Шенгений орнуудын визийн өөрчлөлт оросуудад хамаарахгүй

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Шенгений орнуудын визийн өөрчлөлт оросуудад хамаарахгүй

Шенгений орнуудын визийн өөрчлөлт оросуудад хамаарахгүй

Европын холбооны визийн шинэчилсэн журам 2020 оны хоёрдугаар сарын 2-ноос мөрдөгдөж байна. Гэсэн ч энэ өөрчлөлт нь ОХУ-ын иргэдэд хамаарахгүй, өмнө үйлчилж байсан бүх нөхцөл хэвээр хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны Европын нэгдүгээр газрын захирал Алексей Парамонов РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэллээ.

"ОХУ болон Европын холбооны хооронд 2006 оны тавдугаар сард хийсэн хэлэлцээрээр тохирсон ОХУ-ын иргэдэд хөнгөвчилсөн журмаар виз олгох нөхцөл хэвээрээ үлдсэн. ОХУ-ын иргэн анх удаа Шенгенийн виз хүссэн тохиолдолд нэг жилийн хугацаатай олон удаагийн виз олгогдож, энэ визээ ашигласан нөхцөлд 2.5 хүртэл жилийн олон удаагийн виз авах нөхцөл хэвээрээ үйлчилнэ" хэмээн Алексей Парамонов хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж