Билл Гэйтс дэлхийн анхны устөрөгчөөр ажилладаг хөлгийн эзэн болно

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Билл Гэйтс дэлхийн анхны устөрөгчөөр ажилладаг хөлгийн эзэн болно

Билл Гэйтс дэлхийн анхны устөрөгчөөр ажилладаг хөлгийн эзэн болно

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, АНУ-ын тэрбумтан Билл Гэйтс дэлхийн анхны устөрөгчөөр ажилладаг хөлөг онгоцыг хийлгэхээр захиалга өгчээ. Үүний тулд тэрбээр Нидерландын дизайны “Sinot” компанид 644 сая ам.доллар төлсөн байна.

Тус компани нь таван давхар тавцантай “Aqua” хэмээх хөлгийнхөө загварыг өнгөрсөн жил Монакод болсон шоуны үеэр танилцуулжээ.

Усан сан, нисдэг тэрэгний зогсоол, биеийн тамирын болон спа өрөөнүүдтэй тансаг зэрэглэлийн усан онгоцонд 14 зорчигч 31 ажилтантай байхаар төлөвлөгдсөн байна. Нэг цэнэглэлтээр 6000 км зам туулах чадалтай уг хөлөг нь 2024 он гэхэд бэлэн болох бөгөөд 30 км/цагийн хурдтай байх аж.

Эх сурвалж: ENGADGET

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж