БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов Даваа гариг (2020.02.10)-т хэвлэлийн бага хурал дээр БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин тавдугаар сард Москвад албан ёсны айлчлал хийж, Зөвлөлт холбоот улс Фашист Германыг ялсны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор төлөвлөж буй талаар Бээжин мэдээлснийг уламжилсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь сэтгүүлчдэд 2020 онд болох Ялалтын баярт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Ангела Меркель тэргүүтэй дэлхийн бусад орны удирдагчдыг оролцохыг урьсан талаар мэдээлсэн билээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ