БНХАУ руу хийн хоолойг баруун шугамаар /Сибирийн хүч-2/тавих хэлэлцээ ОХУ болон БНХАУ-ын хооронд өрнөж байна. Тус хийн хоолойгоор жилдээ 30 тэрбум куб метр хий нийлүүлэх бөгөөд хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах ирээдүйг талууд хэлэлцэж байгаа ажээ. Энэ талаар ОХУ-ын Эрчим хүчний сайд "Энергетическая политика" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан ажээ.
Тэрбээр “Баруун шугамаар хийн хоолойн тавих маш олон маршрутыг судалж байна. Ялангуяа Монгол Улс энэ төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар тус улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу хийн хоолой тавих боломжит үнэлгээг хийж байна” гэжээ.
Сануулахад, өмнө нь Орос болон Монголын талууд хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжийг судлах ажлын хэсэг байгуулах талаар санал солилцож байсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны есдүгээр сарын 09-нд “Газпром”-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ Эрхүү муж, Красноярскийн хязгаар мөн Ямалын байгалийн баялгийг ашиглан хийн хоолойг Монголоор дамжуулан Хятад руу хүргэх боломжийг судлах үүрэг өгсөн билээ.
Эх сурвалж: Энергетическая политика