Улаанбаатарт 1-3 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 1-3 градус дулаан байна

Улаанбаатарт 1-3 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2020.02.11/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.


Улаанбаатар хотод: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 12-14 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: 

Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Эг-Үүр,  Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн,  өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Хэрлэнбаян-Улаан орчмоор: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж