УОК: Цагаан сарыг цуцлах саналыг ҮАБЗ-д танилцуулна | News.MN

УОК: Цагаан сарыг цуцлах саналыг ҮАБЗ-д танилцуулна

УОК: Цагаан сарыг цуцлах саналыг ҮАБЗ-д танилцуулна

УОК: Цагаан сарыг цуцлах саналыг ҮАБЗ-д танилцуулна

НЭМЭЛТ 17.05 ЦАГ

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА, ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН:

-Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг Эрүүл мэндийн сайд гаргалаа. Коронавирусttс урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд тархалт өндөр байгаа нь хөдөлгөөнийг хорьж чадаагүйтэй холбоотой. Хятад улсад Цагаан сарын баярын үеэр хөл хөдөлгөөнийг хорьж чадаагүйгээс тархалт өндөр байсан. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс хөдөлгөөнийг зогсоохын тулд Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг хуулийн дагуу гаргана. Хуулийн дагуу Ерөнхийлөгчид хүсэлтээ өгөх болов уу.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ГАРГАСАН БУСАД ШИЙДВЭРҮҮД:

  • Мөн коронавирусийн үед нэн шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуур, эмнэлгийн хэрэгслийг авах шаардлагатай хөрөнгийг шийдсэн учраас энэ ажлыг яаравчлах санал гаргав.
  • Түүнчлэн ХӨСҮТ, Цэргийн госпитал, ОБЕГ-ын харьяа сувилал зэргийг бэлэн байдалд бэлтгэх үүргийг Улсын онцгой комиссоос өглөө.
  • Түүнээс гадна нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл цуцлах шийдвэр гаргав.
  • Хуулийн байгууллагын харьяа оёдлын үйлдвэрүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт амны хаалт нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах.

Ийнхүү Онцгой комиссын хурал дууссан бөгөөд яг одоо ҮАБЗ хуралдах юм байна.


УОК: ЦАГААН САРЫН БАЯРЫГ ЦУЦЛАХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.10/ хуралдлаа. Хуралдаанаар БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтод ажилласан ажлын хэсгийн мэдээлэл болон коронавирусийн үед тусгай эмнэлэг гаргахтай холбоотой асуудлыг хэлэлцэв. БНХАУ-тай хиллэдэг хилийн боомт, сумдад вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг шалгасан байна. Вирус илэрсэн тохиолдолд тусгаарлах байруудыг сонгох, урьдчилан сэргийлэх ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийт 5500 гаруй зорчигч нэвтэрсэн байна. Вирусийн дэгдэлттэй холбоотойгоор Эрээн хотод бөөгнөрөл үүссэн учраас 1780 иргэнийг хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулжээ.

АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, ОБЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Г.АРИУНБУЯН:

-Замын-Үүд боомтод ажиллаж байгаа иргэдэд нөхөн олговор олгох, боомт дээрх ариутгалын бодис, тоног төхөөрөмжийн зардлыг нэмэгдүүлэх саналыг гаргасан бөгөөд 3-4 хоногийн нөөцтэй байгаа юм байна. Өмнөговь аймагт шуурхай ажлын хэсэг ажиллуулж, эргүүл хийн ажиллаж байна. Өдөрт дунджаар 60-80 тээвэр хийж байгаа. Хилийн бүсээс 100-180 км зайтай коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх үүрэг өгсөн. Орон нутгаас нүүрс тээвэрлэлт 10 дахин буурсан бөгөөд цаашид тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоох, түргэн тусламжийн автомашинтай болгох санал гаргажээ. Ажлын хэсэг хамгийн сүүлд Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд шалгалт хийсэн. нэгдүгээр сарын 28-аас хойш 78 орны 11 мянга орчим иргэн нэвтэрсэн бөгөөд үзлэг шалгалт, халууныг хэмжилт хийсэн. Буянт-Ухаа хилийн боомтод хамгаалах хэрэгсэл, зайнаас халуун хэмжигчийн нөөцийн нэмэгдүүлэх, тусгаарлах өрөөны тоог нэмэгдүүлэх санал гаргажээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:

-2020 оны нэгдүгээр сарын 3-нд коронавирусийн мэдээлэл ирүүлснээс хойш Эрүүл мэндийн салбар цаг наргүй ажиллаж байна. ДЭМБ, БНХАУ-ын албан ёсны мэдээллийг үндэслэн ард иргэдэд цаг алдалгүй мэдээлэл өгч байгаа. БНХАУ-ын 31 мужид коронавирусийн тохиолдол, Эрээн хотод 39 тохиолдол ирэрсэн. Мөн Өмнөговь аймагтай хиллэдэг бүст мөн халдварын тохиолдол нэмэгдэж, эрсдэл улам өндөр болж байна. Эрүүл мэндийн салбар халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа. ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр зөвхөн Хятад иргэд биш бусад орны иргэд ч өвчилсөн. 2-14 хоногийн нууц байдалтай халдвар явж, халдварын шинж тэмдэг илрээгүй хэрнээ бусдад халдвар тарааж байгаа тохиолдол илэрсэн. Эрсдэл өндөр байгаа учраас халдвар гарсан үед бэлэн байдалтай байх чиглэлээр ажиллаж байна. 1000 гаруй эмч нарт сургалт явуулсан, өрхийн эрүүл мэндийн төв болон бүх шатны эмч нарт шинэ мэдээлэл өгч, эмчилгээний тактикуудын талаар зөвлөмж, мэдээллийг цаг алдалгүй өгч байна. Мөн коронавирусийг илрүүлэх оношлуурыг баталгаажуулаагүй ч Япон улсад үйлдвэрлэгдсэн 200 оношлуурыг авсан, маргааш 500 ширхэг оношлуур Монгол Улсад ирж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс 100 мянган хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэрэг шаардлагатай зүйлсийн нэг сарын нөөцийг бэлдсэн. Мөн халдварын үеийн оношлогооны аппарат, амьсгалын аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг 4,2 тэрбум төгрөгийг эхнээс нь хийж эхэлж байна. Хэрэв коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд Цэргийн коспитал, "Асралт мэйд" зэрэг хувийн эмнэлэг халдварын үед ашиглах саналуудыг ярьсан. Мөн ХӨСҮТ 200 гаруй ор бэлэн байгаа. Урьдчилсан байдлаар 800 орчим ор бүрдэх боломжтой юм. Мөн хотын захад ОБЕГ-ын харьяа 100 ортой сувиллыг бэлэн ажиллуулах боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Мөн эрүүл мэндийн сайдын зүгээс Сар шинийн баярыг коронавирусийн халдварын үед тэмдэглэхгүй байх санаачлага гаргахад 80 гаруй хувь нь дэмжиж байна лээ. БНХАУ-д ч коронавирусийн тархалт Цагаан сарын баяраар нэмэгдсэн нь тогтоогдсон. Тиймээс бид ч гэсэн Цагаан сарыг тэмдэглэхгүй байх асуудлыг бас шийдэх нь зөв болов уу гэсэн саналыг гаргасан юм.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА, ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН:

-Боомтуудад ажилласан ажлын хэсгийн мэдээллийг сонсоход ажиллаж дөрвөн боомтод ажилласан дүнг сонслоо. Тавьж буй асуудлуудаас нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хугацаагаар түр зогсоох саналыг орон нутгаас болон иргэд, нүүрс тээвэрлэгч нарын зүгээс тавьсан байна. Мөн Цагаан сарын баярыг хориглох нь зүйтэй гэсэн саналыг мөн Онцгой комисс хэлэлцэж, холбогдох албаныханд шийдвэрээ хүргүүлэх юм.

Мөн Улсын комиссын хуралдааны үеэр маскны нөөц багатай байгаа учраас үйлдвэрлэлийн асуудал хүндрэлтэй байгаа учраас маск оёж болдог бүтээгдэхүүн учраас үйлдвэрлэлийг нь шийдэж, үнийг нь барих, хуулийн байгууллагын оёдлын үйлдвэрүүд байгаа учраас маск үйлдвэрлэж, аптекуудаар нийлүүлэх хувилбарууд байгаа юм байна. Түүнээс гадна нүүрс тээвэрлэлтийг зогсоож, баяжмалыг хилээр нэвтрүүлэх ажлыг хэвийн үргэлжүүлэх санал гаргалаа.

Улсын онцгой комиссын хурал үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

91 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Anand. 2020-02-10 202.126.89.15

2020 onii 2 sariin 12 nii baidlaar ovor Mongold niit 58 tohioldol burtgegdsen bna. Haanaas yamar medeelel avdag naimaa…

Avatar

Зочин 2020-02-10 192.82.71.46

ҮАБЗ хэмээх 3 товарищ бушуухан шийдээч ээ!!! Дүлээд суугаад байх хооронд чинь нөгөө айхтар вирус чинь ороод ирвэл өнгөрлөө шүү!!!!!

Avatar

Зочин 2020-02-10 122.201.19.99

tsagaan sariig shuud tsutslah herehgtei gehdee amraltiig edluuleh amraah shaardlagatai.

Avatar

Зочин 2020-02-10 49.195.50.80

Шууд л хоригло. Ийм юман дээр нялцаганах хэрэггүй.

Avatar

Зочин 2020-02-10 202.131.243.186

Шийдвэрээ хурдан гарга аа. ЦОмхоон тэмдэглэ гэвэл аав ээж дээрээ очоод л өнгөрий. боль гэвэл болилоо дүлэгнэсэн юм бэ ямар. Сарангэрэл нь одоо сэрж байгаа юмуу хаашаа юм ОК гишүүн байж.

Avatar

Зочин 2020-02-10 202.131.231.86

хориглох нь зүйтэй. идэж уухаас болж эрүүл мэндээрэй хохирохыг хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой шүү монголчууд аа

Avatar

Зочин 2020-02-10 65.196.101.81

Засгийн газар, УОК, Нийслэл сайн ажиллаж байна. Хориглох нь зүйтэй. Эрүүл мэнд хамгийн чухал

Avatar

Зочин 2020-02-10 64.119.18.69

Энэ онцгой тохиолдол. Хориглох нь маш зөв. Хэрэв тэмдэглэвэл гэртээ гэдэг нь шал худлаа болно. Монголчууд болсон хойно жаахан халаад ирэхээрээ айл хэсэж золгож л таарна. Ямар ирсэн зочдыг оруулахгүй байлтай биш. Мэдээж масктай золгохгүй нь ойлгомжтой.

Avatar

Hishgee 2020-02-10 122.201.22.29

Shashigar uvgunSARA GERELEE dagaarai …

Avatar

Би 2020-02-10 66.181.177.172

Дуртай дургүй орж гардгүй гээд нэг үг хаях хэрэгтэй болно яахгээд байгаа нь тодорхойгүй

Avatar

Зочин 2020-02-10 122.201.22.29

Shamshgar shar SARANGERELEE dagaarai

Avatar

Иргэн 2020-02-10 192.82.70.224

Хаяанд нь үхлийн харанга дэлдээд байхад бүх хил боомтоо хаалдаа. Засгийн газартаа сар шинийн худалдаа явуулаад.ТВ р реклам цацаад байхаар чинь
зарим хүмүүс баяраа тэмдэглэж л таарна ш дээ.Аль эртний л авах арга хэмжээг хэлэлцэж хуралдаад байхаар хурдан шийдчээч.

Avatar

Zov 2020-02-10 207.6.112.23

Alban esoor horigloh ni mash zov.
1. Coronovirus bolon bukh torliin virus tarahaas sergiilne.
2. Hoolnii hordlogo, arkhidalt, hogshchuudiin daralt ihseh asuudal garahgui.
3. zaluuchuud orond orj hogiin beleg, hool huns beldej daramtand orohgui.
3. Hudlaa uls torchid zagaan sar dalimduulj songuuliin surtalchilgaa hiij humuusiin tarhi ugaahgui.
4. Bugdeeree zagaan sar bur ordog yadargaand orohgui.
5. Demii baahan humuusiin hooloj orond orj baisnaas ezeg eh emee ovoodoo heregtei em tariag ni avch o

Avatar

Зочин 2020-02-10 45.51.113.91

Бөөрөнхийлөөд, панзчидын эрх ашгийг хамгаалаад байлгүй бүрмөсөн хориглочихоочээ

Avatar

Зочин 2020-02-10 150.129.140.121

Них сүржигнээд төсвөөс баахан мөнгө гаргаж битгий луйвар хийх гээд бай, та нарт итгжхгүй байна, Сарангэрэл Энхболд та хэд өлөн чоно гэсэн үг , зүгээр л амны хаалт маскаар 1,0 сая ширхэгээр ханга бид аарцаа ууж, мах аа идээд явахад бно за, суухөй л******д чоно бохооноор гэгчээр баахан мөнгө ш*** гээд бна шүү ард иргэд ээ!

Avatar

Иргэн 2020-02-10 202.126.89.166

Эргүү зөнөг өвгөн Энхтүвшин ямар шийдвэр гаргаж байгаагаа ойлгохгүй мунгинаж байна.Энэ зөнөгийг хөөж явуул Хүрэлсүхэн арай сийрэг толгойтой хүн олдоно биздээ

Avatar

ҮХЭР ХАЛХ 2020-02-10 192.82.68.142

цагаан сарыг хорино гэхээр яаж хорихийн хөл хорио тогтоох юмуу.гэртээ хүүхэдтэйгээ ууц буузаа идэж болох юмуу хажуу хөрштэйгөө золгож болхуу золговол ямар шийтгэлтэй байхийн энэ бүгдэд хариулах хэрэгтэй болно доо

Avatar

Зочин 2020-02-10 202.21.108.215

Цагаан сар чинь явж явж нэг ламын хойдохыг уншиж гашуудал тайлдаг л уламжлалтай юм билээ шд Чингисийн үед Монголчууд цагаан сар тэмдэглэж байсан ганц ч баримт байдаггүй. Буддийн соёл, Богд зонховын ёс дэлгэрсэнээс хойш л Монголчууд тэмдэглэж ирсэн байх юм. Тэр тэмдэглэж байх үедээ хаан эзэн, хошуу ноёд, хутагтууд, хувилгааддаа хадаг, ембүү барьж золгодог байснаас бус настай хүндээ очиж золгодоггүй байж. Ядуу хамжлага настангуудаа ихэс дээдэс нь хүлээж авдаг байжээ. Энэ нь явсаар Монголчлогдсоор

Avatar

ҮХЭР ХАЛХ 2020-02-10 192.82.68.142

битгий х у ц за хятадтайгаа хамт цаган сараа тэмдэглэхийг чинь хэн хорисийн айн.тэр хамаатангуудтайгаа л хамт байлдаа бидний монголчуудыг бүү оролд.

Avatar

Irgen 2020-02-10 66.181.161.37

Chi bayan uu. Bayanii devsger uu. Eejde ochij zolgovol bolooshdee. Toruulsendee, Usgusunduul

Avatar

Зочин 2020-02-10 202.21.108.215

Монголчууд дунд Төвд, Манж, Хятад угсаатнууд олширсон нь үнэн ажгуу. Тэд хэл ам болоод ямаан омгоороо олноос онцгойрч харагддаг гэдэг.

Avatar

Зочин 2020-02-10 59.153.85.88

Ингэж бөөрөнхийлж байхаар баяр тэмдэглэхийг нэг мөсөн хориглох хэрэгтэй. Авто болон төмөр замын хот хоорондын зорчигч тээврийг зогсоох арга хэмжээ ав. Сайн бодоцгоо, эрүүл мэнд үү, архи бууз, вирус уу?????? Цагаан сарыг хэзээ ч тэмдэглэж амжина. Энэ жил өнжсөнөөр өв уламжлал үгүй болохгүй, бид монголоороо л үлдэнэ. Эрүүл мэнд л ЧУХАЛ!!!!!!

Avatar

ИРГЭН 2020-02-10 66.181.182.237

Хүн их цуглардаг газруудаа яаралтай ХААГААЧ ЭЭ ! Японы усан онгоцонд карантилагдсан хамгаалагдсан байгаа хүмүүс дунд ч халдвар авсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өссөөр 130 давлаа. Маш хурдан тархаж байна ш дээ !

Avatar

бяцхан зочин 2020-02-10 103.10.23.111

минийхээр бүх тм том дэлгүүрүүдээ хаавал дээр гэж бодож байна.номин;хархорин улаанбаатар дэлгүүр … гэх мэтчилэн.энэ миний бодол.би буруу бодсон байж магадгүй .би дөнгөж хэдхэн настай.

Avatar

ИРГЭН 2020-02-10 202.9.46.150

ЦАГААН САРЫГ ХОРИГЛХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР. ХЯТАД УЛС ЦАГААН САРААРАА ВИРУСИЙГ ТАРААЧИХСАН ШҮҮ ДЭЭ…ЭНЭ ЖИЛ ТЭВЧИЦГЭЭЕ МОНГОЛЧУУД АА.

Avatar

болороо 2020-02-10 103.10.23.111

миний бодлоор зөв гэж бодож байна.учир цагаан сараар золгохдоо үнсүүлдэг шүү дээ.энэ өвчин авчрах зүйл ихтэй гэж бодож байна. харин та нарыхаар 😐.уучлаарай би жаахан алдаатай биччихлээ 😥

Avatar

ИРГЭН 2020-02-10 202.9.46.150

шийдвэрээ хурдан гаргаж баталгаажуул. энэ жилийн тухайд цагаан сарыг хориглох нь хамгийн зөв шийдвэр байх болно. 1 жил тэвчицгээе монголчуудаа. хятадын бүх мужид вирус тархсан нь цагаан сартай нь холбоотой шүү. монгод ороод ирвэл аюул учирна шүү…

Avatar

зочин 2020-02-10 202.9.40.116

Өвчингүй бол уулзаж учирч л нэг болно доо. Манайх шиг эдийн засаг сул оронд өвчин гарвал хэцүүднэ. Ямар ч тохиолдолд цагаан сарыг энэ удаа цуцлах нь хамгийн зөв шийдэл. Бизнесийн алдагдалд хэсэг хугацаанд ороо л биз. Эрүүл мэнд хүний амь насаар хохирох аюул биз дээ. Эрүүл байвал болоо. Цагаан сарыг цуцлах хамгийн зөв шийдэл.

Avatar

zochin 2020-02-10 59.153.112.88

baraagaa zarah naimaachin, zasal hiih lam nar booj uheh ni dee, tuunees bish heden hugshduu bodvol ene udaad tur zavsarlasan ni ami nasand ulziitei shuu,

Avatar

болор 2020-02-10 88.125.80.192

дээр үед монголд ДОХ орж ирж гэнээ гэсэн яриа хөдөөгүүр тарахад … муусайн юмнууд дээгүүрээ хувааж аваад мань мэтэд нь олдохгүй биз дээ гэж байсан гэнэлээ. Одоо тэгсэн монгол хүнд халддаггүй юм гэнэ цагаан сараа өргөн хийнээ гэсэн давалгаа маягийн юм фб т явж бна

Avatar

Зочин 2020-02-10 66.181.161.68

Хэн тэгж бас цуурав…өөрөө бас цуурахыг бодход цуурхал тараагч эзэн шив.би лав тийм юм сонсоогүй…

Avatar

Horoonoos beleg taraagaad baina shdee 2020-02-10 150.129.140.24

Sukhbaatar duurgiin horoonoos hugshchuuldee tsagaan sariin beleg geed tom "Uguuj"-iin yeven bas uuttai urel vafli chiher g.m taraagaad baina shdee. Tegeheer chin odoo tsagaan sar hiih yum baina daa gej oilgoj baina.

Avatar

Зочин 2020-02-10 64.119.23.50

Сүхбаатар дүүрэгт эхлээд өвчин гарах болно шүү.

Avatar

Зочин 2020-02-10 66.181.161.68

Яахав идэж л орхино ш дээ…яадах юу байхав.

Avatar

Иргэн 2020-02-10 103.229.123.77

Үзэсгэлэн сурталчилгаагаа зогсоо эхлээд

Avatar

Зочин 2020-02-10 192.82.74.204

Tsutslana gevel bilgiin toolliig tsutslana gej oilgogdohor baina. Horiglono gevel tsagaan sariig gemt hereg gej uzeh heregtei bolno. Popchuud ugee ch zuv hereglej medehgui har massiig dagaj namirah yumdaa. Zugeer l tsagaan sariig urgun temdeglehgui baihiig urialj uursduu ulger uzuuleh yostoi yum l daa. Ugaasaa tsagaan sar ger buliin hureenii bayar

Avatar

Зочин 2020-02-10 66.181.181.13

Монгол орж ирсэн нууц хэлбэртэй байгаа гэж ойлгох нь зөв шүү. Тийм учраас төрөөс цагаан сар шэж баяр тэмдэглэхгүй гэж хэлэх нь зөв.

Avatar

Ksa 2020-02-10 202.126.88.158

Манайх хөгшин өндөр настай хүнтэй айл. Хөгшний бие ердийн ханиаданд дарлуулаад арай гэж л босгож ирлээ. Ах дүү нараасаа тандаж асуулаа, цагаан сараа танайхан яамар хэмжээнд тэмдэглэх вэ? гэж. Тэгсэн мань нөхөд хотод танайхаас өөр орох айл байхгүй очно оо, очихгүй бол гомдох байлгүй ээ… гээд хуухайнууд гийгүүлж өгөх юм ярьж байна. Өвдөхөд нь ганц эм бариад ирээгүй л нөхөд. Хөгшин маань олон хүн үймж шуугиад ханиад томууны цагаар гээд тээршаагаад байдаг. Ах дүүс нь гэж хувиа хичээсэн өгөр ОРКууд

Avatar

zochin 2020-02-10 103.229.122.226

ene ond tsagaan sariig yaraltai horigloe'amisgalaar tarhah ovchin oirhon baina shuu

Avatar

Зочин 2020-02-10 66.181.161.68

Хаха танайхан л тэгж байгаа арчаагүы гарууд биз …Монголчууд харин гэр бүл дотороо тэмдэглэнэ гэж байна…угаасаа л тэгж л ирсэн…хаа хамаагүй танихгүй шахам айлаар ордог хөдөө зан аль 90 онд дуусаа биздээ

Avatar

Зочин 2020-02-10 207.6.112.23

Olon aild yag iim baidal haragddag. Jiriin odor hogshin aav eej emee ovoo deer ovchtei ued ni 1 ch hamaatan sadan gesen um irdeggui baij zagaan sar geheer hen ch yum b** med baahan gachin hamaatan nertei goliison umnuud debiil zarailaad myangan huuhdee chireed irdeg. Baahan haldvar virusaas oior um baihjgui. Neg ih udam ugsaagaa ovluuleed yariad suudgiig ni medehgui. Bi l lav ter hamaatnuudiin ur huuhduuduud dahij haraad ch tanihgui

Avatar

Зөв 2020-02-10 94.100.6.72

Шарын шашны энэ баярыг одоо бүр хориглосон дээр хэдэн лам нар уурлаж хэсэг дэвнэ л биз. Үхсэн ламыг өдөр тэмдэглэж хойдохыг уншиж яадаг юм.

Avatar

шудрага ёс 2020-02-10 43.242.243.46

ягдаа шийдвэр оройтож гаргаж бна.Нарантуул.хархорин шонхор зах хүн багтахгүй дүүрэн бна.гудамжаар Хятадад тѳрийн байгуулагуудыг ихэнхийг ажлыг зогсоосон бүх нийтийн машин тээвэр зарим вагон хүн явахгүй болохоор зогсоож бна.Уханьд Шижинпэн бүрэн эрхэт бие тѳлѳѳлѳгчийн багаа явуулж үхсэн эмчийг шалгуулж Ухань хотын 3 даргыг гянданд хийж ѳвчинг сануулсаар бхад арга хэмжээ аваагүй ѳвчин дэгдээсэн нь тогтоогвол цаазлана Муж хотуудууд дарга дарга нарт ѳвчин гаргах дэгдээсэн хүмүүсийг баривчлана гэжээ

Avatar

Зочин 2020-02-10 122.201.22.29

Arisaa hamgaalah sanal ihedjee. Zugeer l STOP hergtei bishuu

Avatar

Тэссэнгүй бичигч 2020-02-10 59.153.84.218

Хорих хорихгүй талаар албан ёсны шийдвэр гарвал биелүүлж л таарна. Харин наана нь агуу ухаантнууд хоорондоо хэрэлдэхгүй байвал зүгээрсэн. Хэдүүлхнээ байж бие биендээ хачин их томорцгоох юм. Сэтгэгдэл бичигсдийн ихэнхи нь үндэснийхээ ёс заншлын талаар …… мэддэг болов уу. Тэгсэн мөртлөө гадны баахан баяр, ёс, билэгдлийг нутагшуулж байгаагаа юу гэж боддог юм бол. Оркууд гэж бичсэн нөхдийн тархи нь харин орк байх шүү.
Цөөхөн Монголчууд бид Бие биедээ хүндэтгэлтэй хандацгаая.

Avatar

Irhen 2020-02-10 66.181.161.37

Pls fb id

Avatar

Зочин 2020-02-10 202.72.245.198

яаж хорилох юм бол доо. гэрт нь манах юм уу? мэдээлэл аваад торгох юм уу? үр дүн нь тодорхойгүй л санал байна даа

Avatar

zochin 2020-02-10 103.229.122.226

horigloh shiidveriig'arga hemjeetei ni hamruulaad l gargachih Ur dun ni ayandaa medegdene.Mongolchuud teneg bish.

Avatar

Zochin 2020-02-10 202.126.88.146

Bidnii aranshing bodoltsvol: Tsagaan sariig tsutslana gej shiid garval jinkhneesee gertee yoslokh baikh Kharin gertee temdegle geed orkhivol niiteeree zuguukhan temdeglekh magadlaltai yum shig ee

Avatar

шарын шашны баяр 2020-02-10 199.249.230.100

За харж байгаарай шарын шашны лам нар мөн шар шашинтай ерөнхийлөгч нар чинь бараг тэмдэглэнэ гэж эсэргүүцнэ. Энэ баяр чинь цагаан сар нэртэй боловч шарын шашны баяр юм шүү. Шарын шашны үүсгэгчийн үхсэн өдрийг тэмдэглэж байгаа юм.

Avatar

Өрөвдөлтэй амьтан бэ 2020-02-10 202.126.89.12

Ийм хэл, сэтгэл нь бохир хүмүүс хамгийн түрүүнд өвдөж зовдгиймш дээ. Монголоо алдсан эсьэл монгол биш ийм хүмүүс ёс заншил түүх шашин соёлоо судалж мэдэхгүй. өчүүхэн мэдлэгийн хүрээндээ бусдыг оруулчих санаатай.

Avatar

zochin 2020-02-10 103.229.122.226

shashiniig doromjilj bolohgui.Chamaas hamaagui uhaantnuud baida.'olon hun shutdeg surgaali.Ted ch baidliig medej arga hemjeenuudee hyazgaarlaad baigaa .b** yas haya.

Avatar

Зочин 2020-02-10 185.220.101.27

Бузар шашны баяраас одоо салах хэрэгтэй байна. Тэмбүүрсэн лам нар яг тэгж таарах байх тэгэхгүй бол ирэх жилдээ өлбөрөөд үхчихнэ. Шар хувалз харахаар шууд тоосгодчихмоор санагдаад байх юм. Тахал тарж байсан ч хамаагүй мөнгө олж байвал лам нарт юууч хамаагүй өлөн ацууд даа.

Avatar

Зочин 2020-02-10 103.26.195.228

Чи бузар!

Avatar

Зочин 2020-02-10 66.181.161.68

Шашины баяр биш манайд шашин орж ирээд энэ баярт нөлөөлчихсөн…

Avatar

Зочин 2020-02-10 192.82.74.204

Urid n hun medehgui bol duugai baij, teneg bol teriigee nuuj baidag baij bilee. Odoo ch teriigee zarlaad l teriig bas adilhan teneguud n demjeed l. Tsovuun tsag irjdee

Avatar

Rubeen 2020-02-10 202.126.89.4

HYATADUUDIIN GARGASAN GANTS ALDAA NI TSAGAAN SARAA HORIOGUIH GEJ BAINA.

Avatar

Зочин 2020-02-10 202.55.188.92

Уг нь хийх хийхгүй байх нь хувь хүнийл ухамсарын асуудал баймаар юм. Мэдээж хуульчлагдсан баяр наадмыг онцгой комисс шийдэхгүй байхалдаа. Ээлжит бусаар чуулган хуралдана гэхээр цаг алдана!

Avatar

Зочин 2020-02-10 202.126.89.139

Зориуд хориглосон шийдвэр гаргахгүй бол хэсч өгнө дөө

Avatar

Блумберг 2020-02-10 202.9.47.52

Коронавирусийн тархалт хоёрдугаар сарын сүүлийн хагаст оргил цэгтээ хүрнэ гэж Лондоны Эрүүл ахуй, халуун орны өвчин судлах сургуулийн эрдэмтэд мэдэгдсэн байна. Тэд Хятадын Ухань хот болон Хубэй муж дахь өвчлөлийн тухай мэдээллийг үндэслэн математикийн загварчлал гаргасныг Блумберг агентлаг мэдээлжээ.

Avatar

Блумберг агентлаг 2020-02-10 202.9.47.52

“Одоо байгаа мэдээ мэдээллийг үндэс болговол, Уханьд оргил цэгт энэ хотын оршин суугчдын 5 орчим хувь, өөрөөр хэлвэл ойролцоогоор 500 мянган хүн өвчилнө хэмээн таамаглаж болохоор байна” гэж судлаач Адам Кухарский мэдэгджээ. Гэхдээ байдал нэлээд тодорхой бус хэвээр байгаа учир, яг нарийн хугацаа хэлэх нь хэцүү юм гэж тэр дурдсан байна.

Avatar

Зочин 2020-02-10 203.91.115.52

Анхнаасаа хятад 1430000 хүн өвдөнө гэж тархалтын мэдээ цацаад байсан.

Avatar

Зочин 2020-02-10 66.181.181.13

Бараг энэ тоо үнэн. Иймд 28000 хүн нас барах болов уу.

Avatar

Зочин 2020-02-10 203.91.115.52

Монголд орж ирвэл 45 хоногт бараг бүх хүн өвдөнө шүү.

Avatar

Зочин 2020-02-10 203.91.115.52

Математик загварыг нь гаргаж ирээч.

Avatar

Urgeljlel 2020-02-10 202.9.47.52

“Одоо байгаа мэдээ мэдээллийг үндэс болговол, Уханьд оргил цэгт энэ хотын оршин суугчдын 5 орчим хувь, өөрөөр хэлвэл ойролцоогоор 500 мянган хүн өвчилнө хэмээн таамаглаж болохоор байна” гэж судлаач Адам Кухарский мэдэгджээ. Гэхдээ байдал нэлээд тодорхой бус хэвээр байгаа учир, яг нарийн хугацаа хэлэх нь хэцүү юм гэж тэр дурдсан байна.

Avatar

Иргэн 2020-02-10 202.21.118.138

Хорьсон нь дээрээ, эрүүл саруул байхад болно ш дээ

Avatar

Pablo 2020-02-10 202.9.47.12

White moone traditional celebration was in my memory.

Avatar

GUZEET 2020-02-10 202.21.107.80

LOL,,,,,,,,,,FUCK YOUR MEMORY. MARECONNE,

Avatar

Зочин 2020-02-10 172.22.6.62

ЦАГААН САРЫГ ЭНЭ ЖИЛ АЛБАН ЁСООР ЦУЦЛА! 24-26-НЫ ӨДРҮҮДИЙГ АЖЛЫН ӨДӨР БОЛГО! ХАРИН ВИРУС АЛГА БОЛСНЫ ДАРАА БУЮУ ЗУНЫ ДЭЛГЭР ЦАГТ БҮХ НИЙТЭЭР 3 ХОНОГ НӨХӨЖ АМРАА! ДЭЛХИЙ ДАХИНД ҮХСЭН ХҮНИЙ ТОО БАРАГ 1000 ДӨХӨЖ ХУРДАЦ НЬ НЭМЭГДЭЭД, ӨВЧНИЙ ГОЛОМТ БӨХӨХГҮЙ, ТАРХАЛТ СААРАХГҮЙ, НӨХЦӨЛ БАЙДАЛ ХЯНАЛТАНД ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА! ХҮМҮҮСЭЭ ЭРҮҮЛ МЭНД, ҮР ХҮҮХДЭЭ БОДОЦГОО!

Avatar

Зочин 2020-02-10 66.181.161.8

ok ok saihan hutslaa

Avatar

Зочин 2020-02-10 150.129.140.97

Dсайн байна

Avatar

б 2020-02-10 103.229.121.12

Цуцална, хаана эд нар гээд л байх юм. Гэр бүлийн хүрээндээ цомхон тэмдэглэ гэвэл болоо бишүү. МАНгаруудын Засгийн үед битгий хэл социализмын үед хаах гээд бараагүй юмаа. Тэртэй тэргүй гэр бүлийн хүрээндээ тэмдэглэж л таарна ш дээ. тэр хүрээнд нь цомхон тэмдэглэх зөвлөмж, заавар өгвөл болоо бишүү. ТЭр 3 дурак хэллээ гээд цуцлагдана гэж байхгүй ш дээ.

Avatar

Зочин 2020-02-10 103.229.123.100

Mal mini cham shig orkuud hot huduugui davhiad buun hudulguun uusgeed zamiin tugjrel uusgeed baidag ym. Ternees chini sergiilj baina geed naad shuvuun tarhindaa oilgochih.

Avatar

зочин 2020-02-10 202.126.89.168

чи муу өөрөө дурак. үр хүүхдээс чинь цагаан сар үнэтэй юу малаа.

Avatar

Зочин 2020-02-10 59.153.85.134

үхэр өвс идэж усаа ууж л таарна даа ккк

Avatar

Зочин 2020-02-10 59.153.85.134

80 хувь дэмжсэн гэж ээ. манай улс төрчид өөрсдөө зохиож ард түмний өмнөөс худал ярихаа болимоор юм. судалгаа хйисэн бол хэдэн хүний дунд хийсэн тийм судалгаагаар хэдэн хувь нь дэмжсэн гэж баримттай хэлэх хэрэгтэй. Чойжилсүрэн яалаа үхсэн хүний мөнгө авамгүй байна гэж хөгшчүүд гомдод байна гээд хууль хүчингүй болгосон. Батзандан бас сонгогчидын 40 хувь нь санал гаргасан гээд л хэзээд 400.000 хүнээс санал авчисан юм худал зохиож ярихаа болих хэрэгтэй. ХАРИН ЦАГААН САРЫГ ХОРИГЛОХЫГ БОЛ ДЭМЖИНЭ

Avatar

Зочин 2020-02-10 202.9.47.13

Хил хаагаач ээ гээд шаардаад байхад дүлий дүмбэ оргиж байгаад оройтож хил хаасан.
Тэгчихээд одоо Цагаан Сар руу дайрч давшилж байгаа юм.

Avatar

зочин 2020-02-10 202.9.46.37

ҮАБЗ гээчид нь эмч нар байдаг юм уу ? .

Avatar

Уурхайчин 2020-02-10 43.228.131.110

Цагаан сарыг хаах хэрэгтэй. Эхлээд ТВ ээр яваад байгаа хошин шогийн эргүү гаруудын тоглосон цагаан сарын оекламуудыг зогсоо. Хөдөө орнон нутгын тээврийг хаа. Захуудыг хаа.

Avatar

ddd 2020-02-10 49.0.144.72

энэ балай баярыг бүрмөсөн хоригловол таарна. жилийн жилд дарамт нэмэгдэж байна.

Avatar

зочин 2020-02-10 202.126.89.168

яг тийн. санал нэг байна. бүр утгаа алдлаа.

Avatar

Зочин 2020-02-10 66.181.161.8

yag unen hodooniihon hodoonool tsagaan saraa hiij baival barav

Avatar

Зочин 2020-02-10 124.158.126.50

за яаж хориглохын харья

Avatar

Зочин 2020-02-10 103.14.38.134

Энхтүвшин муу гахай минь наад хилээ хаагаач. Халдвар гарсан эрээнээс хүн оруулахаа зогсоо.

Avatar

Зочин 2020-02-10 192.82.75.232

Цагаан сараа төрөөс ямар ч байсан хорих нь зөв Хурдан шийдээ гаргах хэрэгтэй бна Дэндүү удаан байна Яагаад ингэж удаад бна

Avatar

Зочин 2020-02-10 192.82.73.137

Сарны т оололоор хаврын тэргүүн сарын шинийн нэгэн нэгдүгээр сард Азийн улс орнууд тэмдэглээд өнгөрсөн. Манай монголчууд ямар юмных нь цагаан сар тэмдэглэх гээд байгаа юм. Зурхайч Намсрай хэлээд байсан биз дээ. 2 сарын 24 -ний өдөр биш байсан байнаа гээд л зарлачих.Тэгэхэд л тэмдэглэх айл олдохгүй ээ.

Avatar

Зочин 2020-02-10 202.9.47.13

Сарны тоолол чинь мусульманых. Монголын тоолол нар сарны хосолсон тоолол байдаг.

Avatar

зочин 2020-02-10 103.9.90.50

Цагаан сарыг хорьсон хориогүй ах дүү нарынхаа хүрээнд тэмдэглээл өнгөрнө биз дээ. Урьдаар маска, гар ариутгагчаар хангахаа л бод!

Avatar

Зочин 2020-02-10 103.212.119.66

Кроновирус Монгрл Улсад бүртгэгдвэл Цагаан сар тэмдэглэ гэсэн Улсын
Онцгой комисс бүрэн хариуцлага хүлээнээ

Avatar

Зочин 2020-02-10 122.201.22.29

Enhtuvshin darga ra uuriin zahaa haana uu ulger bolno doo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж