Улаанбаатарын Гангнам

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын Гангнам

Дэлхийн баячууд материаллаг зүйлсээс илүү амьдралын зөв хэвшил, эрүүл бөгөөд аюулгүй орчинд оршин буй зэргээрээ өрсөлдөж эхэллээ. Тэд өөрсдийн гэсэн хамгаалалтын трэндийг хэдийн бий болгожээ. Энэ үг загварлаг, чамин хэмээх утгаасаа хальж, цаг үеэ мэдэрсэн ба хөгжлийн чиг хандлагад нийцсэн гэх санааг илүү илэрхийлэх болов. Хамгийн ойрын жишээг дурдвал, Сөүлийн баячууд Гангнам дүүрэгтээ олноор суурьшдаг болсон. Энэ жишгээс Улаанбаатарын баячууд ч мөн адил тойрсонгүй, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд амьдарцгааж байна.

Яагаад…? Голомт банкны хийсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгаагаар АА-1 буюу хамгийн үнэ цэнэтэй бүсээр Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Хүүхдийн зуу, Элчингүүдийн гудамж, харин АА-2 буюу хамгийн төлөвлөлт сайтай бүсээр Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсэг орчмыг тодорхойлсон байна. Тэр дундаа 960 га ногоон байгууламж бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгхэн энэ газар бол нийслэл хотын хамгийн цэнгэг агаартай, хөрсний бохирдол багатай бүс юм. Барилгажих талбай ихтэй, хүн амын нягтаршил багатайгаараа яах аргагүй жин дарж буйг дээрх судалгаа нотолжээ.

Их хотын зүрхэнд шахуу байрших энэхүү таатай хэсэгт өдгөө Скай Гарден, Ривер Гарден, Маршал Тауэн,  Japan Town,  Хүннү 2222, Токио Тауэн, Энканто, Романиа Ресиденс зэрэг орон сууцны хорооллууд, Emart, Сурагу центр, Энканто молл, Хоме Плаза, Наадам центр, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Галакси тауэр зэрэг худалдаа үйлчилгээний төвүүд байршсан байна.  Мөн БНСУ, Арабын нэгдсэн Эмират улсын элчид сайдуудын яам байрладаг. Цаашдаа АНУ, Бүгд найрамдах Казакстан улсын элчин сайдын яамд баригдахаар төлөвлөгдөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж