Олимп: АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Олимп: АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

Олимп: АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

Удахгүй эхлэх Токио-2020 зуны олимпийн наадамд оролцох АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүн зарлагдлаа. Тус улсын хувьд Токио-2020 олимпийн наадамд сагсан бөмбөгийн олимпийн аваргаар дөрөв дараалан тодрох боломжтой байгаа. Өнгөрсөн жилийн FIBA сагсан бөмбөгийн ДАШТ-нээр амжилт муутайхан оролцсон АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ удаа өндөр зохион байгуулалттай, өргөн бүрэлдэхүүнээр оролцох  төлөвлөгөөтэй байна. Ингээд та бүхэндээ АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн ирэх Токио-2020 олимпийн наадмын бэлтгэлд уригдсан урьдчилсан бүрэлдэхүүнийг танилцуулья.

  • Леброн Жэймс, довтлогч, Лос-Анжелос Лэйкерс
  • Бэм Адебаёо, төв, Mайами Хит
  • Ламаркус Алдриж, довтлогч, Сан Антонио Спөрс
  • Харрисон Барнес, довтлогч, Сакременто Кингс
  • Бредли Бийл, хамгаалагч, Вашингтон Визардс
  • Девин Бүүкер, хамгаалагч, Финикс Санс
  • Малколм Брогдон, хамгаалагч, Индиана Пэйсерс
  • Жэйлен Броун, хамгаалагч, Бостон Селтикс
  • Донован Митчелл, хамгаалагч, Юта Жазз
  • Крис Миддлетон, довтлогч, Mилвауки Бакс
  • Жимми Батлер, довтлогч, Mайами Хит
  • Mайк Конли, хамгаалагч, Юта Жазз
  • Стефен Көрри, хамгаалагч, Голден Стэйт Уорриорс
  • Энтони Дэвис, хамгаалагч, Лос-Анжелос Лэйкерс
  • Демар Дерозан, хамгаалагч, Сан Антонио Спөрс
  • Андре Драммонд, төв, Кливленд Кавальерс
  • Kевин Дурант, довтлогч, Брүклин Нетс
  • Пол Жорж, довтлогч, Лос-Анжелос Клипперс
  • Драймонд Грин, довтлогч, Голден Стэйт Уорриорс
  • Жэймс Харден, хамгаалагч, Хьюстон Рокетс
  • Moнтрез Харрел, довтлогч, Лос-Анжелос Клипперс
  • Жое Харрис, довтлогч, Брүклин Нетс
  • Toбиас Харрис, довтлогч, Филиделфиа 76ers
  • Гордон Хэйвард, довтлогч, Бостон Селтикс
  • Двайт Ховард, төв, Лос-Анжелос Лэйкерс
  • Брэндон Инграм, довтлогч, Нью-Орлеанс Пеликанс
  • Kайри Өрвин, хамгаалагч, Брүклин Нетс
  • Kайл Кузма, довтлогч, Лос-Анжелос Лэйкерс
  • Kавай Леонард, довтлогч, Лос-Анжелос Клипперс
  • Дамиан Лиллард, хамгаалагч, Портланд Трэйл Блэйзерс
  • Брүүк Лопез, төв, Mилвауки Бакс
  • Kевин Лав, довтлогч, Кливленд Кавальерс
  • Kайле Лаври, хамгаалагч, Toронто Рэпторс
  • Виктор Оладипо, хамгаалагч, Индиана Пэйсерс
  • Крис Пол, хамгаалагч, Оклахома Сити Тандер
  • Mэсон Пламли, довтлогч, Денвер Наггетс
  • Maркус Смарт, хамгааалгч, Бостон Селтикс
  • Жэйсон Тэтум, хамгаалагч, Бостон Селтикс
  • Клай Томпсон, хамгаалагч, Голден Стэйт Уорриорс
  • Mайлес Төрнер, төв, Индиана Пэйсерс
  • Kемба Уокер, хамгаалагч, Бостон Селтикс
  • Рассел Уэстбрүк, хамгаалагч, Хьюстон Рокетс
  • Деррик Уайт, хамгаалагч, Сан Антонио Спөрс
  • Жавайл МкГий, төв, Лос-Анжелос Лэйкерс зэрэг 44 тоглогч дуудагджээ.

Тэднээс зөвхөн 12 тоглогч л Токиог зорьно. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Сан Антонио Спөрс багийн ахлах дасгалжуулагч Грег Попович, туслах дасгалжуулагчдаар Голден Стэйт Уорриорс багийн ахлах дасгалжуулагч Стив Керр, Атланта Хавкс багийн ахлах дасгалжуулагч Ллойд Пирс зэрэг хүчирхэг арын алба байна. АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг 2004 оны Афины олимпоос хойш нэг ч удаа олимпийн наадамд ялагдаж үзээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж