Ч.Уртнасанг суллах эсэхийг шийдэх шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Ч.Уртнасанг суллах эсэхийг шийдэх шүүх хурал болно

Ч.Уртнасанг суллах эсэхийг шийдэх шүүх хурал болно

Өнгөрөгч долоо хоногт Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан болон тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг цагдан хорих захирамжийг энэ сарын 5-ны  өдөр гаргаж  30 хоногийн хугацаагаар саатуулах захирамж гаргасны дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2020.02.11/ анхан шатны шүүхээс гаргасан Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг саатуулах захирамжийг хянах шүүх хуралдаан товлогдсон байна. Уг шүүх хуралдаан нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох бөгөөд  анхан шатны шүүхийн захирамжийг Ерөнхий шүүгч хүчингүй болговол тэд цагдан хорионоос суллагдах юм.

Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр саатуулаад байгаа юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж