Норвег улсыг Шпицбергенийн гэрээг зөрчсөн гэж ОХУ буруутгав | News.MN

Норвег улсыг Шпицбергенийн гэрээг зөрчсөн гэж ОХУ буруутгав

Норвег улсыг Шпицбергенийн гэрээг зөрчсөн гэж ОХУ буруутгав

Норвег улсыг Шпицбергенийн гэрээг зөрчсөн гэж ОХУ буруутгав

Осло дахь ОХУ-ын ЭСЯ мэдэгдэл гаргаж Норвег улс Шпицбергенийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчлөө гэжээ. Уг мэдэгдлийг ЭСЯ-ны Facebook дэх хуудсандаа нийтэлсэн байна.

"Шпицбергенд олон асуудал хуримтлагдаад байна. Бидний хүсэлтийг үл харгалзаж байгаа учраас манай Гадаад хэргийн сайд Сергей Лавров Норвегийн Гадаад хэргийн сайд Ина Эриксенд захидал явуулах хэрэгтэй болсон” хэмээн уг мэдэгдэлд дурджээ.

Энэхүү бүлэг арлыг эзэмших Норвегийн эрхийг огт хөндөөгүй ч Шпицберген нь Норвегийн унаган нутаг биш, 1920 оны гэрээгээр эдгээр бүлэг арал Норвегийн бүрэн эрхэд хамаарч байгаа, гэхдээ бүлэг аралд хамаарахгүй хэсэгт Норвег хяналтаа тогтоож, энэ хэсэгт хийх нефть, байгалийн хийн лицензийн хуваарилалтад нөлөөлж байна хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Норвегийн энэ байдлаас шалтгаалан Оросын компаниуд нөөц ихтэй газруудад хайгуул хийх хүсэлтээ өгч чадахгүйд хүрээд байгаа ажээ. Тиймээс энэ асуудлыг шийдэхийг Норвегийн талаас оросууд хүсч байгаа юм.

Шпицбергений бүлэг арал нь Хойд мөсөн далайн 76-гаас 80 дугаар параллелийн хооронд байрладаг олон улсын онцгой эрхтэй бүс юм.

1920 оны гэрээгээр бүлэг арал Норвегийн бүрэн эрхэд хамаарах болсон юм. Гэхдээ уг гэрээнд оролцогч талууд, тухайлбал, ОХУ энд байгалийн баялаг ашиглах, эрэг хавийн усыг ашиглах эрхтэй юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭХЭ 2020-02-11 103.57.92.135

ОРОС ХУЛГАЙЧ НАР ХӨРШ УЛС ОРНУУДЫНХАА ГАЗАР НУТГААС ҮРГЭЛЖ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНАА УЛААН ОРОСУУДЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-02-11 72.196.192.250

MMM guai ta "ops pops poniiloo,orosiin hoshnogo joniiloo" boljee.

Avatar

Зочин 2020-02-11 72.196.192.250

Hurshduu huurai shig handdag ah narin mini tsarai ene l daa!!!
Bid l shuluulan shuluulan dagasaldaad baidag bilee !!!

Avatar

zochin 2020-02-11 103.212.117.98

neg iimerhuu huuli yariad l manai usan tsahilgaan stantsiig mini gatsaagaad bidniig daramtalaad bgaa orosuud shuu dee, yaduu hugjilgui mongol l tedend heregtei

Avatar

Мммм 2020-02-11 66.181.161.12

Хятадын зээлээр ашигаа нөхтөл Хятад эзэмших эрхтэй УЦСтанц биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж