Трамп хамгийн хүчирхэг ерөнхийлөгч болж байна

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Трамп хамгийн хүчирхэг ерөнхийлөгч болж байна

Трамп хамгийн хүчирхэг ерөнхийлөгч болж байна

Дональд Трамп импичментэд ялснаар орчин үеийн хамгийн хүчирхэг Ерөнхийлөгчдийн нэг болж, засгийн газраа өөрийн зорилгод хүрэх болон дайснуудаа дарахад эрчимтэй ашиглаж эхэлжээ.

Трамп импичментийн үеэр өөрийнх нь эсрэг байж, хилийн хашаа барихыг эсэргүүцсэн албан тушаалтнуудыг шийтгэж, түүний засаглалд заналхийлэл цухалзуулсан дэд ерөнхийлөгч асан Жо Байденд тохирсон шанг нь барихаар төлөвлөж байна.

Тэрбээр оффисуудыг өөрийнхөө араншинд тааруулан шинэчилж, намаа, хэвлэл мэдээллийг, ордны удирдлагыг бүрэн гартаа авч байна. Ингэснээр түүний эсрэг байр суурьтай, зүрх зоригтой улстөрч тун цөөхөн үлдэж байгаа ажээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Украиныг хариуцан ажилладаг мэргэжилтэн дэд хурандаа Александр Виндман, түүний ах, Украины маргаантай асуудалд оролцоогүй хуульч Евгений нарыг Пентагон руу татав. Европын холбоон дахь АНУ-ын элчин сайд Гордон Сондланд мөн эд зүйлээ баглахад хүрэв. Тэд ажлаа чимээгүйхэн өгөөд ордныг орхин явах санаатай байсан ч Трампын зүгээс сэмхэн зайлуулахыг хүсэхгүй байгаа бололтой.

Бүгд найрамдах намын сенатчийн хэлсэнчлэн Ерөнхийлөгч хэнийг ч халах болон өөрт итгэдэг баг бүрдүүлэх бүрэн эрхтэй аж. Мөн импичмент дуусмагц Трамп ийнхүү хурдан хөдөлж буй нь түүний эсрэг боссон хэн ч шангаа хүртэхийн тод жишээ болов. Басхүү түүхэнд анх удаа өөрийнхөө намын Ерөнхийлөгчийн эсрэг санал өгсөн сенатч Митт Ромниг ихээр зэмлэж, Ерөнхийлөгч үнэнч байдлыг шаарддаг хэмээх мартаж боломгүй сургамжийг Бүгд найрамдах намд өглөө.

Трамп мөн аль хэдийн олон тэрбумыг зарцуулаад байгаа хилийн хашааны санхүүжилтийг конгресс барьж байгааг үл тоомсорлох гэж байгаа бололтой. Учир нь захиргааны зүгээс энэ алхамыг гүйцэлдүүлэхэд хууль тогтоогчдоос зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээн үзэж байгаа ч Трамп үл тоомсорлосон хэвээр байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд анхаарал хандуулж байна

Энэ долоо хоногт Ерөнхийлөгч өөрийнх нь бодолтой нийцдэггүй цөөхөн газруудын нэг ҮАБЗ-ийг хараандаа авав.

Трампын засгийн газар болон түүний холбоотнууд хүч чадлаа анх импичмент эхлүүлэх үндсэн шалтгаан болсон ардчилсан Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байденд чиглүүлж байна. Мөн сенатын шүүхийн хороог даргалж буй Грэхэмийн мэдээлж буйгаар Хууль зүйн яам Трампын хувийн өмгөөлөгчийн мэдээлсэн Украины эрчим хүчний компанид Байдений хүү Хантер өндөр үүрэг гүйцэтгэдэг гэх мэдээллийн мөрөөр шалгаж эхлэх бололтой.

"Хууль зүйн яам Рюдигийн өгсөн Украины талаар мэдээллүүдийг хүлээн авч байгаа" хэмээн тэрбээр ерөнхий прокурор Уильям Барртай ярьсан ярианаасаа иш татан хэлэв. Мөн "Тэд Рюдигээс мэдээлэл хүлээн авч, тус мэдээллийн үнэн зөвийг хянах процесс эхлүүлсэн" гэжээ. Ийнхүү шалгаж буй нь Рюдигийн Украинд цуглуулсан мэдээллүүд Оросын суртал ухуулга агуулаагүй эсэхийг баталгаажуулах зорилготой гэв. Гэвч Барр АНУ-ын шүүх системийн бие даасан арбитрын үүрэг гүйцэтгэхээсээ илүү Ерөнхийлөгчийн үнэнч улс төрийн туслагчийн байр суурьтай байгаа гэх өмнөх нотолгоог харгалзан үзвэл, Ардчилсан намын зүгээс шүүх Рюдигийн мэдээллийг бүрэн бүтэн хянаж байгаа эсэх тал дээр их эргэлзээ үүсэх нь гарцаагүй.

Трамп Украиныг дарамталж, 2020 оны сонгуульд өөрийнх нь эсрэг өрсөлдөх Жо Байден болон хүү Хантер Байден нарыг мөрдүүлэхийг оролдсон нь түүнийг импичментэд буруутгах гол хүчин зүйл болсон. Харин Трамп болон түүний холбоотнуудын зүгээс Байденыхан Украинд авлига өгсөн хэмээн үндэслэлгүй мэдээлж байсан билээ.

Трамп шинэ хүч чадлаа хэрхэн ашиглахаа харуулж байна

Өнгөрсөн долоо хоногт импичмент дууссанаар Трамп  шинэ хүч чадлаа өшөө авахад ашиглана гэдгээ харуулаад амжсан юм.

Тэрбээр өрсөлдөгчдөө "муу" хэмээж, өөрийг нь мөрдсөн хүмүүсийг "бохир цагдаа"-тай адилтган, Оросын баталгааг "утгагүй зүйл" гээд, шүүмжлэгчдийг "худалч, гоочлогч" хэмээн тэмдэглэв.

Энэ бүхэн эдийн засаг хүндэрч буй үеийн хүчирхэг Ерөнхийлөгчийг 90 хувь нь дэмждэг Бүгд найрамдахчуудын чихэнд хөгжим мэт л сонсогдов. Харин Ардчилсан намынхны хувьд ирэх арваннэгдүгээр сараас өмнө тулгарч буй маш том ажлуудаа анхаарахад төвлөрүүлэв.  Мөн Ардчилсан намынхан нэр дэвшигчээ хэрхэн дэмжихээ мэдэхгүй сандралдаж байх зуур мужуудад сонгуулийн санал хураалтын машин хийж буй "Gallup"-ийн санал асуулгаар Трамп хамгийн өндөр буюу 49 хувийн санал авсан байна. Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт хийсэн холбооны хуралдаан дээр эдийн засгийн хүчирхэг байдлыг хэрхэн ашиглах талаар онцолсон нь түүний үнэлэмжийг эрчимтэй дээшлүүлж, хоёр дахь удаагаа хүчтэй өрсөлдөгч болохыг харуулав.

Түүхэн үүднээс авч үзвэл ийнхүү өөрийн байр сууриа бататгах нь Ерөнхийлөгчийн хувьд том алхам юм. Энэ явдал нь тэрбээр анх 2016 онд улс төрийн туршлага сул байж нэр дэвшин, ялалт байгуулснаас том зүйл билээ.

Гэвч эдгээр нь  олон асуулт үүсгэж, АНУ-ын ардчиллыг хүндхэн байдалд оруулж байна.

Трамп ордны аваргууд болох Батлан хамгаалахын сайд асан Жеймс Маттис, төрийн нарийн бичгийн дарга асан Рекс Тиллерсон зэргийг зайлуулж, оронд нь өөртэй нь илүү нийцтэй, үнэнч хүмүүсээр сольж, бусад албан тушаалд өөрт нь илүү үнэнч хүмүүсийг дэмжиж байгаа билээ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж