WWE: Дуэйн Жонсоны охин мэргэжлийн бөхийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

WWE: Дуэйн Жонсоны охин мэргэжлийн бөхийн гэрээ байгууллаа

WWE: Дуэйн Жонсоны охин мэргэжлийн бөхийн гэрээ байгууллаа

Холливудын алдарт жүжигчин Дуэйн Жонсоны охин Симеоне Жонсон WWE буюу Америкийн мэргэжлийн бөхийн холбоотой гэрээ байгууллаа. Энэ тухай WWE өнгөрөгч Даваа гаригт олон нийтэд зарласан байна. WWE-ийн мэдэгдэлд “10-н удаагийн дэлхийн аварга “The Rock’’ Дуэйн Жонсоны охин Симеоне Жонсон WWE Superstar болох бэлтгэлээ одоогоор Орландо хот дахь WWE-ийн үзүүлбэрийн төвд эхлүүлсэн” хэмээжээ.

18 настай Симеоне Жонсоны хувьд ийнхүү удмынхаа дөрөвдөх үеийн мэргэжлийн бөх болж байна. Түүний өндөр өвөө болон өвөө болох “High Chief” Петер Майвиа, Роки Жонсон нар WWE-ийн алдрын танхимын гишүүд бол түүний аав Дуэйн Жонсон WWE-ийн домгуудын нэг юм. Дуэйн Жонсон охиноо бөх болсон тухайд “ Миний хувьд энэ их зүйлийг өгүүлж байна. Манай гэр бүл бөхтэй маш нарийн холбоотой ялангуяа надад онцгой зүйл болж байна. Түүнийг зөвхөн бөх болоод зогсохгүй гэр бүлийнхээ уламжлалыг үргэлжлүүлж байгаад баяртай байна” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж