ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар энэ 2020 онд дор хаяж гурван удаа уулзах төлөвлөгөөтэй байгаа хэмээн БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов хэллээ. Эдгээр уулзалт нь олон улсын арга хэмжээнүүдийн үеэр болох ажээ.
"Коронавирусийн тархалтын нөхцөл байдал намжвал хоёр орны тэргүүний эхний уулзалт тавдугаар сарын эхээр болно. Тавдугаар 9-нд тэмдэглэх Ялалтын 75 жилийн ойд БНХАУ-ын дарга оролцох төлөвлөгөөтэй байна. Мөн зургадугаар сарын сүүлээр Санкт-Петербург хотноо зохиогдох ШХАБ-ын тэргүүн нарын ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр дахь уулзалт болно. Харин гурав дахь уулзалт оны сүүлийн хагаст болох төлөвлөгөөтэй. ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр яригдаж байна” хэмээн Элчин сайд Сергей Денисов хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ