Хилийн боомтуудаа бүхэлд нь хаахгүй бол тэмцэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Хилийн боомтуудаа бүхэлд нь хаахгүй бол тэмцэнэ гэв

Хилийн боомтуудаа бүхэлд нь хаахгүй бол тэмцэнэ гэв

Иргэдийн нэгдсэн холбооноос өнөөдөр /2020.02.11/ хил хаах шаардлагатай талаар мэдээлэл хийлээ. Иргэдийн нэгдсэн холбооноос 24 цагийн дотор яаралтай шийдвэр гаргаж, хилийн боомтуудаа бүгдийг хаах нь зүйтэй гэсэн шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэлээ.

Иргэн  Г.Алтанцэцэг “Шинэ коронавирус гарсантай холбоотойгоор иргэд айдастай байна. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлэл өгч байгаа хэдий ч хилээ хаагаагүй байгаа тохиолдолд бид тайван байж чадахгүй. Өнөөдөр бид Цагаан сар тэмдэглэхээс илүү хилээ хаах асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй. Монгол улс хилийн долоон боомтоо хаагаагүй байгаа учир 24-н цагийн дотор яаралтай энэ боомтуудаа хаах шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт хүргүүлж байна. Иргэд урьдчилсан сэргийлэх ажлыг сайн хэрэгжүүлсэн ч хил хаагаагүй байхад халдвар орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй” гэлээ.

Мөн иргэн Ж.Эрдэнэзаяа “Монгол улсын хувьд 2019 оны байдлаар 70 мянга орчим хүн уушгины хатгалгаагаар өвдсөн гэх мэдээлэл байна. Ийм учир БНХАУ-д дэгдээд буй шинэ төрлийн коронавирус Монголд ороод ирвэл бид яаж ч чадахгүй. Ийм учир урьдчилан хилээ бүхэлд нь хаах хэрэгтэй” гэв.

Хэрэв Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн гишүүд, Улсын онцгой комиссын дарга нар Иргэдийн нэгдсэн холбооноос заасан хугацаанд хилээ хаахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.

Б.ХҮРЭЛЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж