АН: Хятадын Коммунист намаас санхүүгийн дэмжлэг авч байгаагүй | News.MN

АН: Хятадын Коммунист намаас санхүүгийн дэмжлэг авч байгаагүй

АН: Хятадын Коммунист намаас санхүүгийн дэмжлэг авч байгаагүй

АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-аас гаргасан мэдэгдлийг тус намын  дэд дарга Б.Дэлгэрмаа уншиж танилцууллаа.

Мэдэгдэлд "АН болон Хятадын Коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны арваннэгдүгээр сард АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд Хятадын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн болон тус хорооны олон улсын харилцааны газрын дарга албаны бусад хүмүүстэй уулзаж улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон. Хятадын Коммунист намын зүгээс дэлхийн улс төрийн намуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг бөгөөд дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн.Энэхүү зарчмынхаа хүрээнд Монгол Улсын улс төрийн хүчнүүд, улс төрийн намуудтай адил түвшинд харилцан хамтран ажиллаж УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөгчдийг солилцох хөтөлбөрийг олон жил хэрэгжүүлж ирсний нэг жишээ нь АН-ын төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал юм.

УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын  нэр хүндийг унагах, АН-ын гадаад харилцаа бусад улс орны улс төрийн намуудтай хийж буй хамтын ажиллагаанд сэв сууж болзошгүй гүтгэлийн чанартай мэдээг зарим намын удирдлагууд мөн нэр хаяг тодорхой бус хаягуудаас тарааж байгааг АН-ын гишүүд, дэмжигчид эрс буруушаан эсэргүүцэж байна. АН-ын зүгээс бусад улс орон тэр дундаа Хятадын Коммунист намтай сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг намуудын хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар аливаа уулзалт яриаг хийж байгаа бөгөөд сонгуулийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн талаар огтхон ч дурдаагүй яриа хэлэлцээр хийгээгүй цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огтоос үгүйг хариуцлагатайгаар хатуу мэдэгдэж байна.

Цаашид Монгол Улсын нийт ард иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдлэн Монгол Улсын нэр хүндийг эрхэмлэн үзэх, сонгуулийг сурталчилгаа өөрсдийн улс төрийн байр суурийг илэрхийлэхдээ гадаад улсын нэр хүндэд бүдүүлгээр халдах ард түмнээ талцуулах өдөөн турхирах ор үндэсгүй гүтгэн доромжлохоос ангид байж улс төрийн соёлтой, бие биеэ хүндэтгэн үйл ажиллагаагаа явуулахыг АН-ын зүгээс нийт улс төрийн намуудад уриалж байна” гэжээ.

Мэдэгдлийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

-АН-ын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн юу байв. Яригдсан асуудлуудаас дурдвал?

-БНХАУ-ын төрийн эрхийг барьж байгаа Коммунист намтай манай улс төрийн намууд бүгд л байнга харилцдаг. Коммунист намын зүгээс ч тэр манай улсын улс төрийн намуудтай ижил түвшинд харилцаж ирсэн. АН-ын дарга С.Эрдэнийн хийсэн айлчлал нь хоёр жилийн өмнө яригдаад хэрэгжсэн айлчлал байсан. Мөн хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан уг айлчлалыг хийсэн бөгөөд айлчлалаар сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, бэхжүүлэх, улс төрийн намуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр тууштай ажиллахаа илэрхийлсэн.  Намуудын шугамаар эмэгтэй улстөрчдийг  солилцоог хэрэгжүүлдэг мөн өсөж яваа залуу улстөрчдөдөө  туршлага судлуулах түүнчлэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг Хятад Улсын хөгжилтэй танилцуулах, аялуулах талаар ярилцсан.Энэ айлчлал 70 жилийн ойг тохиолдуулсан гэдгээрээ онцлог.

-АН БНХАУ-ын Коммунист намаас үзэл суртлын хувьд тэс өөр шүү дээ?

-БНХАУ-ын Коммунист нам бол эрх баригч нам. Бид үзэл бодол нийлэхгүй гээд харилцахгүй байна гэсэн ойлголт биш. Мөнхийн хөрш орнууд. Өөр өөрсдийнхөө улсад намынхаа үзэл суртлаа хийнэ. Манай нам дэлхийн аль ч улс төрийн хүчнүүдтэй харилцаатай явж ирсэн. Улс төрийн намууд бие биеийнхээ дотоод үйл ажиллагаанд оролцохгүйгээр хамтарч ажилладаг.

-БНХАУ-ын Коммунист намаас АН санхүүжилт аваагүй гэж ойлгох уу?

-Энэ нь хуулиараа хориотой. Улс төрийн нам гаднын аливаа байгууллагаас санхүүжилт авахыг хуулиар хориотой. Тиймээс ямар ч санхүүгийн дэмжлэг авч байгаагүй.Гагцхүү намуудын хоорондын хамтын ажиллагааны асуудал ямар хэлбэрээр явагддаг вэ гэвэл хамтарсан сургалт зохион байгуулах, тодорхой төлөөлөгчдөө харилцан солилцох зэргээр хамтарч ажилладаг. Аль ч улс төрийн намын дэргэд ийм байгууллагууд бий. Бид БНХАУ-ын Коммунист намтай  сайн хөршийн харилцааны асуудлыг ярьж байгаа. БНХАУ-ын Коммунист намын нэг онцлог нь УИХ-д суудалтай улс төрийн аливаа намын хамтын ажиллагааны асуудлыг хөгжлийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Тэр хүрээнд айлчлал хийгдсэн.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2020-02-11 213.55.221.57

Сүхбаатар, Дэлгэрмаа гэсэн хоёр хятад суулгаад юм яриад байдаг. ичээч та нар!

Avatar

Зочин 2020-02-11 64.119.20.73

Зүв зүгээр ч яваагүй байх аа

Avatar

Зочин 2020-02-11 192.82.73.240

Ийм намаас хурдан гарч, шинэ нам байгуулах хүмүүс өчнөөн бий гэж итгэж байна.

Avatar

Зочин 2020-02-11 173.239.198.191

Hend ch hereggui nam

Avatar

mgl 2020-02-11 202.9.40.92

Ene nam ulsiig suiruulj baij l setgel ni hanah baih.

Avatar

Зочин 2020-02-11 202.21.108.62

Хэн нь бас Хятадаас зээл аваад байна ч гэл үү авах гээд байна ч гэлүү нэг юм яриад бичээд байсан.

Avatar

зочин 2020-02-11 49.0.213.93

ууган гишүүн байлаа энэ намын. Миний болоод миний ах дүүс үр хүүхдүүдийн хувьд энэ нам утгаа алдсан, одоо бол үхсэн.

Avatar

ардчилагч 2020-02-11 103.212.116.250

нүдний булаанууд санлаа бүү өгөөрөй удахгүй эх орноо зарж мэдэн

Avatar

зочин 2020-02-11 64.119.23.146

Хулхидуулсаар байгаад бүр хаширсан байна ш дээ. Та нар аваагүй гэдэг тэгээд авсан байдаг

Avatar

Зочин 2020-02-11 202.21.118.6

Эрхэм элчин сайдуудаа та нар АН -ын сонгуулийн мөнгийг босгох гэж Монгол улсыг төлөөлж 2 хөршид ЭЛЧИН сайдын эрх ямбыг эдэлжээ дээ…..

Avatar

Зочин 2020-02-11 202.126.89.44

ш** ш**! АН-Д ХЭЗЭЭ Ч САНАЛАА ӨГӨХГҮЙ. ТА НАР УГААСАА ПЯТЬ НОЛЬДУУЛНА.

Avatar

Зочин 2020-02-11 202.21.118.6

КОМУНИСТ гэдаг үгийг хэлэхээс хүртэл цээрлэдэг хуурамч ардчлагчид маань өнөөдөр юу гээч нь болоод ЭРДЭНЭ гуай тэргүүтэнгүүд ХКН -ийнхантай сүжрэх болов ҮНЭХЭЭР ГАЙХАЛ ТӨРҮҮЛЖ БАЙНА. Бүр байхдаа Монгол улсыг Хятадад төлөөлж сууж байсан Элчин сайд гуай нь хүртэл бүрэлдхүүнд нь орчихсон сууж байгаа чинь юу өгүүлж байна вэ. АН д мөнгө босгох гэж Монголыг төлөөлсан болж таарч байнаа да…………………

Avatar

Монгол 2020-02-11 64.119.24.224

Америк Хятад Тайвань хонх Конг зэрэг Хятадын газар нутгаар оюунтан сэтгүүлч залуу улс төрч зэрэг улс эх орны амин боловсон хүчнүүдийг бүү зүг лүүл эндээс чинь эх орны үндэсний эрх ашиг хөндсөн их юм гараад байгааг эрх биш төр маань харж байгаа байлгүй дээ зөөлөн хүчний бодлого гэж яван идэх юмдаа

Avatar

Энэ хөгшнийг халж хая 2020-02-11 176.123.5.250

Энэ хөгшин албаар жүжиг тоглож байна шүү

Avatar

ХӨГИЙН УРВАГЧИД 2020-02-11 80.255.41.50

ИЙМ Л ХӨГИЙН ПЯЗДАКУУДДАА… АРДЧИЛАЛ ХУДЛАА БААХАН ЯРЬДАГ БАЙЖ КОММУНИЗМТАЙ НЭГ ХӨНЖИЛД ОРЖ ГЭНЭ. УЛСТӨРИЙН ЭСРЭГ, ТЭСРЭГ 2 ҮЗЭЛ ГЭЖ ЗАХЫН ХҮҮХЭД ХЭЛНЭ ДӨӨ. НОВШНУУДЫН САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН НАРИЙН САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЯМАРЧ ХЭРЭГ ЗААВАЛ САНХҮҮГИЙН БАРИМТ ҮЛДСЭН БАЙДАГ.

Avatar

Зочин 2020-02-11 66.181.170.73

эрэдэн ста шал дэмий юм хийж байх юм юугаа хийж хятад явж ийм хогийн хэл аманд ордог байнаа. монголчууд хятадад ясны дургуйг мэддэггүй тэнэг үү. одоо яая гэхэв дээ ан энэ сонгуульд бас гөлөг болж ман ялах юм байна

Avatar

Зочин 2020-02-11 66.181.184.129

Энэ муу гамингуудад санал өгдөг мал байхгүй болсон одоо

Avatar

Зочин 2020-02-11 103.212.119.239

Хятадууд, Хятадын элчин сайд нь Монголд маш олон салбарт хөрөнгө оруулж өөрсдийн бодлогоо хэрэгжүүлдэг. Боловсролын салбарт олон хүүхдийг хятадад сургаж, хятад хэл соёлд уусгаж, хятад уосад ээлтэй болгож бэлдэж байгаа. Улс төрд аль аль намд нь өөрсдийн хүмүүсийг багаас нь бэлдэж оруулдаг голдуу э****з удамтай хүмүүсийг. Шашинд хүртэл оролцон Нацагдорж, Дамбажав, Сангидорж мэтийн хүмүүсийг ивээн тэтгэдэг. Сошиал, интeрнэт орчинд Тайвань, Төвдийг муулан бичдэг олон троллуудтай

Avatar

Зочин 2020-02-11 103.26.194.231

TA NART ZIKA KORONO VIRUS L UGNU

Avatar

зайлаа махан толгойнууд аа 2020-02-11 183.177.100.4

өөрсдийгөө толинд харчихаач хулгайч худалчаас өөр царай олж харахгүй

Avatar

Zochin 2020-02-11 86.186.137.200

Buhel buten ulsiig yamar ch nam tuluulj yavah uchirgui, bas haritsahgui , ulsiin ner barij end tendees del sul hulgai luivar hiij tsadaagui l yum baih daa, Diplomat yos soyoliig ulandaa gishgesen,heden hulduu hulgaichid ,

Avatar

ЗОЧИН 2020-02-11 202.126.89.167

АН АКН (АРДЧИЛСАН КОМУНИСТ НАМ ) БОЛЖ ШИВШЭГЭЭ ДЭЛГЭЖ ДЭЭ !!! ТА НАРЫГ ДЭМЖИХ МАЛУУД Л ОЛДОНО БАЙХ !!!

Avatar

Зочин 2020-02-11 78.187.120.177

Энэ Сүхбаатар 2010 оны хавьд байхаа ХКН-аас мөнгөн тусламж авч байсан шүү дээ, Сүхбаатар гуйа мартаа юу, хэдийг гэдгийг ч хэлж болно шүү Хятадад хийсэн айлчлааа санаж байна уу, эмэгтэйчүүдийн байгууллагад хэдийг бас өглөө….???

Avatar

Тэжээсэн гөлөгнүүдээ хаях 2020-02-11 185.216.32.130

Хятадууд Монгол улс дахь өөрсдийн нөлөөг алдахгүйн тулд анхнаасаа Элбэгдорж, Малыш, Да.Ганболд, Ц.Нямдорж мэтийн нөхдийг санхүүжүүлж баримтжуулж барьцаалсан. Энд маш олон хүмүүсийн нэрийг нэрлэж болно. Г.Баярсайхан, Ч.Сайханбилэг, Р.Гончигдорж, П.Очирбат, Баабар, Дожоодорж гэх мэт. Энэ хүмүүсээ Ц.Нямдорж нь давхар барьцаалсан. Бүх зураг тагнуулын илтгэлүүд нь улсын нууцлалтай хадгалагдаж байгаа.

Avatar

Зочин 2020-02-11 108.59.1.198

hujaa tsustai suxbaatar

Avatar

Зочин 2020-02-11 51.15.7.126

ene suh baatar gej hyatadiin e****z chimeegui hulgaichdaa

Avatar

Зочин 2020-02-11 203.217.139.225

ha ha odoo l avah gj bgaa bolohoos tee

Avatar

Огий 2020-02-11 64.119.21.47

Одоо болно хүн хогжиж байгаа. Харин нам хог новшоор дүүрсэн

Avatar

Насаа 2020-02-11 202.21.126.238

Үе үеийн Засгийн Газар зөндөө л буцалтгүй болон бусад төрлөөр тусламж авч байсан авсаар ч байгаа. АН Засаг барих хугацаанд ч авч л байсан.
Эргэн уулзахгүй ё юм шиг яагаад ингэж увайгүй аашлаж байдаг юм бэ дээ

Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг дээ
Одоо цагийн глоболчлагдсан нэг хавтгай дээр оршин тогтсон байж яагаад ингэж нэг нэгийгээ муухайгаар үгүйсгэж, яагаад ингэж дахин уулзахгүй юм шиг аашладаг юм бэ дээ

надад үүнийг ойлгох маш хэцүү байдаг

Яагаад!!!!

Avatar

Зочин 2020-02-11 202.55.191.194

ХАХАХАХА . АН-ГЭЖ ЁСТОЙ ХАМИЛИОН ШИГ ХУВИРДАГ ЁСТОЙ БАЛАЙГУУД ЦУГЛАСАН ГАЗАР ЮМАА. АН-ЫН ҮЗЭЛ ОНОЛ, ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ҮЗЭЛ ОНОЛ ХОЁР БОЛ ЭСРЭГ ТЭСРЭГИЙН ТУЙЛ БАЙСААР БАЙТАЛ ЮУГАА БОДОЖ ХАМТРАН АЖИЛЛАЯ ГЭЖ ГУЙДАГ БАЙНАА. ЁСТОЙ ХӨХ ИНЭЭД ХҮРГЭЧИХЛЭЭ ХЭХЭХЭХЭ

Avatar

AN 2020-02-11 202.131.236.10

Chinii yariad baigaa zuiliig todorhoi tailbarlasan baina mal mini.

Avatar

иргэн 2020-02-11 202.179.25.62

Сонин шүү , Коммунизм Социализыг Харааж үзэл бодол нь, таарахгүй, , өнөөх Ардчилсан тогтолцоотой гэх АН маань Хятадын Коммунист Намтай очоод Сүжирээд явж байх, АН яаж ч Худлаа Гүрийгээд нэмэргүй дээ, Ямар Та нарын Булхай, Луйварыг мэдэхгүй ч биш дээ, Энэ 30 гаран жилд АН-ын Будлиан, Булхайг дэндүү л сайн мэддэг болсон доо, Мэлзээд хэрэггүй ээ, Муу нуухаар, Сайн илчил гэдэг юм даа, Үнэнээ л хэлээ ч дээ,
,,

Avatar

E.bileg 2020-02-11 158.174.242.82

AN bol kommunist partii,ardchilsan kommunist nam yum,

Avatar

Зочин 2020-02-11 202.55.191.194

бие дааж сонгуульдаа оролцож чадахгүй байгаа бол намаа татан буулгах хэрэгтэй юм арчаагүй намаар яадын гаднаас дэмжлэг авнаа гэдэг тусгаар улсын бодлогыг явуулж чадахгүйн тод илрэл

Avatar

Зочин 2020-02-11 202.170.67.221

Лу.Болдын туслах залуу АН хэвлэлмйн бага хурал дээр юу хийж яваа юм

Avatar

Зочин 2020-02-11 202.131.245.243

Авсан шүү дээ, нуугаад яах вэ ээ, эpлийз дэлгэрмаа гуай.

Avatar

zochin 2020-02-11 103.9.90.98

Bichleg ni duraital olon niitin suljeend tavigdsan bhad ingej ta nar oorsdiigoo haitsaalj bolohgvishdee. Yaj ichihchgvi helj chadaj bnaa

Avatar

. 2020-02-11 202.9.47.13

Яс горьдсон глг шиг үхсэнээ хийж урагшаа доншуучилж явсан юм.
Миний хувьд АН мөхсөн.

Avatar

Зочин 2020-02-11 124.158.107.35

үеийн үед урвагч мөнгөөр ард түмний эрх ашгийг худалддаг ноёдууд байсаар ирсэн эд нэр тэдний үргэлжлжэл ийм новшнуудыг үтэр зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-11 182.160.2.112

2016 оны ЕС Алтанхуяг эдийн засгийг элгээр нь хэвтүүлж АН -ын нэрийг баастай хутгасан шүү. Алтанхуяг нүүрс болон цэвэр агаар сангийн мөнгийг шаасан луйварчин.

Avatar

ЗОЧИН 2020-02-11 202.126.89.167

МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН НЭР ХҮНДИЙГ БААС , ШЭЭСТЭЙ ХУТГАСАН э****з , ХУРЛИЙЗИЙН ҮҮР БОЛСОН МАНАН – ЫН АН НАМ ДУУСЖЭЭ !!! ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2020-02-11 203.91.115.250

АН иймэрхүү хөгшчүүлээ, авгай нараа урдаа барьж яваад амжилт олохгүй ээ.Эд нийгэмд, сонгогчдод АН-ыг муухай харагдуулаад байгаа. Ийм байж яаж амжилт гаргана. МАН-с илүү хөгширсөн нам болжээ. Харин МАН нь залуусаа дэмжиж гаргаж ирээд байгаа ш дээ.

Avatar

Хотын унаган иргэн 2020-02-11 202.9.47.16

Засс, та нарын яах нь бидэнд падгүй. Та нарыг дахиж сонгохгүй. Намаа тараагаад явж хүн шиг ажил олж хийцгээ

Avatar

Зочин 2020-02-11 66.181.161.90

АН ийн Улс төрийн үхэдлүүд амь орох оролдлого хийгээд нэмэргүй дээ та ноход Монголын ард түмэн МАН…АН ийг танихтайгаа болсон одоо та нар ёстой юу гээд ч нэмэр болохгүй харин та нарт гай боло доо гэж 2020 он Муу Муухай бүхнийг зайлуулсан он болно гэж

Avatar

Зочин 2020-02-11 203.91.115.250

Ардчилсан нам Эрэдэнээтэй хамт живж байгаа титаник онгоц доо. Одоо эрдэнээг нь нийгмийн даатгалаар шалгах хэрэгтэй ш дээ. Зүгээргүй нөхөр дө. ХУССАН БАЙХ.Ирэх сонгуульд АН санал сайн авч чадахийм бол уу да. Найдвар өчүүхэн ч харагдахгүй байна. Ядаж нэг горьдлого байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-11 64.119.19.207

АРДЧИЛАГЧИД УЛААН КОММУНИСТУУДАД ХАНДАРДАГ БОЛСНОО ЯРИАД БАЙХ НЬ ЗОХИМЖГҮЙ БАЙНА.

Avatar

Зочин 2020-02-11 66.181.183.205

Ene hunhuuzuud odoo yu ch yariad nemergui ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж