Гарын арьсаа нүүрний арьс мэт арчил | News.MN

Гарын арьсаа нүүрний арьс мэт арчил

Соёл зөвлөж байна

Гарын арьсаа нүүрний арьс мэт арчил

Гарын арьсаа нүүрний арьс мэт арчил

Хүний гарын арьс нь биеийн бусад хэсгийг бодвол хөлс болон тосны булчирхай бага байдаг. Гарын арьсны бүтэц дэх усны хэмжээ нүүрнийхээс 5 дахин бага тул амархан хуурайшиж үрчлээтдэг тул нүүрний арьсны адил арчлах хэрэгтэй.

Цэвэрлэгээ – Гарын гадаргуу, хумс, хумсны завсар нь нян амьдрах таатай нөхцөл бөгөөд нян устгах савангаар угаах нь тохиромжтой ч байнга хэрэглэснээр арьсны нянгийн эсрэг дархлааг сулруулах эрсдэлтэй. Тэжээл өгч, чийгшүүлэх үйлчилгээтэй саванг сонгоорой.

Хамгаалалт –  Гарын арьс нар, салхинд хамгийн их өртөж байдаг. Нүүрний арьс адил нарны хэт ягаан туяа, хүйтэн жавраас хамгаалах хэрэгтэй.

Арчилгаа – Гарын арьсаа нүүрний арьс адил гуужуулж байх хэрэгтэй. Арьсны эвэрлэг давхаргын үхэжсэн эсүүдийг гуужуулснаар шинэ эд эсээр төлжин, шим тэжээлийг илүү гүн шингээх боломжтой болох юм. Нар, салхины хамгаалалттай гарын тосыг тогтмол түрхэж хэвших нь гарын арьсны хөгшрөлтийг удаашруулахад тустай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж