Иргэдийн хүлээсэн, эрх баригчдын үрэх "ЭТТ"-н ногдол ашиг | News.MN

Иргэдийн хүлээсэн, эрх баригчдын үрэх "ЭТТ"-н ногдол ашиг

Иргэдийн хүлээсэн, эрх баригчдын үрэх "ЭТТ"-н ногдол ашиг

Иргэдийн хүлээсэн, эрх баригчдын үрэх "ЭТТ"-н ногдол ашиг

Монгол Улсны иргэн бүрэн "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг. “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн гурван жил ашигтай ажиллаж ирсэн. Гэвч, ногдол ашиг тараах асуудал хойшлогдсоор байгаа нь үнэндээ ҮАБЗ-ийнхөнтэй холбоотой.  Өөрөөр хэлбэл, "ЭТТ"-н ногдол ашгийг тараах үгүйг, юунд зарцуулахыг ҮАБЗ-ийнхөн мэддэг, шийддэг болсон.  Өнгөрсөн 2018 оны  ашгийг "ЭТТ"-н удирдлагууд болон Засгийн газар иргэддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн ч ҮАБЗ-ийн даргын хүслээр Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн билээ.  2019 онд  "ЭТТ"-н нэг их наядын ашигтай ажилласан ч иргэддээ мөн ногдол ашиг  тараахгүй нь бололтой. Иргэдийн хувьд Тавантолгойн IPO хэзээ гаргахыг, ногдол ашгаа хэзээ гар дээрээ авахыг хүлээсээр. Харин эрх баригчид яаж үрэхээ тооцсоор. 

Тус компани 2016 онд цэвэр ашиг нь 32.8 тэрбум төгрөгийн, 2017 онд 401 тэрбум төгрөгийн, 2018 онд 807 тэрбум төгрөгийн, 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллан төрийн өмчит компаниудаас Монголдоо анхдагч болсон гэсэн сайхан мэдээтэй ч 1072 хувьцаатай иргэдэд ногдол ашгийг тараах эсэх нь мөн л тодорхойгүй байна.

2018 оны 807 тэрбум төгрөгийн ашгаараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийснээр иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилаагүй. 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах уу гэдэг асуудал олон нийтийн дунд хүлээлт үүсгэж буй. 

Хувьцаат компанийн тухай хуулиар тухайн жилдээ хэдий хэмжээний цэвэр ашигтай ажилласан байна, түүнээсээ ногдол ашиг хуваарилдаг. Хувьцааны 85 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг ч Тавантолгойн өчүүхэн хэсгийг буюу 14.7 хувийг ард түмэн эзэмшиж байгаа. Гэтэл ард түмэндээ өгөх хувьцааны өчүүхэн ногдол ашгаар бүтээн байгуулалт хийж байгаа нь шударга бус. Учир нь компанийн бүхэл бүтэн 85 хувийг эзэмшдэг төрийн эзэмшиж байгаа ашиг гэж бий. Тухайн компани хувьцаа гаргасан бол ноогдол ашиг өгөх нь зах зээлийн хууль. Гэтэл энэ зах зээлийн хуулийг МАН хүчээр эвдэж бүтээн байгуулалт нэрийн дор жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шийдвэр гаргаж бүх ашгийг ТӨР авах ёсгүй.

Хэрвээ хувьцааны ногдол ашгийг иргэд өөрсдөө биш, төр захиран зарцуулах эрхтэй юм бол иргэдийн хувьцаа гэж нэрлэх нь ч утгагүй. Ард түмний авах ёстой ашгийг төмөр замд оруулж байгаа юм бол төмөр замаас олсон ашгаас ард түмэн бас л авах ёстой болж таарнаа даа.

Иргэдийн саналаар чухам ямар хөрөнгө оруулалтад зарцуулахаа шийдвэрлэх зүйд нийцэх болохоос биш эздээс нь асуухгүйгээр дур мэдэн зарцуулах нь МАНынханы өнөөх социалист сэтгэхүйн илрэл. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 15-ны дотор гэхэд “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах эсэхийг шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдсэн. Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, ногдол ашиг хуваарилах ёстой. Энэ хугацаа 2020 оны хоёрдугаар сарын 19-нд дуусна.

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны Ажлын албаны дарга М.Алзахгүй саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Д.Сумъяабазар сайд ногдол ашиг өгөх дургүй байна” гэж гэсэн нь бас ч үгүй үнэний ортой. 1072 ширхэг хувьцааны асуудал сонгууль дөхөхөөр л ашиглагддаг улстөрчдийн хөзөр болчихсон гэж хэлж болно. Энэ байдлыг МАН ч овжин ашиглах сурагтай. Тодруулбал, МАНын сонгуулийн мөнгийг "Эрдэнэс Тавантолгой"  ХК гаргана гэх бор шувуу жиргээд эхэлсэн. 

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах иргэдийн өргөдлийг хэлэлцэж, Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд энэ оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өгсөн байдаг. Мөн 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо иргэдийн ногдол ашгийг тараахыг удаа дараа шаардаж ирсэн.

2018 оны долдугаар сард УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг баталсан. Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл ажлыг дуусгах үүргийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт үүрэгдсэн ч уг ажил өнөө хэр ажил хэрэг болоогүй байна. Дараа нь охин компани байгуулж, түүгээрээ дамжуулж IPO гаргахаар болсон гэж хэлээд мөн л удаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO гаргах бэлтгэл ажил одоогоор  үргэлжилж буй. Ойролцоогоор нэг тэрбум орчим ам.долларын IPO-ийг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан энэ оны эхний хагас жилд багтаан гаргах төлөвтэй байгаа гэх. 

Ямартай У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа ЭТТ-н 30 хувьд IPO босгож чадах эсэх мөн иргэдэд ногдол ашгийг нь тараах  асуудал  хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-11 66.181.161.125

Төрөөр тэтгэвэрийн зээлээ тэглүүлчихсэн. Одоо ашиг өгөх гэж байгаа бол хэрэггүй. Төмөр замаа барьсан нь дээр. Замаас нь идэж уудаг нөхдөө сайн хяна.

Avatar

лорлр 2020-02-11 202.21.97.30

яг үүн шиг юм улсын их дэлгүүр дээр болдог шдээ. Номин гэж нэг өлөн гар хүмүүсийн ашгаар өөрсдийгөө хөгжүүлнэ гээд юу өгдөггүй гэсэн. тэрэн шиг л …

Avatar

Зочин 2020-02-11 64.119.25.102

Манайх шиг юм бол төр улс төрийн түшээдрүүгээ үргэлж дайрч давшилж байдаг орон байдаггүй байхаа даа.Дандаа ч бас түшээд нарын буруу гэж юу.байх вэ дээ.Юм хийсэн хүн л шүүмжлэлд өртдөг .хийдэггүй нь энхийн цагаан тагтаа байдаг юм шиг байгаа юм.

Avatar

Иргэн 2020-02-11 103.26.195.40

Ногдол ашгаа авах нь зөвөө эс тэгвээс хувьцаа байх хэрэггүй төрийн 85 хувь байгаа түүгээрээ бүтээн байгуулалт хийх хэрэгтэй

Avatar

Ахмад 2020-02-11 66.181.161.108

.нашгийг бүтээн байгууллтд зарцуул

Avatar

Зочин 2020-02-11 103.229.178.2

ЭТТ-н ашигаар Зүүнбаянгийн төмөр замыг барьж байгаа тул иргэд бас давхар уг төмөр замын хувьцаа эзэмшигч болсоон

Avatar

Зочин 2020-02-11 66.181.161.20

хөоөнгө оруулалт хийх нь зөв

Avatar

зочин 2020-02-11 192.82.64.248

иргэдийн гар дээр очсон бэлэн мөнгө архи болоод дуусдаг өмнөх гашуун сургамжууд байгаа биздээ, харин тэр бүтээн байгуулалтын хяналт нь яаж явдгийн, тэрнээс энэ мөнгийг авая гээд байгаа хүн нь цөөхөн л байх.

Avatar

Зочин 2020-02-11 66.181.168.131

ногдол ашиг хэрэггүй ээ… төмөр замаа барь… өсч хөгжиж байгаа компаниуд ногдол ашиг тараах шаардлагагүй…

Avatar

Зочин 2020-02-11 182.160.37.60

АН-ы энэ сайтыг хаа. тарвагадоржийг нь олж чихдэж ир.

Avatar

Иргэн 2020-02-11 202.126.88.135

Дундаас нь дарга нар цохиод дахиад баахан овоолсон шороотой болчихгүй бол уг нь төмөр замаа барьсан нь дээр ээ.
Алийн болгон машинаар зөөж тэнэглэх вэ?

Avatar

ШУДАРГА 2020-02-11 183.81.171.2

ХУВЬЦААНЫХАА НООГДОЛ АШИГЫГ АВМААР БАЙХЫН МАНЫ МАНГАРУУДАА.. БИДНИЙ БАЙГУУЛЖ БУЙ НИЙГЭМ ЧИНЬ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМ МӨН БАЙХАА.. КОМНИСТ Ч БИШ СОЦИАЛИСТУУД Ч БИШ ЭРЭЛИЙЗ БОЛЧИХСОН БАЙЖ .. ЯАХ ГЭЭД АРД ТҮМНЭЭ БООМИЛООД БАЙДАГ ХУЛГАЙЧУУД ВЭ? МИНИЙ ХУВЬЦААГ МИНИЙ ӨМНӨӨС ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХ ЯМАР Ч ХУУЛЬ ДЭЭР БАЙХГҮЙ ШИГ САНАГДАХ ЮМ.

Avatar

Сок 2020-02-11 202.126.89.206

Бид өнөөдрийн аяга хоол, шил архинаасаа илүүтэй, ирээдүйн үр хүүхдүүдийнхээ гэрэлт ирээдүйг бүтээх учиртай. Алсын хараатай

Avatar

Зочин 2020-02-11 66.181.177.114

Ерөнхийлөгч Баттулгын ариун гэгээн нэрэнд сэв суулгах болуужин гд тэр золигийн төмар замыг хурдхан бария гэж шийдсэн бус уу?!

Avatar

Зочин 2020-02-11 185.220.100.251

17 18 19 онуудыг нэгтгээд 400 мянгыг өгнө гэнүү. Тэрийг өгчихвөл 2 хоногийн дотор л долларын ханш 3500д хүрнэ. Тэр тохиолдолд хэн хохирох вэ эргээд 400 мянгаасаа ихийг төлнө шүү хүмүүсээ

Avatar

нэр төр 2020-02-11 66.181.180.75

төмөр замд зориулах хэрэгтэй шүү

Avatar

орк юмаадаа 2020-02-11 182.160.33.61

сонгуулын өмнө идэж уух мөнгө идэх бас сонгуулын мөнгө өг гээд бөөн асуудөл бхгүюдааа

Avatar

Зочин 2020-02-11 72.196.192.250

MAN – Mongol Ardiin Nam bol – MAJN buyu Mongol Ardiin Jdvchdiin nam.
MAHN- MongolArdiin Huvisgalt Nam
MAJN- MongolArdiin Jdvchdiin Nam
bolj bna uu?!

Avatar

Зочин 2020-02-11 72.196.192.250

Turiin umch gedeg chini turiin tomchuuliin BULHAI hii deg l, hulgai hii deg l hurungu shvvdee!

Avatar

Зочин 2020-02-11 103.80.211.14

Иргэдэд тараагаад юу болсоныг МАН-н Чалкогийн өр, АН-н 1072 хувьцааны 200 мянгаас харсан биз. Болж өгвөл тэр төмөр зам баяжуулахыг нь бариулаачдээ паразит гэрийн тэжээвэр амьтадаа.

Avatar

Иргэн 2020-02-11 59.153.114.119

Но-той компани мөн

Avatar

Иргэн 2020-02-11 59.153.114.119

Энэ компани Хүрэлсүх тэргүүтэй ЖДҮчидийн намын саалийн үнээ болоод удаж байгаа. МАНгарууд ялагдсаны дараа ухвал ч олон хүн дээлээ нөмөрнө дөө

Avatar

ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУР 2020-02-11 103.111.68.50

ЭНЭ ХҮМҮҮС АМ Л АНГАЙВАЛ МӨНГӨ ЯРИХ ЮМ БЭЛЭН МӨНГӨ АЛЬ БОЛОХ БАГА ТАРААЖ АМ ДОЛЛАРЫН ӨСӨЛТИЙГ ЗОГСООХГҮЙ БЭЛНЭЭР ХУВЬЦААНЫ МӨНГӨ АВНА ГЭХ ЮМ. ДОЛЛАР 3000 ХОЛ ГАРААД Л ЯВАХАД ХЭН ХОХИРОХ ВЭ ЭНЭ ОЛОН АРД Л ХОХИРНО.ЭНЭ 1072 ХУВЬЦААГАА ЯРИХАА ТҮР ЗОГСОО,БИДЭНД ИРЭХ 4 ЖИЛД ТӨЛӨХ ОЛОН ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨР БАЙНА ТҮҮНИЙГЭЭ ДАРЖ ЭНЭ УЛСАА ӨРНӨӨС САЛГАХАА БОД СОНГУУЛИЙН ШОУ ХИЙЖ МӨНГӨТЭЙ БОЛОХ ГЭСЭН ХҮНИЙ СЭТГЭЛЭЭР БИТГИЙ ТОГЛО.

Avatar

зочин 2020-02-11 103.229.120.92

авна гээд байгаа хүн байхгүй шүү дээ АН намынхан ашигтай байхлаар нь хор найруулж боож үхэх дөхөж бна

Avatar

ИРГЭН 2020-02-11 183.81.171.2

ХАХА ХӨӨЕ ЧИ БАЙЗ БУСАДЫН ТОЛГОЙГ БҮҮ УГАА. ТЭР ӨРИЙГ ЧИНЬ ХЭН ТАВЬСАН ЮМ . ЭНЭ ХУВЬЦАА ЧИНЬ АРД ТҮМНИЙХ . ЮУНД ЗАРЦУУЛАХАА ЯАДАЖ ИРГЭД МЭДДЭГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ. ДОЛЛОР ЧИНЬ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ТОГЛООМ БОЛООД УДАЖ БАЙНА. ӨСӨХ УРУУДАХ НЬ ТЭДНИЙ ХИЙЖ БУЙ ХЭРЭГ. ЯАДАЖ ИРГЭДЭЭСЭЭ АСУУДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж