАРАЙЛАХ УЛС БОЛ МОНГОЛ УЛС, ИМПОРТ ХЯТАДААС 80-90 ХУВЬ ХАМААРАЛТАЙ. ЗА ХЯТАДАА БАЙГ ГЭХЭД ХАМАГ БАЙДАГ ГОЛ ХЭРЭГЦЭЭГЭЭ ГАДААДААС ИМПОРТООР АВДАГ. ӨӨРСДӨӨ ЗОХИОН БҮТЭЭЖ, ХИЙЖ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ЗҮЙЛ БАРАГ БАЙХГҮЙ, ИЙМ Л ЧАЦГА ЦАРАЙЛСАН, АРЧААГҮЙ АДГИЙН УЛС БОЛСОН БАЙНА. МОНГОЛЫГ ЭЗЛЭЕ ГЭВЭЛ АМАРХАН ЮМ БАЙНА ДӨӨ ХАХА. НЭГ ЖИЛИЙН ТУРШ ХОЙД УРД ХИЛ ХААХАД Л ГҮЙЦЭЭ, ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ТЭНЭГҮҮД БУУЖ ӨГЬЕ ӨӨ Л ГЭНЭ БИЗ.

Avatar

Хилээ хаа 2020-02-11 192.82.69.169

Нууц үeдээ халдварыг дунджаар 10 аад хүнд тараана нууц үeнь 24 хоног буюу баоаг сар гэхээр энэ бол нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй өргөн хүрээний тахал юм байна даа. Монголд одоогоор 100аад мянган хүн ямар ч байсан эрсдэлтэй байх таамаг магадлал бол байж болох юм байна. Энэ бол бодит аюул шүү. Хилээ бүрэн хааж хятадаас болон бусад халдвартай орнуудаас гадныхныг оруулах хэрэггүй юм байна. Хөл хориогоо чангатгах ариутгал халдваргүйжүүлэлтийг дээшлүүлэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах нь зөв

Avatar

Зочин 2020-02-11 103.229.122.226

Ta hariin zov. Gehdee bud nuurs guulia l gargaj gadaadaas tejeegddeg oron biz dee.Toriinhendee het daramt b** uzuul Ted budnees aria iluu medej baigaa Ar diin daisan bish

Avatar

Зочин 2020-02-11 202.126.89.199

Эдгээр иргэд өөрсдөө юу ч бүтээдэггүй ямар зорилготой тодорхойгүй, хоосон шүржигнэсэн хүмүүс… Тэмцэнэ л гэх…Захилгаар ажиллаад мэдэгдэл хийгээд л… байгаа биш биз…

Avatar

Зочин 2020-02-11 66.181.165.146

Zuv shuu demjij bna. Mongoloor duuren hyataduud holhij bna

Avatar

oyun 2020-02-11 202.126.88.147

hiih yumaa olj yadsan yumnuud tor zasag medee l ajlaa hiij bna ta nar tus tusiinhaa ajliig hiitsgee bur ajil oldohgui bol ene hugatsaand bank uudiig huugee abahiig tur boliulah tal deer ajil zohio

Avatar

Иргэн 2020-02-11 66.181.161.105

Бас юу вэ Сүржигнэх хжржггүй

Avatar

ЗОЧИН 2020-02-11 192.82.68.217

Монголчуудаа, сүржигнэхээ л байчих л даа. Хятад ялнаа короновирусыг.

Avatar

Zochin 2020-02-11 64.119.19.71

Haniad gej oilgood edgerne gej uzeed huleej bainadaa,Surjin zan gargaad temtseed yaahav ta nar mongoliin ediin zasag iluu dutuu uomaa uhaan gargaj bodood uluu zangaa boli harij amar end tend ochij shulsee uschuulj gai boloh um yarij hereggui!!!

Avatar

хүннү 2020-02-11 192.82.64.168

Монгол улсы хилээр хүний өөрийн хамаагүй нэг хүнийг бүү оруул. Зорчигч тээврийг бүхэлд нь зогсоо. "3-р сарын 2" гэдэг тоо чинь ямар ид шид агуулсан тоо юм вэ? 2-ноос хойш бүх зүйл сайхан болно гэсэн далдийн зөн билэг үү? 3-нд нэг доншууч нөхөр нөгөөхийг чинь оруулаад ирвэл энэ хориг хамаагүй юу? хичээл сургуулиа эхлүүлхүү? асуудал их байна. Ер нь 2019-2020 оны хичээлийн жил бараг "дууссан" гэхэд болно. Юун шалгалт шүүлэг мантай, хэдүүлээ амьд байцгаая.

Avatar

Монгол 2020-02-11 64.119.19.71

Хил хаавал монголд хундрэлтэй байдал эдийн засгийн хувьд эрсдэл гарна.Шалгалт ариутгалаа сайн хийгээд байхад гайгуй юм боловуу?Эдгэхгуй биш эдгэрэлт сайн байна гэнэ.Тэмцэнэ гэж суржигнээд яахав эдийн засагаа тогтвортой байлгахаа бод.Муу эр дайнд хоорно гэж та хэд маань тайван гэртээ айж байвал амраад суу !!

Avatar

zochin 2020-02-11 150.129.142.168

KHUMUUS ORJ , GARGAKHYG BUREN ZOGSOOGOOCHEE

Avatar

Зочин 2020-02-11 122.201.31.93

Муу эр дайнд хөөрнө гэдэгсэн. Одоо муу эм дайнд хөөрнө гэдэг болж байгаа юм байна. МЭДЭХ ЮМАНДАА ДУУГАРЧ БАЙ. МЭДЭХГҮЙ ЮМАНД ХЭРЭГГҮЙ. Сонгууль дөхөхөөр балайрал солиорол ихэсч байгаа юм байна.Хил хаавал улс орны эдийн засагт ямар нөлөө үзүүлэхнэв, өвчин ороод ирвэл ямар аюул байнав гэдгийг та нараас илүү төр засаг мэдэж байгаа байлгүй.Одоо энэ оны нүүрсний экспорт тасарх нь тодорхой боллоо.

Avatar

Зочин 2020-02-11 202.9.40.55

ЧИНИЙ ЦАЛИНГ ТАВИХ НШШРСЭЭ ТЭГЭЭД ЯАЖ ЭКСПОРТ ХИЙХ ҮҮ МАЛ АА ???

Avatar

m 2020-02-11 103.26.195.250

turj uheh gj bgaa naimaachud irged hujaa ruu zailshgvi shaardlagaar yawhaa boliochee manaih hujaa shig arga hemjee avah ni bitgii hel haana ni ch hurehgui shd hileer oor ornoos irej bgaa humuus hyatadaar damjaad irej bj bolno oruulj bgaa novshnuud oorsdoo uhej daldartsgaa

Avatar

Б 2020-02-11 103.229.121.12

Юугаа ч мэдэхгүй хөөрчихсөн мал здакууд зайлцгаа.Хэрэглээний зүйлээ хаанаас авах гэж байгаа малнууд вэ. Хүнс, өргөн хэрэглээний бараа, тэр дундаа тэр сүржигнээд байгаа маск, түүнийг хийх түүхий эд, саван, эм тариа гээд хилээр оруулж ирдэг юм байгаа биз дээ.

Avatar

Зочин 2020-02-11 66.181.161.68

Мал минь чи л хужааагүй үхнэ биз…өвчинөөс хилээ бүрэн хааж сэргийлж чадвад маск хэрэг болох ч үгүй…

Avatar

Зочин 2020-02-11 103.229.123.115

Hun orohiig horigloson, odoo bas hool huns baraaa material orohgui baih uu? Bas mongoloos export hiihiig haah uu? Iiim uvchtei humuus baih gej

Avatar

Зочин 2020-02-11 192.82.70.73

odor bolgon mongol ruu hujaa nar durvej orj ireed baigaag yu gehuu face uh, medee unsh

Avatar

хуульч 2020-02-11 192.82.64.190

Хэрвээ энэ өвчин илэрвэл барьц алданаа. Учир нь Хятад шиг арга хэмжээг манайх шиг улс авч чадахгүй гэдэг нь ойлгомжтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж