Маргаашнаас цасан шуурга шуурч хүйтэрнэ | News.MN

Маргаашнаас цасан шуурга шуурч хүйтэрнэ

Маргаашнаас цасан шуурга шуурч хүйтэрнэ

Маргаашнаас цасан шуурга шуурч хүйтэрнэ

Маргаашнаас цасан шуурга шуурч хүйтрэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиу хэмжээний цас, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны хоёрдугаар сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг хүргэе. Энэ сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-11 122.201.19.99

ashgyi ashgyi huitreesei . tegvel korono orj irehgyi.

Avatar

Зочин 2020-02-11 202.131.225.197

хүйтэнд тэсвэртэй вирус шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж