“Тод каннам” эмнэлэгт холбогдох хүн амины хэргийн шүүх хурал дахин хойшлов

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

“Тод каннам” эмнэлэгт холбогдох хүн амины хэргийн шүүх хурал дахин хойшлов

“Тод каннам” эмнэлэгт холбогдох хүн амины хэргийн шүүх хурал дахин хойшлов

"Тод Каннам” эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2019 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. Тус эмнэлгийн эмч нарын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Энэ үеэр хохирогчийн талаас “Тод Каннам” эмнэлгийн хуулийн гэрчилгээ дээрх нэр нь “ТОДББ" ХХК учраас тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Тоднямыг иргэний хариуцагчаар татуулах хүсэлт гаргасан.

Шүүх хүсэлтийг анхааралтай сонсоод, энэ асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдэх боломжгүй учраас шүүх хуралдааны товыг нэгдүгээр сарын 27-ны 12.00 цагт болгон зарласан байдаг.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Тодномбатын өмгөөлөгч Э.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг  өнөөдөр /2020.02.10/ 12.00 цагт товлосон. Гэсэн ч шүүх хуралд хохирогчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар гуравдугаар сарын 12-ны өдрийн 12.00 цаг болж хойшилжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж