Олон нийтийн газарт "БНХАУ-ын 50 иргэнийг хил нэвтрүүлж, монголчуудыг коронавирусээр сүйрүүлнэ" хэмээн ярьсан Гадаадын иргэн, харьяатын газрын мэргэжилтнийг ажлаас нь халсан тухай мэдэлэл цацагдаад байна. Энэ асуудлыг бид Гадаад иргэн, харьяатын газраас тодруулахад "Манайд энэ тухай мэдээлэл ирж, тухайн ажилтныг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзээд чөлөөлсөн. Гэхдээ БНХАУ-ын 50 иргэнийг хил нэвтрүүлж, монголчуудыг коронавирусээр сүйрүүлнэ хэмээн ярьсан эсэхийг бид мэдэхгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа" гэсэн хариулт өгсөн юм.
А.АНИР
Холбоотой мэдээ