Коронавирусийн нууц үе 14 биш 24 хоног болох нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Коронавирусийн нууц үе 14 биш 24 хоног болох нь тогтоогджээ

Коронавирусийн нууц үе 14 биш 24 хоног болох нь тогтоогджээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын нууц үе 14 хүртэл хоног үргэлжилдэг гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байсан билээ. Зарим улс орнууд Хятад улсад зорчоод ирсэн иргэдээ 14 хоног гэрээсээ гарахгүй байхыг ч уриалаад байсан юм.

Тэгвэл Хятадын эрдэмтэн судлаачид уг вирусийн халдварын нууц үе 14 биш 24 хоног болохыг нотолсон байна. Коронавирусийн судалгааг 2003 онд дэлгэрсэн “SARS”-ын халдварыг анх илрүүлж байсан доктор Жонг Наншань удирдаж байгаа ба түүний багийнхан дээрх дүгнэлтийг гаргажээ.

Коронавирусээр халдварласан хүний тоо 24 цагийн хугацаанд 2,490-ээр нэмэгдэж 42,714 болоод байгаа бол нас барагсдын тоо 108-аар нэмэгдэж 1,017 болоод байна. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад нас барсан хүний тоо нэг өдөрт хамгийн дээд хэмжээндээ хүрсэн үзүүлэлт юм. Харин шинээр халдвар авагсдын тоо харьцангуй буурсан нь харагдаж байна.

Мөн халдвар аваад эдгэсэн хүний тоо нэг хоногт 727-оор нэмэгдэж 4,009 болсон гэж албан ёсны тоо баримтад дурджээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар  эх газрын Хятадаас гадна 27 улс оронд бүртгэгдэж, нийт 458 тохиолдол илэрчээ. Тэдгээрээс Японд хамгийн олон буюу 161 тохиолдол бүртгэгдсэний дунд хөлөг онгоцон дээр байсан 135 хүн, Ухань хотоос ирсэн 10 хүн багтсан байна. Мөн Сингапурт 45, Хонконгт 42, Тайландад 32, БНСУ-д 27, Тайвань, Малайзад 18, Австралид 15, Герман, Вьетнамд 14, АНУ-д 12, Францад 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Түүнчлэн Макаод 10, Их Британид найм, АНЭУ-д долоо, Канадад зургаа, Энэтхэг, Филиппин, Италид гурав, ОХУ, Испанид тус тус хоёр тохиолдол бүртгэгдсэн бол Балба, Бельги,  Камбож, Финланд, Швед, Шри Ланкад тус бүр нэг тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж: CNN, INDEPENDENT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж