Өнөө өглөө НБА-н талбайд 9 тоглолт явагдах хуваарьтай. Эдгээр тоглолтуудаас Торонто Рэпторс талбайдаа Миннесота Тимберволвес багийг 137-126 харьцаатай хожиж энэ улиралд 15 дахь дараалсан ялалтаа авсан байна. Торонто Рэпторс багийн энэ ялалт нь багийн түүхэнд хамгийн урт дараалсан ялалт болон тэмдэглэгдэж байгаа ажээ. Мөн энэ улиралд НБА-н 30 багууд дундаас ялалтын цувралаа хамгийн удаан үргэлжлүүлж буй 2 дахь баг болж байна.
Лигт энэ улирал эхэлснээс хойш Милоуки Бакс баг арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 14-ий хооронд 18 тоглолт дараалан ялалт байгуулсан бол Торонто Рэпторс баг 15 дараалсан ялалтаа байгуулав.
Өнөөдрийн тоглолтонд талбайн эзэн Торонто Рэпторс багаас К.Лаури хамгийн олон минутыг талбайд өнгөрүүлж 27 оноо, 7 самбар, 11 оновчтой дамжуулалт өгсөн бол П.Сиакам 34 оноогоор багаа тэргүүлсэн байна. О.Ж.Ануноби 25 оноо, 12 самбабр, Р.Холлис-Жефферсон 21 оноо, Ф.Ванвлит 16 оноо авчээ. Тус тоглолтонд гарааны тоглогчид талбайд маш сайн тоглож багаа ялалтанд хөтөлсөн бол сэлгээний тоглогчид нь бүгд нийлээд ердөө 14 оноо авсан байна. Торонто Рэпторс баг 1 сарын 12-нд Сан-Антонио Спөрс багт 105-104 харьцаатай хожигдсноос хойш ийнхүү 15 тоглолт дараалан ялалт байгуулав.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ