Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.2.11/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-д Ухань хотоос ирсэн 31 оюутнаас гадна нэг иргэнийг тусгаарлаад байгаа юм байна. Мөн Гашуунсухайтаас 12 хүнээс авсан дээж ирж байгаа ажээ.
Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:
Шинж тэмдэг илрээгүй үедээ халдвар тарааж буйг өдөр тутмын үйл ажиллагаа, судалгааны явцад илрүүлж байна. Коронавирусийн халдвар тахлын хэмжээнд хүрэх өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал анхаарууллаа. Халдвартай нэг хүнээс 10 хүнд тарах эрсдэл байна.
1134 ИРГЭН БНХАУ-ААС ИРЖЭЭ
Хил хамгаалах газрын ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж:
Засгийн газар Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэн БНХАУ руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Хагалгаанд орох ч юм уу, зайлшгүй шаардлагатай иргэнийг БНХАУ руу нэвтрүүлж байгаа. Өнөөдрийн 01.00-08.00 цагийн байдлаар БНХАУ-аас 634 иргэн Монгол Улсын хилээр нэвтэрсний 625 нь Монгол иргэн байна. Мөн 351 тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилээр нэвтэрснээс 248 нь нүүрс тээврийн автомашин байсан. Нэгдүгээр сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын 11354 иргэн БНХАУ-аас орж ирсэн байна. Мөн нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын 96 иргэн зайлшгүй шалтгааны улмаас БНХАУ руу зорчоод байна.
ГАШУУНСУХАЙТААС 12 СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫГ ИЛРҮҮЛСЭН
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар:
2020 оны нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсэн. Тухайлбал, Буянт Ухаа боомт дээр 66, Замын-Үүдийн боомтоор тав, Хавиргын боомтоор гурван тохиолдол илрүүлсэн. Өчигдөр нэмж 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулж, шинжилгээнд өгсөн.
НУУЦ ҮЕ 24 ХОНОГ ГЭХ СУДАЛГАА ГАРСАН
Хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Шинэ коронавирусийн халдварын нууц үеийг 24 хоног гэх судалгаа гарсан байна. Уг нь 14 хоног гэж мэдэгдэж байсан. Аль нь үнэн бэ?
-Халдварын нууц үеийг судалсаар байна. Sars-тай адил дунджаар 2-12 хоног, дээд тал нь 14 хоног гэж үзэж байсан. Зарим судалгаагаар 24 хоног хүртэл байж болно гэсэн хариу гарсан байна. Үүнийг яг нотолж, дүгнэлт өгөх боломжгүй байгаа.
-ХӨСҮТ-д тусгаарласан 31 оюутныг 14 хоног тусгаарлана. Давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал шууд явуулах уу?
– Дээрх 31 оюутанд шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гарсан тул нууц хугацааг 14 хоног гэж үзээд давтан шинжилгээ сөрөг гэж гарвал, тусгаарлалтыг зогсоогоод ХӨСҮТ-өөс гаргахад аюулгүй гэж үзэж байгаа.
-Бусад сэжигтэй тохиолдлыг шинжилгээний хариу нь сөрөг гарвал тусгаарлалгүй шууд явуулж байна. Энэ нь зөв үү?
-Батлагдаагүй болохоор тусгаарлах шаардлагагүй. Томуугийн дэглэлт нь шинэ коронавирусийн дэгдэлттэй давхцаж байгаа энэ үед ижил шинж тэмдэгтэй болохоор сэжигтэй тохиолдолд түр хамрагдах нь бий.
ХӨСҮТ-ээс авч байгаа арга хэмжээ нь ДЭМБ-ын дагуу сэжигтэй, магадлалтай тохиолдлыг тодорхойлоод явж байгаа. Шинжилгээний хариуг баталгаажсан лабораторид хийж байгаа.
Өнөөдрийн байдлаар 43099 тохиолдол бүртгэгдэж, 1018 хүн нас барсан. Сүүлийн үе Франц, Герман, Солонгос, Малайз, Сингапур, Испани, АНУ, Тайланд, Хятад улсад зорчсон түүхгүй тохиолдлууд нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Үүнээс гадна шинж тэмдэг илрээгүй хүмүүст халдвар батлагдсан тохиолдол ч гарч байна.
zochin 2020-02-11 192.82.65.103
za neg muu tomuu haniad garahad yun ih surjignedeg yum be de
MN 2020-02-11 202.131.243.186
ХИЛЭЭ НЭН ДАРУЙ ХААХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭНД ЭРГЭЛЗЭЭД БАЙХ Ч ХЭРЭГГҮЙ.
Зочин 2020-02-11 86.93.149.104
АНУ-д эхний шинжилгээ хийгээд сөрөг гарсан ч шинжилгээ нь буруу гарч вирустай болох нь 2 дах удаа хийгдэж байж илэрч байна ш дээ. Тэгэхээр дан сөрөг гарсан шинжилгээ найдах нь юу л бол доо.
Зочин 2020-02-11 103.229.123.48
Ер нь ааруул цагаан идээг хэрэгцээндээ тохируулж нөөцлөөд бага багахнаар удаан хугацаанд хэрэглэхэд биед шимтэй өлсгөөд байдаггүй гэдэг
zochin 2020-02-11 103.229.123.48
Өрөм ээзгийтэй цагаан тосоо7 хоногт3 удаа тал цайны халбагаар хар бор сүүтэй цайндаа хийж уугаад тамир тэнхээгээ сайжруулах шар тосоо цайны халбагын Дөрөвний нэгээр сардаа хоёр удаа хар бор цайндаа хийж уух долоо хоногт нэг буцалсан аарц уух адууны махаа 7 хоногт нэг удаа дөрөв таван зүсэм идэх бага насны хүүхдээ салхи авхуулалгүй уушги цээжээр нь бага зэрэг арчих нь тустай бхо бага гээд байхад хэтрүүлээд хор болтол нь ихээр идчихдэг хачин улс шүү манай монголчууд бага багахнаар ааруулаа хааяа х
ГАНБААТАР 2020-02-11 202.9.40.116
1.МАНАЙ АХМАДУУД, ХӨГШИД ӨӨРСӨДӨӨ УРИАЛААД ЦАГААН САРАА ЭНЭ УДАА ТЭВЧЭЭД ХИЙМЭЭРГҮЙ БАЙНА.ҮР ХҮҮХДИЙХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙГ БОДООД ЭНЭ МАНАЙХ ЦАГААН САР ХИЙХГҮЙ ЭЭ ГЭЭД АЙЛ БОЛГОНЫ АХМАДУУД ХАМААТНУУДДАА ДУУЛГАСАН БАЙХАД ЗААВАЛ ОРЖ ЗОЛГОНО ГЭХ АЙЛ ХҮНДРҮҮЛЭХ УХАМСАРГҮЙ ЗАЛУУЧУУД ОДОО ЦАГТ БАЙХГҮЙ БОЛСОН ШҮҮ.2.ТӨРИЙН ЭЛДЭВ ШАГНАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЙШЛУУЛМААР БАЙНА.ОДОН ,МЯНГАТ МАЛЧИН ,АВРАГА МАЛЧИН…….ХӨДӨӨ ЭНЭ ХҮМҮҮС ЧИНЬ ОЛНЫГ ХАМАРСАН НАЙР ХИЙХ СУРАГ ГАРААД БАЙНА ШҮҮ.
TAHAL TAHAL TAHAL 2020-02-11 45.17.20.133
“Коронавирус тахлын хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна GENEE, ENE CHINII UURUU TAHAL SHUU DEE. OILGOJ BN UU TAHAL.
Зочин 2020-02-11 202.9.40.154
Хилээ хаа. Ард иргэдийг хидээ хаасан гэж тайвшруулчхаад л хятадуудыг оруулж байдаг. Гадаадынхан бүгд хятадуудыг улсруугаа оруулах нь байтугай өөрийн оронд байгаа хятад иргэдийг гаргана гэж байхад манайхан юугаа хийгээд оруулаад байдаг байнаа
Зочин 2020-02-11 192.82.77.30
Ядуу улсын зовлон их шүү дээ
Зочин 2020-02-11 64.119.18.109
ajlaa medeed hiij baigaa humuus, yu ch medehgu bj ingej amniihaa zorgoor yrih amarhan ldaa.
Зочин 2020-02-11 103.26.195.7
Ерөнхийлөгч маань явнаа дуугарахгүйюм
Зочин 2020-02-11 59.153.114.223
Manaihan nus tseree gamgui il hayaj bna lee. Teriigee gutalniihaa uland naaj bgad mashindaa suugaad paraaraa uleelgeed hamarluugaa hiine gedgiig oilgohgui bna. Manaid orj irvel ayul bno. Orj irehgui bgasa zalbirahaas. Mash olon orkuud maskgui yawj bna lee. Ulaanbaatar ni yadaj bhad hotgor agaar soliltsoo muu gazar, haldvart ni hotiin tuvduu geh met ? Bidend oruulj irehgui bh l arga bna.
Зочин 2020-02-11 202.126.88.36
Дэлхий альхэдийн манайд эмэгнэл илэрхийлээд эхэлжээ. Манайхан л тайван байна даа, мунхагын дотор цэлмэгээ гэж!!!
иргэн 2020-02-11 202.179.25.62
Эрүүл мэндийхэн Та нар өдөр нэг юмаа яриад давтаад л байдаг, наад Хил Гаалиар чинь Өвчины
голомтоХүндэтгэх шалтгаанаар өдөрт Хятадуудыг чөлөөтөй нэвтрүүлж, Онцгой байдлын яаралтай хуралдаан зарлахад холбогдох яамдын Сайд нар нь хуралдаа суухгүй, Цагаан сарыг цуцлах бусад Арга хэмжээний талаар ҮАБЗ нь хоорондоо Улс төржөөд Шийдвэр гаргаж чадахгүй байхад Та нар энд Үлгэр ярисаар, тэгээд ч Цагаан сар элдэв Хорио цээрийн хэрэг байна уу,
Зочин 2020-02-11 139.5.219.208
Үг дуугүй хил боомтоо л хаацгаа та нар 1000 хуралдаад яахав дээ.
Зочин 2020-02-11 182.160.0.183
Нарангэрэлийг дараагийн ЭМ сайдад!
Уншигч 2020-02-11 202.131.225.197
Халдварын шинж тэмдэг илэрхий мэдрэгдэхгүй үеийг нууц үе гэж болно. Тухайн хүний биеийн байдлаас хамаараад нууц үе 14-өөс 21 хоног ч байж болно…
sar shahuu 2020-02-11 202.131.232.114
Sar shahuu l medeelel harlaa. Odoo boltol oilgohguy bgaa neg zuil baina. Nuuts ye. Ene oilgoltiig tailbarlaad uguuch. 14 honog l gene 24 honog l gene. Ene hugtsaandaa baigaa huniig onshilj chadaj bgaa yum bolow uu. Esvel bi ** esvel ed nar yu ch oilgooguy yavj bn. Bas setguulchid ch yu ch asuuhguy yum.
Уучлаарай алдаа 2020-02-11 192.82.69.169
Уучлаарай алдаа – оруулахаа
Хилээ хаа 2020-02-11 192.82.69.169
Ямар заваан дарамттай дээрэнгүй ярьдаг с** вэ. Ажлаа хийж байгаа юм бол ёс зүйтэй хийгээч. Юундаа дарвалзаад ярвалзаад байдаг с** вэ. Энэ 1 хар юм чинь. Хятадуудыг охуулахаа болиоч . Угаасаа коронагийн эрсдэл маш өндөр орон болчихоод бусад улсууд Монгол руу зорчихыг хориглож эхлээд байна. Зогсоогоогүй гээд юугаа гайхуулаад байгаан бол. . Зогсоо хилээ хаа гээд иргэд шаардаад байгаа юм бишүү эрх баригчид т1үүдээ
Зочин 2020-02-11 66.181.165.146
Ugaasaa tahal geed delhii dayaraa aij bna shuudee. Teneguin dotor amgalan gegcheer manai darga nar yu beldej bdag yum boldoo?
иргэн 2020-02-11 202.180.218.22
нууц үе нь 24 хоног гэчихээд яг халдварын голомтоос ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаад давтан шинжилгээ сөрөг гарвал хориог тавих нь зөв үү.
Зочин 2020-02-11 202.21.108.59
Сүүлийн 1 сарын дотор хятад руу явсан ирсэн бүх тохиолдол олон л байгаа байхдаа. Цагаан сар хийхийг хориглосон ч айл өрхүүд орж гарч байгаа хүмүүсийн хөдөлгөөнөө хянах л хэрэгтэй.
Зочин 2020-02-11 122.201.24.105
Хэ хэ манай эмнэлгүүд эрүүл мэндийн салбар жилийн жилд л өвөл ханиад тархсан үед хэдэн хүүхдүүдээ шалан дээр хэвтүүлсэн болж эмчилсэн болдог эрүүл мэндийн салбарыг өндөр түвшинд хүргэж барилга байгууламжийг нь хангалттай барьж байгуулах боломжтой байсан уу боломж байгаа юу гэвэл бүрэн байгаа ямар газаргүй гэх биш тийм болгохыг хүсэхгүй байна нөгөө л хөрөнгө мөнгө байхгүй гэдэг байхгүй дээ биш байх одоо тэгээд энэ өвчин гарвал хотын төвдөө оруулж ганц халдвартын байшиндаа оруулна гэх юу гээч вэ
уцфу 2020-02-11 202.21.97.30
https://www.worldometers.info/coronavirus/
холбоосоор ороод бодит мэдээлэл үзээрэй
длолол 2020-02-11 202.21.97.30
https://www.worldometers.info/coronavirus/
дээрхи холбоосоор ороод бодит мэдээлэл хараа хө
;lkj 2020-02-11 202.21.97.30
https://www.who.int/docs/default-source/coronaviruse/situation-reports/20200210-sitrep-21-ncov.pdf?sfvrsn=947679ef_2
Зочин 2020-02-11 202.21.108.215
Монголын хууль 3 хоног. Эхэндээ овоо сүрхий хянаж шалгаад Хятадууд, наймаачдаа цагдаад байсан, одоо яавалч яаг болчихсон цайрчижээ. Хаа байна тэр ҮАБЗ ийн хуралдаан.
zochin 2020-02-11 202.21.127.161
shulsee hayaj baigaa hun ih bna lee. ene baliar soyoloos angijirah hatuu arga hemjee avaachee. emegtei eregtei geltguy gaduur unuudur hurtel zunduu hayasaar l bna
zochin 2020-02-11 202.21.127.161
manai shinjilgeeni tuhuurumj her batalgaatai ve, ene tal deer medeelel hiidegguy yum baihdaa
Зочин 2020-02-11 202.55.191.130
orsooud anh garhad l 21 honog gej medeelj baisan ed nar haansaa iim hachin 14 honog gedeg medeleeltei suuj baidag bnaa hil gaali bar sav budgi ni hul horiochee
Зочин 2020-02-11 202.131.227.114
Бүх төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, компани, ресторан, дэлгүүр хоршоо, бар цэнгээний газрууд гээд бүх газарт хүний гар хүрч болохуйц хаалганы, явган болон урсдаг шатны, лифтний бариул, товчлуур гм-ийг өдөрт 2-3 удаа ариутгасан уусмалаар арчиж цэвэрлэж байхыг бүр үүрэг болгож өгмөөр байна. Ихэнх газрууд ариутгал хийхгүй байх шиг байх юм. Энэ асуудлыг НЗДТГ анхааралдаа авч, ажиллаасай хэмээн хүсэж байна.
Зочин 2020-02-11 202.21.108.215
Энэ засгийнх нь байж байгаа царай, корооногын дэгдэж байгаа хоёр нэг л бишээ. Бүүр нэг үхжээсэн сулбагар, дутуу цохиулсан үхэр шиг. Аз мэдэг л гэж байгаа юм шиг бна. 400 гарангаар нь оруулчаад олон зуун Хятад оруулаагүй гэх байгуулага. Урд хил задгай байхад вирусээс хамгаалах яриа байгаа д ч хэрэггүй. Яавал ч яаг л гэж байгаам байна.
Зочин 2020-02-11 66.181.167.53
ДЭЛХИЙ АЙЖ БАЙХАД МАНАЙХАН СОНИН УЛС ШҮҮ. ЦАГААН САРАА ЦУЦАЛ, ХИЛЭЭ ХАА
zochin 2020-02-11 103.229.122.226
Sain medeelj bai.Manaihan chini medremj muudchihsan humuus bolotoi.Bayarlana geed l niitiig urialaad baidag Bur erdemted ni shuu.Hevleliinhen tuuniig ni devregeed l.
Золбоо 2020-02-11 192.82.70.46
Нарантуул болон бусад захуудын хаалган дээр орж, гарч буй хvмvvст ариутгал хийх хэрэгтэй байна. SHARE хийнэ vv!