БНХАУ-д анх дэлгэрсэн коронавирусийн халдвар хөрш зэргэлдээ Монгол Улсад тархах магадлал маш өндөр байгаа тул Турк улсын Гадаад хэргийн яамнаас шаардлагагүй тохиолдолд Монгол руу зорчихгүй байхыг ард иргэддээ анхааруулжээ.
Туркийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд Монгол Улсын эрүүл мэндийн байгууллага, түүний нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг онцолж, тус улс руу аялахаар төлөвлөсөн хүн байвал аяллын маршрутаа эргэн харахыг уриалсан байна.
Өмнөд хэсэг нь тэр чигтээ халдварын голомт болсон Хятад улстай хиллэдэг Монгол Улсад одоогийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа ч халдвар тус улсын хил дээр тулж ирээд байгаа юм.
Эх сурвалж: AA.COM.TR
Холбоотой мэдээ